P2011-04-25 - Үндэсний эрх зүй ба Олон улсын эрх зүй

Ангилал: Хичээлүүд

 

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө дэвшин тавигдаж байгаа энх тайвныг бэхжүүлэх олон улсын хамтын ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон олон улсын аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, дэлхийн хүн ам зүйн асуудал, шинжлэх ухаан-техникийн дэвшил, түүний үр дүнг ашиглах тухай зэрэг дэлхий нийтийг хамарсан шинжтэй олон асуудлыг шийдвэрлэх нийтлэг зорилго нь улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа болон олон улсын эрх зүйн ба үндэсний эрх зүйн хамаарлыг улам бүр гүнзгийрүүлсээр байна.

Энэ байдал нь үндэсний эрх зүйн тогтолцоо болон олон улсын эрх зүйн тогтолцооны аль нэгийг үгүйсгэх, эсвэл нэг нь дангаар ноёрхох ёстой гэсэн монист үзэл санааг орхиж эдгээрийг харилцан нягт холбоотойгоор нь авч үзэх дуалист үзэл илт давамгайлах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Үндэсний эрх зүй ба олон улсын эрх зүй нь бие даасан эрх зүйн хувьд нийтлэг ба өөр өөрсдийн онцлог шинжийг агуулна. Үндэсний эрх зүй нь өөрийн улсын нутаг дэвсгэр дээрх харилцааг зохицуулж, төрийн албадлагаар хэрэгжилт нь хангагдаж байдаг бол олон улсын эрх зүй нь улсуудын хоорондын харилцан зөвшилцсөн хүсэл зоригийг илэрхийлж, өөрөө аяндаа биелэгдэх зарчмын хүрээнд үйлчилж байна. Тиймээс ч олон улсын эрх зүй нь илүү ардчилсан шинж чанартай байдаг.

Олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ нь олон улсын хоорондын улс төрийн харилцааг зохицуулдаг тул улс төрийн үр дүнд хүрэх арга хэрэгсэл болно. Иймд олон улсын эрх зүй нь аливаа улсын болон улсуудын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зэвсэг мөн.

Төр, эрх зүйн үүсэл

 

Төрийн үүсэл. Хагас  сая  жилийн  өмнөх  хүй  нэгдлийн  байгууллын  хүн   байгалийн  хатуу, ширүүн  нөхцлийг  даван  туулахын  тулд  ан  ав  хийхдээ хэсэг  бүлгээрээ  амьдрахаас  өөр  аргагүй  байдалтай  тулгарч  байв.

Нийгмийн  байгууллын үндсэн  хэлбэр  овог байсан төдийгүй  овог  нь  өөрийн  гишүүдээ  удирдан  зохион  байгуулах,   олж   авсан  олзоо  тэгш   хуваарилах   зэрэг  үйл  ажиллагааг  хэрэгжүүлдэг  байжээ.Овгийн  гишүүд  хооронд хөдөлмөрийн хуваарилалт   насны  байдлыг  харгалзан  хийгдэж,  эрэгтэй,  эмэгтэй,  хүүхэд,  хөгшчүүлийн   бүлэг  байгуулагдаж,  бүлэг   тус   бүр  өөрт  ногдсон  үйл  ажиллагааны  төрөлтэй  байв.

Хүн  төрөлхтөн  үүсэн  бий  болох  эхний  үед  гэр  бүл  полигам хэлбэртэй  байсан  бөгөөд  бүх  эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд /эцэг, эх, хүүхдүүдтэйгээ/  бие  биенээсээ  хараат  байдалтай  байв. Нийгэмшихийн  хирээр гэрлэгсдийн  хүрээ  явцуурч, эцэг,  эх   хүүхдүүдтэйгээ, ах, эгч  хоорондоо, түүнчлэн  овог  дотроо  гэрлэхийг  зан  заншлаар аажимдаа  хориглох  болжээ.Овгийн   ургийн   бичиг  эхийн  талыг  баримтлан  хөтлөгддөг  байв. Учир  нь  тухайн  хүүхдийн  эх  нь  тодорхой, эцэг  нь  тодорхой  бус  байжээ. Эхийн  эрхт  ёс  ноёлж  байсан  тэр  үед  эмэгтэйчүүд  нийгэмд  болон  гэр  бүлд  тэргүүлэх  байр  суурь  эзэлж, овгийн  амьдралын  чухал  асуудлыг  шийдвэрлэдэг  байв.

Овгийн гишүүд  хоорондын  харилцааг  зохицуулахын  тулд  зайлшгүй  засаглал  шаардлагатай болжээ.Хүй  нэгдлийн нийгэмд дээд  засаглал нь  овгийн  ахмад  гишүүдээс  бүрдсэн  Ардын  Хурал  байв.Уг  хурлаар   энх   тайвны   болон дайны  асуудлыг  шийдвэрлэхээс  гадна  хурлын  үед  шашны  зан  үйл  хийгдэж, овгийн  амьдралын  амин  чухал  асуудлыг  шийдвэрлэдэг  байжээ.Ардын  Хурал нийтийн  засаглалын  байгууллагын  чиг  үүргийг  гүйцэтгэх  төдийгүй тодорхой  хэргийн /урвалт, аймхай  хулчгар  байдал  гаргах, цус  холилдох/ эцсийн  шийдвэрийг  гаргадаг  шүүхийн  үүрэг  гүйцэтгэж  байв.Ардын  Хурлын  тогтоол  овгийн  бүх  гишүүдийн  хувьд   заавал  биелүүлэх  хүчин  чадалтай байжээ. 

Засаглах  эрх  мэдэл  овгийн ахлагчдын  зөвлөлд оногддог  байв.Овгийн  ахлагчдын  зөвлөл  тодорхой  хугацаанд   цуглаж,  Ардын  хурлаар  орох  асуудлыг  урьдчилан  хэлэлцдэг. Цаг  хугацаа  өнгөрөхийн  хирээр  овгийн   ахлагч  эрх   мэдлээ  хэрэгжүүлэхэд  төвөгтэй  байдал  тулгарч, овгийн  ахлагчаа  зөвхөн  хувийн  чанарыг  нь  харгалзан  сонгохоо больж, өөрийнх  нь  өвлөн  авсан  мэдлэг, чадвар,  удирдан  зохион  байгуулах  туршлагыг  үндэслэн  сонгодог  болжээ. Овог  хоорондын  харилцаа  ээдрээ, маргаантай   болсноор засаглалын  нэгдмэл  нэг  байгууллагаар  удирдуулсан  овгийн  нэгдэл,  аймаг,  аймгийн  холбоо үүсчээ.Аймгийн  холбоо  нийгэмшихэд  хүргэсэн  гол  хүчин  зүйлийн  нэг  бол байгалийн  хатуу  ширүүн  нөхцөл  болж  байв.               

Дээд  палеолитийн  төгсгөл  үед  томоохон ан  амьтад  үгүй  болсон  нь  овгийн  ангийн  отгуудыг   өрхийн  үйлдвэрлэлд  шилжихэд  хүргэжээ.Энэхүү нөхцөл  байдал нэг  талаас  овгийн  холбоог  сулруулахад,  нөгөө  талаас хөрш  зэргэлдээ  оршин  буй  өөр  өөр  овгийн  хүмүүсийг  нэг  “общин”-ы бүрэлдхүүнд  оруулан  нэгтгэх  гол  шалтгаан  болжээ. Байгаль, цаг  уурын  эрс  өөрчлөлт тэдний  өрхийн  үйлдвэрлэлд  ихээхэн  нөлөө үзүүлж,  хүн  амын  нягтрал  суурьшил  ихэссэнтэй  холбоотойгоор  “общин”  зөрчил, тэмцэл  гаргалгүйгээр чөлөөтэй нүүдэллэх  боломжгүй  болжээ. Ан  ав  төдий  л  олз  омогтой  байж   чадахаа больсноор газар  тариалан, мал  аж  ахуй  эрхэлдэг  болов.Мал аж  ахуй,  газар  тариалан  хөгжихөд   түлхэц  өгсөн  зүйл  бол неолитын үеэс  практикт өргөн  хэрэглэгдэх  болсон ой модыг  тайрч,  хэрэглэх  үйл  ажиллагаа  байв.Ийнхүү  анхны  томоохон  хөдөлмөрийн  хуваарилалт  явагдсан  байна.Хүмүүс  нийгэмд  ашигтай олон  төрлийн  үйл  ажиллагааг  эрхлэхэд  дадлагажиж  эхэлсэн  төдийгүй  хэрэглэгч  эдийн  засгаас  үйлдвэрлэгч  эдийн  засагт  бүрэн  шилжжээ.Гэвч  хөдөлмөр  эрхлэх  үйл  ажиллагаа  аажмаар  төвөгтэй  болж, хүмүүсээс  биеийн  хүч  их  шаардах  болсноор үйлдвэрлэгч   гол  хүч  эрэгтэйчүүд   болж  хувирсан  байна.

Овгоос  гэр  бүл  тусгаарлагдан  гарч, хүүхдүүд  өөрийн  эх,  эцгийн  хамт  амьдрах  болсноор эцэг  нь  өрхийн  тэргүүн  болж, өрхийн  эд  хөрөнгөө  өмчлөн,  хүүхдүүддээ өвлүүлдэг  болов.Үүнтэй  холбоотой  эхийн  эрхт ёс  эцгийн  эрхт ёсоор  солигджээ. 

Хөдөлмөрлөх процесс нарийсснаар  хөдөлмөрийн  багаж  зэвсэг  боловсруулах ажил  хийгдэж  эхэлсэн байна.

Гар  урлал  аж  ахуйн  бие  даасан  салбар  болж,  хөдөлмөрийн  томоохон  хоёрдах  хуваарилалт  гарч  иржээ.

Мал  аж  ахуй,  газар  тариалан,  гар  урлал  эрхлэх  үйл  ажиллагаа  хүмүүсээс өөрсдийн  хөдөлмөрийн  үр  дүнгээ   арилжих, солилцох  нөхцлийг  бүрдүүлж  өгчээ.Ан  хийдэг  хүмүүс,  жимс  түүдэг  хүмүүс , түүхий  эд,  жимсээ  харилцан  арилждаг  байв. Арилжааны  энэхүү  процесс  нийгэмд  ашигтай  үйл  ажиллагааны нэг  салбар,  хөдөлмөрийн  гурав  дах  том  хуваарилалт  болжээ.Уг  үйл  ажиллагааг  хүн  амын  ихэнх  хэсэг  болох  худалдаачид  эрхэлдэг  байв.

Хувь  хүн  дангаараа  хөдөлмөр  эрхлэх, илүүдэл  бүтээгдхүүн  гаргаж  авах   зэрэгтэй   холбоотойгоор  өмчийн  харилцаанд  томоохон  өөрчлөлт  гарчээ. Өмч  хувийн /хувийн  хөдөлмөрийн  үр  дүнд  бий  болсон/, өвөг дээдсээс  хүлээн  авсан  нийтийн /газар/  өмч  гэж   ялгагддаг  байв. Хувийн  өмчийн  ихэнх  хэсэг  засаглах  эрх  мэдэлтэн  хүнд   харъяалагддаг  байсан  нь удирдах  чиг  үүргийг  гүйцэтгэх  зайлшгүй  шаардлагатай  холбоотой  байжээ. Нийтийг  засаглах   эрх  мэдэлтэй хүмүүс  хувийн    эрх  дархыг  илүү  эдлэх  болж, удирдан захирах   үйл  ажиллагааны  цар  хүрээ  өргөжснөөр  овгийн  дээд  давхаргынхны  тоо  өсч, овгийн  удирдагчид  өөрийн  залгамжлагчдаа өөрсдөө  сургаж,  сонгодог  болжээ.

Засаглах  эрх  мэдэл  нийгмээс  улам  бүр  тусгаарлагдснаар  удирдан  захирах  боломж  нөхцөл  өргөжиж ирсэн  төдийгүй   хүмүүсийн эд  хөрөнгийн  ялгаа, засаглалын  байгууллагын  нөлөө  нэмэгджээ. Энэхүү  зүй  тогтол  үйлдвэрлэлийн үйл  ажиллагааны  агуулга,  хүрээ  өөрчлөгдөхөд  хүргэсэн  байна.тухайлбал,  нэмэгдэл  ажиллах  хүчээр  ихээр  шаардагдснаар олзны  хүмүүсийг   боол  болгон  ашиглах  болов.

Хөдөлмөрийн  гурван  томоохон  хуваарилалт, хувийн  өмчийн  үүсэл, ангийн  үүсэл зэрэг  нь  төр  үүсэхэд  томоохон  түлхэц  өгчээ.

Төр үүсэн  бий  болох  процесс улс  орнуудад  харилцан  адилгүй  явагджээ.”Өрх гэр, хувийн  өмч, төрийн  үүсэл”  хэмээх  бүтээлд  төрийн  үүслийн  үндсэн  гурван  хэлбэрийг  афины, эртний ромын, эртний германы  гэж  ангилсан  байдаг.

Афинд  төр  дотоодын  зөрчлөөс  болж  үүссэн. Энэхүү процесст Тезей, Солон, Клисфен  нарын  шинэтгэл  голлох  байр  суурь  эзэлдэг.

Тезей  төв  засгийг  үүсгэн  байгуулж, хүн  амыг  овгийн  харъяалалаас  үл  хамааруулан   эвпатрид /сурвалжит/ , геомор /газар  эзэмшигчид/, демиург /гар  урчууд/ гэж  хуваажээ.

Солон  иргэдийг  эд  хөрөнгийн  байдал /газрын  хэмжээ, орлого/-ыг нь  харгалзан    дөрвөн  зэрэг   болгожээ. Тухайлбал, удирдан  захирах  албан тушаалыг  гуравдугаар  зэргийн  иргэд, илүү  их  хариуцлагатай албан  тушаалыг  зөвхөн   нэгдүгээр  зэргийн  иргэд  эдэлдэг  бол  дөрөвдүгээр  зэргийн  иргэд  Ардын  Хуралд  оролцох, санал  өгөх  эрхтэй  байв. Клисфен  Аттикийн  бүх  нутаг дэвсгэрийг  зуун  өөрийгөө  удирдах  общин –тойрог /дем/-т  хуваасан  бөгөөд  уг  “общин”-ы  ахлагч  нарыг  “демархи”  гэж  нэрлэдэг  байв.

Эртний   Ромд  төр  үүсэхэд  нөлөөлсөн  нэг   хүчин  зүйл  бол  Ромын  язгууртнуудаас  бүрдсэн  патриц, нүүдэллэн  ирсэн, төрийг  удирдах  хэрэгт  оролцох  эрхгүй  плебей, тэдгээрийн  хоорондын  тэмцэл  юм.

Эртний  Германд   төр  үүсэх  үйл  явцыг  эртний германчууд  Ромын  Эзэнт  Улсын нутаг  дэвсгэрийг  байлдан  дагуулсан  байлдан  дагуулалт  улам  эрчимжүүлсэн  байна.

Төр  үүсэхэд  нөлөөлсөн  хүчин  зүйлсүүд   үйлчлэлийн  хувьд  улс  орон  тус  бүрт  харилцан  адилгүй  байв. Тухайлбал, Афинд  төр  үүсэхэд  хөдөлмөрийн  хуваарилалт, хувийн  өмч,  анги   нэгэн  зэрэг  нөлөөлсөн  бол  Азийн  улс  орнуудад  хувийн  өмч  ч, анги  ч  аль  аль  нь  нөлөөлөөгүй,  эсрэгээр  төр  өөрөө   эрх  мэдэл  ихтэй  бүлэг, давхаргыг   бий  болгожээ.

Эрх  зүйн  үүсэл.  Хүй  нэгдлийн  нийгэмд  хүний  зан  үйлийн  үндсэн  хэм   хэмжээ  нь  зан  заншил  байсан  төдийгүй  зан  заншлын  хэм  хэмжээ  тодорхой  нөхцөл  байдалд  хүмүүсийн  хоорондын  харилцааг  зохицуулах  илүү  оновчтой  хувилбарыг  тогтоон  бэхжүүлсэн  байв.Зан  заншил  үүсэн  бий   болох  нь  хүмүүсийн  амьдралын  практик  үйл  ажиллагаатай,  өөрөөр  хэлбэл  ямар  нэгэн  зөрчил  нийгэмд   хор  уршиг бий   болгох   эсвэл  хүссэн  үр  дүн  гарахгүй  байх  зэрэгтэй   холбоотой.

Зан  заншил   хүний  үйл  ажиллагааны  бүх  хүрээг  зохицуулахаас гадна   сайн, муу,  шударга, шударга  бус  гэх  зэрэг  ёс  суртахууны  асуудлын  хэмжүүр  болох  ёс  суртахууны  хэм  хэмжээтэй   цугтаа  үйлчилж   байв. Зан  заншил  олон  нийтийн  санаа  бодлын  хүч,  овгийн  ахлагч  нарын  нэр  хүнд,  амьдралын  зайлшгүй  шаардлагатай  уялдан  гарч  ирсэн  байна.Үүнээс  гадна  шашны  хэм  хэмжээ  хүмүүсийн зан  үйлийг зохицуулагч үр  нөлөө   бүхий  арга  хэрэгсэл  болж  байв.Уг  хэм  хэмжээгээр  цус   холилдох,  ангийн  эдэлбэрийг   үндэслэлгүйгээр  устгах  зэрэг үйл  ажиллагааг  хориглож  байжээ.

Зан  заншил, ёс  суртахууны  хэм  хэмжээ, шашны  хэм  хэмжээ  тодорхой үүрэг  хүлээлгэсэн, зөвшөөрсөн,  хязгаарласан  шинжийг  агуулдаггүй  боловч  хэсэг  бүлгийн ашиг  сонирхлыг илэрхийлж,  хамгаалж  байв.

Хэрэглэгч   эдийн  засгаас үйлдвэрлэгч эдийн  засагт шилжснээр  хувь  хүний  хөдөлмөрийн  үр  нөлөө  дээшилж, нийгмийн  харилцааны тогтолцоо, хүмүүсийн  нийгмийн  байдал  өөрчлөгджээ.Үүнтэй   холбоотойгоор  өмчийн  харилцаа  хөгжиж,  өмчлөгчийн  ашиг  сонирхлыг   бусад  этгээдийн  зүгээс  үзүүлэх   сөрөг  үйл  ажиллагаа /хууран  мэхлэлт, эд  юмсыг  эвдэж  устгах/-наас хамгаалах   шаардлага  гарч  ирсэн.Энэхүү  хамгаалагчийн  үүргийг   овгийн   ахлагч, хүй  нэгдлийн  байгууллын  засаглалын  байгууллага, хожим  нь  сүм,  төр  гүйцэтгэх  болжээ.

Өмчийн  харилцаанд  оролцогчид  харилцан  эрх, үүрэг  хүлээх  болсон    төдийгүй  уг  эрх, үүрэг  эхэн  үедээ  хувийн  шинжтэй  байснаа   амьдралын  нөхцөл  байдалтай  холбоотойгоор  байнгын  шинжийг  агуулж, засаглалын  байгууллагын  зүгээс  бүх  нийтээр  заавал  биелүүлэх  хэм  хэмжээ   болгон  тогтоожээ.

Зан  заншил, ёс  суртахуун, шашны  хэм   хэмжээний  агуулга  үүсэн  бий  болсон  нийгмийн   харилцааны  хэрэгцээ, шаардлагыг  бүрэн  хангадаггүй байв. Учир  нь тэдгээр  хэм  хэмжээ  нийтийн  ба  хувийн   ашиг  сонирхлын  тэнцвэрт  байдлыг  илэрхийлдэггүй  байжээ.

Эрх  зүй  үүсэхэд  нөлөөлсөн  нэг  гол  хүчин  зүйл  бол  нийгмийн  эд  хөрөнгийн  харилцан  адилгүй  давхарга  юм.тухайлбал, нийгмийн  чинээлэг  давхаргынхан өөрсдийн  хувийн  ашиг  сонирхлыг  хамгаалсан  хэм  хэмжээг бүтээх  сонирхолтой  байдаг.

Эрх зүй   хүй  нэгдлийн  нийгмийн  байгууллын  бусад  хэм  хэмжээнээс дараах  онцлогоор  ялгагддаг. Үүнд:

-Зан  заншлыг  бүх  нийгэм  бий  болгодог  бол  эрх  зүйг  эсвэл  төрөөс  шууд, эсвэл  нийгмийн  бусад  байгууллага /олон  нийтийн  байгууллага,  шашны  байгууллага/ бий  болгодог

-Зан  заншил  бүх  нийтийн  хүсэл  зоригийг  илэрхийлдэг  бол  эрх  зүй  нийгмийн  гишүүдийн  хүсэл  зориг  ба тэдгээрийн/нийгмийн, олон  нийтийн, хувийн/  ашиг  сонирхлын  тэнцвэрт  байдлыг  илэрхийлдэг.

-Зан  заншил   бичмэл  хэлбэргүй  байдаг  бол  эрх  зүй  өөрийн  гэсэн  гадаад  хэлбэртэй  байдаг.  Эрх  зүйн  гадаад хэлбэр  олон  төрлийн  хэм  хэмжээний  акт, прецедент, гэрээ, эрх зүйн  зан  заншил  зэрэг  болно.

-Зан  заншил  зөрчигдөхөөс  бүх  нийгэм  хамгаалдаг  бол  эрх  зүй  зөрчигдөхөөс тусгайлан  байгуулагдсан  албадлагын  аппарат  хамгаалдаг.

3. Эрх зүйн тухай ойлголт, шинж

Эрх зүйн тухай ойлголт нь хууль цаазын шинжлэх ухааны тэр дундаа эрх зүй төрийн ерөнхий онолын  үндсэн судлагдахуун мөн бөгөөд түүхэн цаг хугацааг даган эрх зүйн талаарх үзэл санаа нь байнга өөрчлөгдсөөр иржээ. Тухайлбал, Эртний сэтгэгч Аристотель эрх зүй нь улс төрийн шударга ёс гэж үзэж байсан бол дундад зууны үеийн бурхны онолчид /Фома-Аквинский/ эрх зүйн нь бурханы таалал гэж, шинэ үеийн сэтгэгч Ж.Ж.Руссо эрх зүй нь нийтлэг хүсэл зориг гэх зэргээр тодорхойлж нотолж иржээ. Гэвч эрх зүйн талаар нэгдсэн тодорхойлолтод хүрч чадаагүй бөгөөд өнөө үед эрх зүйг позитив буюу жам ёсны хандлагын үүднээс тодорхойлох явдал түгээмэл болжээ. Энэ үүднээс авч үзвэл:

Эрх зүй нь хүний жам ёсны эрх, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо юм.

Зохицуулагдаж буй харилцаанд оролцогчдын харилцан зөвшөөрөлцсөн ашиг сонирхол эрх зүйд илэрхийлэгдэх тохиолдолд эрх зүй нь бүх нийтийн зайлшгүй мөрдөгдөх шинжтэй болно. Харин хэм хэмжээнүүдийн шаардлагууд нь нийтлэг хүсэл зоригийг илэрхийлээгүй тохиолдолд ямар ч арга хэрэгслэлээр түүний дотор төрийн албадлагаар ч биелэлтийг нь бүрэн дүүрэн хангаж чадахгүйд хүрнэ.

Эрх зүйн мөн чанар нь түүний нийгмийн зорилгыг илэрхийлэгч үндсэн гол харьцангуй тогтвортой дотоод шинж чанар мөн бөгөөд энэ нь түүний чиг үүргээр тодорхойлогдоно.

Эрх зүйн мөн чанараас ургуулан түүний үндсэн шинжийг тодорхойлбол:

1. Эрх зүй нь нийгмийн янз бүрийн давхаргын ашиг сонирхол, тэдгээрийн харилцан зөвшилцөл, зохицол дээр үндэслэгдсэн хэм хэмжээний зохицуулалтын тогтолцоо мөн.

2. Эрх зүй нь хүмүүсийн зан үйл, эрх, эрх чөлөөний хэмжээ хязгаар мөн.

3. Эрх зүй нь төрийн албадлагаар хамгаалагдаж, хангагдана. Төрийн албадлага нь төр субъектив эрхийг хамгаалж эрх зүй зөрчигчөөс хохирогч талын ашиг сонирхолд тохируулан үүргээ биелүүлэхийг албадах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэм буруутай этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх буюу шийтгэх гэсэн хоёр чиглэлээр хэрэгжинэ

4. Эрх зүй нь хэм хэмжээний байна. Хэм хэмжээний байх нь эрх зүйн анхдагч, үндсэн шинж чанар мөн. Энэ шинж нь эрх зүйгээс хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулах чадварыг нээн харуулна. Эрх зүй нь энэ чанараараа хууль цаазын хувьд хэлбэршин тодорхойлогдож, төрөөс бэхжигдэн хууль тогтоомжийн хэм хэмжээ болдог.

5. Эрх зүй нь бодитойгоор үйлчилж байгаа хэм хэмжээний зохицуулалтын тогтолцоо юм. Эрх зүйг ойлгох орчин үеийн хандлагаар бол эрх зүйг жам ёсны, позитив ба субъектив эрх гэж гурван бүрдэл хэсэгт  ангилна.

6. Эрх зүй хууль хоёр нь адил биш. Хууль тогтоомж нь эрх зүйн хэм хэмжээг илэрхийлэх хэлбэрийн нэг юм. Хууль, хуульчилсан актууд нь эрх зүйн үзэл санаа, зарчимд нийцээгүй тохиолдолд эрх зүйн жинхэнэ агуулгыг илэрхийлж чадахгүй. Хууль нь шударга ба шударга бус байж болно. Харин эрх зүй нь хэзээ ч, хаана ч шударга байдаг гэсэн үзлээр тодорхойлогдоно. Эрх зүйн нэг  хэлбэр болох хууль нь түүний агуулгыг  илэрхийлж чадсан тохиолдолд шударга эрх зүйт хууль болно.

7. Эрх зүй ба эдийн засгийн суурийн нягт уялдаа холбоо. Энэ холбоо нь эдгээр үзэгдлүүдийн аль нэг нь тэргүүлэх үзэгдэл биш, харин харилцан холбоотой харилцан үйлчилж байдаг гэсэн агуулгаар тодорхойлогдоно. Суурь нь давхаргын хувьд анхдагч гэсэн марксист томъёололд үндэслэгдсэн “эрх зүй /ухамсар/ бол эдийн засгийн /ахуй/ сууриар тодорхойлогдож байгаа давхаргын үзэгдэл” хэмээх ойлголт онол, практикаар нотлогдоогүй юм. Сүүлийн үед эрх зүйн зохицуулалт нь эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх, түүнийг тэргүүлэх хандлага илт давамгайлж байна.           

 

Эрх зүйн бүл, тэдгээрийн онцлог

Эрх зүй нь нийгмийн харилцааны янз бүрийн хэсгийг хамарсан маш олон тооны хэм хэмжээнээс бүрдэх бөгөөд зохицуулж буй нийгмийн харилцаануудын уг чанараар хоорондоо нягт уялдаа холбоотой, нарийн зохицол бүхий нэгдмэл тогтолцоо юм.

Хүн төрөлхтөний түүхэнд эрх зүйг тогтолцоонд ангилах хэд хэдэн хандлага нэгэнт бий болжээ. Үүнд:

·         Марксист түүхэн хэв маягийн хандлага

·         Хэл зүй, үндэстний хандлага

·         Эрх зүйн уламжлалын хандлага

·         Эрх зүйн харьцуулалтын барууны хандлага

·         Эрх зүйн арга маягийн хандлага зэрэг багтана.

Эрх зүйн харьцуулалтын буюу компаративист хандлагын үүднээс авч үзвэл Францын сонгодог хуульч Р.Давидийн тодорхойлсноор эрх зүйн номлол, үзэл баримтлал болон хууль зүйн техникийг гол шалгуур болгон улс орнуудыг Ром-Германы эрх зүйн бүл, Англо-Саксоны эрх зүйн бүл, Уламжлалт буюу шашны эрх зүйн бүл, Социалист эрх зүйн бүл гэж ангилан үзсэн нь орчин үщед ихээхэн дэмжигдэх болжээ.

Ром-Германы эрх зүйн бүл: ойлголт, онцлог. Эрх зүйн энэ бүл нь дорнод Римийн эзэн хаан Юстинианы кодификацийн үндэс суурь дээр XII зуунаас эхлэн хууль цаазын бүх шинжлэх ухаанд тохируулан хөгжүүлж, боловсронгуй болгож ирсэн европын их сургуулиудын хүчин чармайлтын үр дүнд баруун Европод бий болжээ.

Роман - германы эрх зүйн бүл нь римийн эрх зүйд тулгуурлан бий болсон гэж үздэг. Англи хэл дээрх бүтээлүүдэд хэрэглэгддэг "эх газрын", мөн "иргэний эрх зүйн" гэсэн нэр томъёо нь шүүмжлэлд ихээхэн өртдөг учраас Р.Давид эрх зүйн энэ бүлийг латин ба германы их сургуулиудын хамтын хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэсэн агуулгаар "Роман-германы" гэсэн нэр томъёог ашигласан байна.

Роман - германы эрх зүй нь романы эрх зүй ба германы эрх зүй гэсэн хоёр дэд бүлээс бүтнэ. Романы эрх зүйн бүл нь римийн хувийн эрх зүй, орон нутгийн заншлын эрх зүйн холимог хэлбэр бөгөед, римийн эрх зүй илүүтэй нөлөөлснөөр тайлбарлагдана. Романы эрх зүйн бүлд Франц, Итали, Испани, Португаль, Бельги, Люксембург, Монако, Голланди, Латин Америкийн- улс орнууд хамаарна.

Германы эрх зүйн онцлог нь римийн эрх зүйн суурь ба германы заншлын эрх зүйн давхаргад тулгуурласан "пандект" эрх зүйн тогтолцоо бөгөөд энэ бүлд Герман, Грек, Швейцари гэх зэрэг орнууд хамаарна.

Мөн англо-саксоны эрх зүйн бүлийн шинжийг ихээхэн хэмжээгээр агуулдаг боловч, роман-германы эрх зүйн бүлд ихээхэн ойр дөт хойт европын /скандинавын/ эрх зүйн тогтолцоонд Швед, Норвеги, Дани, Исланд зэрэг улс орнуудыг хамааруулан авч үзэж байна.

Зарим бүтээлүүдэд ТТУХН-ийн орнууд, Монгол, дорнод Европын болон Балтын тэнгисийн улс орнуудыг социалист эрх зүйн бүлээс шилжих шилжилтийн үеийн эрх зүйн тогтолцоотой улс хэмээн нэрлэж байна.

Роман-германы эрх зүйн тогтолцоо нь дараах онцлог шинжтэй:

·       Хууль зүйн төвлөрсөн зохицуулалтын шаардлагаар XIX зууны үеэс эрх зүйн хэм хэмжээний акт буюу хуулийг эрх зүйн үндсэн эх сурвалж болгожээ. Энэ тогтолцоо нь юуны өмнө "шударга ёс"-ны шаардлагыг хангаж байгаа зайлшгүй байх зан үйл буюу эрх зүйн хэм хэмжээг голлон авч үздэг.

·       Энэ тогтолцооны түүхэн үүсэл нь эртний Римийн эрх зүйгээс эхтэй бөгөөд римийн эрх зүйн нөлөө, эх сурвалж, эрх зүйн зарчим, хууль зүйн техник их хэмжээгээр хадгалагдан үлдсэн.

·       Энэ бүлийн орнуудын хууль цаазын хамгийн дээд хүчин чадалтай акт нь Үндсэн хууль бөгөөд түүнийг зөрчсөн ердийн хууль, хуульчилсан акт хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно. Үндсэн хуулиар төрийн байгууллагуудын эрх зүйг бүтээх эрх мэдэл, эрх хэмжээг заагласны үндсэн дээр, эрх зүйн эх сурвалжийн хүчин чадлын ялгааг тогтоож өгдөг. Үндсэн хуульд ердийн хуулиуд, хуульчилсан акт нийцэж байгаад тавих шүүхийн хяналт ихэнх орнуудад дэлгэрсэн байна.

·       Роман-германы эрх зүйн бүлд шударга ёсны эхлэл, номлолд тулгуурлан, хууль тогтоомжийн хүрээнд, шаардлагатай зарим нөхцөлд хууль тогтоомжоос гадуур хэрэглэх боломж бүхий эрх зүйн "нийтлэг" зарчмуудыг хэрэглэнэ. Эдгээр номлол, зарчмууд нь хууль бүтээх, хууль хэрэглэх ба хууль тайлбарлахад өргөнөөр ашиглагдана.

·       Энэ тогтолцоо нь шүүхийн байгууллага бол хууль бүтээх субъект биш хэмээн тооцдог боловч, шүүхийн практик нь эрх зүйн туслах шинжтэй эх сурвалж мөн гэж зарим улсад хүлээн зөвшөөрөгдөнө.

·       Эртний Римийн эрх зүйн нэгэн адил, эрх зүйг "нийтийн" ба "хувийн" эрх зүй гэж хоёр хуваадаг. Хувийн буюу тусгай эрх зүйд иргэний, гэр бүлийн, худалдааны гэх зэрэг иргэдийн хувийн өмч, харигщаа, эрх ашгийг зохицуулдаг эрх зүйн салбарууд бапгдаг бол, нийтийн эрх зүйд нийгэм, төрийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн терийн, эрүүгийн, захиргааны эрх зүйн зэрэг салбарууд орно.

Эрх зүйн эх сурвалж нь эрх зүйг үүсгэж байгаа эх үндэс, эрх зүйн тухай түүхэн мэдээлэл агуулагч эд мөрийн баримт гэсэн утгаар биш, харин эрх зүйг бэхжүүлэх, илэрхийлэх албан ёсны хэлбэр мөн.

Англо-Саксоны эрх зүйн бүл: ойлголт, онцлог. Англи улсад бий болсон нийтлэг эрх зүйн тогтолцоо нь хааны шүүхийн үйл ажиллагааны ачаар эхэлж үүссэн гэж хэлж болно. Түүний үүсэл, хөгжил нь хааны засаглалтай нягт холбоотой байсан учраас АНУ-д нийтлэг эрх зүйн үзэл санаа, институтыг ашиглах явдал нь бүгд найрамдах засаглалтай ямагт холбоотой байдаг. Эдгээр улс орнуудын түүхэн хегжлийн онцлог, улс төрийн ба нийтлэг соёл нь түүнчлэн тэдний эрх зүйн тогтолцоо, эрх зүйн соёлд арилшгүй мөрөө үлдээжээ.

Эрх зүйн энэ бүлд Англи, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланди, Хойт Ирланди болон английн эрх зүйг өөрийн хэв загвар болгон авсан орнуудын эрх зүйн тогтолцоо багтана. Дэлхийн бөмбөрцөгийн хүн амын гуравны нэг нь эрх зүйн энэ бүлийн зарчмаар амьдарч байна. Англо-саксоны эрх зүйн бүлийг нийтлэг эрх зүйн бүл хэмээн нэрлэх тохиолдол бий. Мөн роман-германы эрх зүйн ба англосаксоны эрх зүйн тогтолцооны завсрын холимог систем оршдог бөгөөд энэ бүлд Луизана муж улс /АНУ/, Пуэрто-Рико, Шотланд, ӨАБНУ хамаардаг. Англо-саксоны эрх зүйн тогтолцоо нь дараах онцлог шинжтэй.

·         Шүүхийн прецедентийг эрх-зүйн үндсэн эх сурвалж хэмээн хүлээн зөвшеөрөх нь эрх зүйн бусад бүлээс ялгарах гол онцлог нь болно. Роман-германы эрх зүйн тогтолцоотой харьцуулан үзэхэд энэ тогтолцоонд эрх зүйн хэм хэмжээ нь хийсвэр шинжтэй биш, практик шинжтэй байна.

·         Эрх зүй нь шүүхээс тодорхой хэрэг шийдвэрлэх, хүмүүсийн хоорондын янз бүрийн маргааныг шийдвэрлэх явцад шүүхээс тогтоогдоно. Энэ эрх зүйн тогтолцоо нь "Хаана хамгаалалт байна тэнд эрх зүй байдаг" гэсэн зарчмын үндсэн дээр бий болсон учраас шүүхийн үүрэг, байр суурийг өндөрт тавьдаг.

·         Энэ тогтолцоо нь эрх зүйн хэм хэмжээний актыг хүлээн зевшөөрнө. Гэхдээ эрх зүйн хэм хэмжээний актыг тодорхой маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор Англид хааны шүүхээс, АНУ болон бусад орнуудад парламентаас тогтооно. Орчин үеийн энэ бүлийн улс орнууд, түүний дотор АНУ-д шүүхийн прецедент, статут эрх зүй нэг түвшинд тавигдаж байна. Гэвч шүүхийн практик, хууль хоёрын уялдаа холбоо нь өвөрмөц шинжийг агуулна. Хууль нь прецедентийг халах хүчинтэй боловч, эрх зүйн зөрчилдөөнийг шийдвэрлэхэд прецедент тэргүүлэх байр суурьтай байх зарчим үйлчилдэг.

·         Энэ бүлд нийтийн ба хувийн эрх зүй гэсэн эрх зүйн салбарын хуваарилалт байхгүй. Харин шүүхийн прецедент ба шударга ёсны эрх зүй гэсэн хуваарилалт байдаг боловч английн хуульчдад эрх зүй нь бүхэл бүтэн цогцолбор байдлаар ойлгогдоно.

·         Процессийн эрх зүйн үүрэг, ач холбогдлыг бусад материаллаг эрх зүйгээс илүү өндөрт тавих уламжлал өнөөг хүртэл хадгалагдаж байна. Тухайн асуудлыг статут эрхээр зохицуулаагүй бол, энэ тохиолдолд шүүх нь эрх зүйн хэм хэмжээг шууд тогтоож, энэ агуулгаараа "хууль тогтоогч" болно. Нөгөө талаас "хуульд заагаагүй бол гэмт хэрэг, ял шийтгэл байхгүй" гэсэн зарчим энд үйлчлэхгүй. Ийм учир Английн эрх зүй нь их сургуульд судалдаг, зарчмын эрх зүй биш. Харин бүр эсрэг, энэ нь байцаан шийтгэх ажиллагааны, практикийн эрх зүй мөн. Англи улсын томоохон хуульчид нь их сургуулийн профессор биш, харин практикийн шүүгч нар байдаг.

·         Энэ тогтолцоо нь жигд биш тархсан онцлогтой. Энэ нь тухайн улсын түүхэн хөгжил, үндэсний соёлын болон бусад нөхцөлөөс ихээхэн шалгаална. Жишээлбэл Английн "нийтлэг эрх зүйн" хөгжилт нь хаант засаглалтай холбоотойгоор хааны шүүхээс тогтоогдсон бол АНУ нь нийтлэг эрх зүйн зарчим, үзэл санааг бүгд найрамдах засаглалын онцлогт тохируулан, "түүний хэм хэмжээг колонийн нөхцөлд тааруулан хэрэглэх" гэсэн зарчмаар хүлээн авчээ.

Англо-саксоны эрх зүйн эх сурвалжид шүүхийн прецедент /практик/, парламентын хуулиуд ба хуульчилсан актууд, зан заншил, номлол ба оюун ухаан орно. Шүүхийн прецедент нь шүүхийн ба захиргааны шийдвэрийг дараагийн төсөөтэй асуудлыг шийдвэрлэхдээ хэв загвар болгон хэвшүүлэх замаар эрх зүйн хэм хэмжээг тогтоож байгаа шүүхийн практик мөн.

Уламжлалт буюу зан заншил, шашны эрх зүйн бүл. Шашны ба уламжлалт эрх зүйн тогголцоог шашны сургааль, номлолд үндэслэгдсэн шашны эрх зүйн тогтолцоо, омгийн ёс заншил, уламжлалд тулгуурласан заншлын эрх зүйн тогтолцоо гэж ангилж болно.

Шашны эрх зүйн тогтолцоонд:

·         мусульманы эрх зүй

·         канонын эрх зүй

·         иудай эрх зүй тус тус багтана.

Уламжлалт эрх зүйн тогтолцоонд:

·          Алс дорнодын буюу зүүн азийн эрх зүй

·          индуис эрх зүй

·         Африкийн уламжлалт эрх зүй тус тус багтана.

Мусульманы эрх зүй нь мусульманы шашин-исламд үндэслэгдсэн, шашны хэлбэрээр илэрхийлэгдсэн эрх зүйн тогтолцоо юм. Энэ тогтолцоо нь эрх зүйн зохицуулалтаар хязгаарлахгүй, тухайн орны нийгмийн бүхий л амьдралын хүрээг хамаарна. Аллахын эрх нь хүмүүст нэг л удаа үүрд мөнх заяасан бөгөөд бурхны нээлтүүдийг нь тайлбарлан ойлгуулах шаардлагатай гэж үздэг.

Ислам нь мусульман шашинтан итгэх ёстой ягшмал үзлийг номлосон бурханы онол, хоёрдугаарт: сүсэгтэнгээс хийж болох, болохгүйг заасан "зам мөр" буюу шариатын ёсноос тус тус бүрдэнэ. Энэ эрх зүй нь "бурхан өөрт нь хэрхэн хандахыг хүснэ, бурханд тэгж ханд" хэмээн сүсэгтэнд үүрэг болгоно. Шариат нь хүний үүргийн тухай сургааль болохоос, түүний эдлэх эрхийн тухай сургааль биш юм. Исламд нийгмийн тухай теократ үзэл санаа ноёрхоно.

Исламын эрх зүй нь 500 сая орчим хүнд буюу ойролцоогоор дэлхийн хүн амын зургааны нэгд үйлчилж байна. Хэдийгээр ислам нь харьцангуй залуу шашин боловч маш хурдан тархсан онцлогтой. Мусульманчууд нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэгийн хойг дээр Пакистан улсыг байгуулав. Энэтхэг улсад хүн амын 10 хувь буюу 50 сая хүн исламын шашныг шүтэж байна. Малайз, Индонезын хятад бус оршин суугчдын ихэнх нь мусульман байдаг.

Мусульманы эрх зүй нь:

·         коран /исламын гэгээн судар/

·         сунна /бурханы элчтзй холбоотой уламжлалууд/

·         ижма /мусульманы нийгэмлэгийн нэгдсэн хэлцэл, тохиролцоо/

·         кияс /эрх зүйг төсөөтэй хэрэглэх тухай эрэгцүүлэл/ зэрэг дөрвөн үндэс буюу эх сурвалжид үндэслэнэ. Исламын эрх зүйн "дөрвөн үндэс"-ийн сонгодог тогтолцоо нь Коран ба сунна гэсэн хоёр эх сурвалж, адилтгалын арга /кияс/ буюу номлолын ноёрхогч үзэл санаа болох ижма зэрэг өөр өөр журмуудын нэгдэл мөн.

Мусульманы эрх зүй нь эрх зүйн зарим институтийн хэт хоцрогдол, хэрэглэхэд түвэгтэй байдал, эрх зүйн системчлэл буюу эмх цэгц дутагдах байдлаар тодорхойлогдоно, Энэ эрх зүйд зан заншил эрх зүйн эх, сурвалжид үл тооцогдох бөгөөд эрх зүйн зохицуулалтанд хэлцэл ихээхэн үүрэгтэй байдаг.

Орчин үед мусульманы эрх зүйн тогтолцоотой улс орнууд нь мусульманы эрх зүйн бус хууль, гэрээ, зан заншил гэх зэрэг зохицуулалтын арга хэрэгсэлийг түүнд тохируулан хэрэглэж байна. Мусульманы орнуудад шүүхийн хоёрдмол тогтолцоо шашны шүүхийн /кад/ зэрэгцээ хууль зүйн актууд болон энгийн зан заншлыг дагаж мөрддөг бусад хэв маягийн шүүхүүд оршдог.

Индуис эрх зүй нь уламжлалын эрх зүйн нэг бие даасан тогтолцоо мөн. Индуис эрх зүйн хэм хэмжээ нь өнөө үед нэг тэр бум орчим индуис хүнд үйлчилж байгаа бөгөөд тэдний ихэнх нь Энэтхэг улсад амьдардаг байна. Гэхдээ энэ эрх зүй нь зөвхен Энэтхэгийн эрх зүй биш, харин Энэтхэг, Пакистан, Бирм, Малайз, мөн Африкийн зүүн эргийн орнууд-Танзани, Кени, Уганд зэрэг индуис шашинтай улсуудад дэлгэрсэн овгийн уламжлалт эрх зүй юм.

Индуисын үндсэн номлол нь нийгмийн кастын бүтцийг хүлээн зөвшөерех үндсэн дээр "хүмүүс терехеес эхлэн нийгмийн шаталсан давхаргад хуваагдах ба эдгээр давхарга бүр өөрийн эрх, үүрэг, ёс суртахуунтай байдаг" гэсэн итгэл үнэмшил тогтооход оршино. Хүн бүр нь нийгмийн кастын хамаарлаар биеэ тохируулан авч явах ёстойг сургадаг.

Зан үйлийн үндсэн зохицуулагч нь зан заишил байдаг. Индуисын позитив эрх нь шашны номлолд тулгуурласан зан заншлын эрх зүй мөн. Кастын давхарга бүр өерийн зан заншилтай байдаг учраас зан заншил нь маш их олон янз байна. Кастын хурал нь орон нутгийн шинжтэй маргааныг олонхын саналд тулгуурлан санал хураалтаар шийдвэрлэнэ. Энэ хурал нь албадлагын үр нөлөөтэй хэрэгсэл болдог. Хамгийн хүнд шийттэл нь тухайн давхаргаас хөөх явдал гэж тооцогдоно.

Еврейн эрх зүй. Энэ эрх зүй нь эртний израильчуудын омгийн холбооны бурхан-Яхве-г онцгойлон хамгаалах үүрэг хүлээсэн лүндэн буулгагч шашны зүтгэлтнүүдийн сургааль хэлбэрээр илэрхийлэгдэж байна.

Энэ шашин нь өнөө үеийн христос шашин үүсэх гол эх сурвалж нь болсон бөгөөд христос шашнаас түүний хоёр урсгал болох католик ба үнэн алдартны шашин салбарлан хөгжсөн юм.

Иудайн шашны зан үйл, хууль ёсыг /торы/ домгийн өгүүллээр Яхве бурханы элч Моисее бичсэн гэдэг домогтой. Торы бол Яхве бурханы ариун гэрээслэл учраас түүнд хэн ч эргэлзэх ёсгүй, түүнийг зөрчсөн хэн боловч уг Иерусалимын нийгэмлэгээс хөөгдөнө гэсэн журамтай байлаа. Хууль, гэрээслэл, шашны зүтгэлтнүүдийн хэлсэн үгийг нэгтгэж Идуайн шашны ариун судар-Библи үүсчээ.

Энэ эрх зүй нь өнөө үеийн христийн шашины янз бүрийн урсгалуудын хоорондын харилцаа болон сүсэгтэн сүм хийдийн харилцааг зохицуулж байгаа явцуу хүрээний уламжлалт, ёс ёслол ,зан заншлын хэм хэмжээний тогтолцоо болон хувирчээ.

Африкийн заншлын эрх зүй нь өнөө үед судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжил нь эрх зүйн шинэ бүлийг аажмаар бүрдэж бий болоход хүргэж байна. Сахараас өмнө оршиж байгаа африкийн улс орнуудын эрх зүйн тогтолцоог "Африкийн эрх зүйн бүл"-д нэгтгэх шаардлага байгаа эсэх нь зүй ёсны асуудал болон хувирч байна. Африкийн эрх зүйн журам нь хүнд боловч, эрх зүйн харьцуулсан судлал, эрх зүйн социологи, угсаатны зүйн судалгааны сонирхол татсан зүйл гэдэг нь маргаангүй баримт мөн.

Зүүн Азийн эрх зүй буюу алс дорнодын эрх зүй нь дэлхийн эрх зүйн тогтолцоонд байр сууриа зүй ёсоор эзэлж байна. Дэлхийн соёл иргэншлийн төвлөрөл зүүн Азид шилжих хандлага нэгэнт бий болж байгаа өнөөгийн нөхцөлд энэ бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн нэг нууц нь эрх зүйн үндэсний ухамсар, уламжлалыг олон улсын эрх зүйн ололт амжилттай нягт хосолсонд оршино.

Эрх зүйн энэ бүл нь өөрийн өвөрмөгц шинжтэй. Энэ бүлийн улс орнуудын угсаатны дотоод үнэлэмж, уламжлалын бие даасан зохицуулалтын онцлог нь гадаад ертөнцөөс удаан хугацаагаар хязгаарлагдсан түүхэн уламжлалаар онцлогтой. Алс дорнодын буюу Зүүн Азийн эрх зүйн бүлийн онцлогийг эрх зүйн харьцуулсан судлаачид гүн гүнзгий судалжээ.

 

3. Үндэсний эрх зүйн тогтолцоо, түүний

бүтцийн хэсгүүд, онцлог

 

Эрх зүй нь нийгмийн харилцааны янз бүрийн хэсгийг хамарсан маш олон тооны хэм хэмжээнээс бүрддэг бөгөөд зохицуулж буй нийгмийн харилцаануудын уг чанараар хоорондоо нягт уялдаа холбоотой, нарийн зохицол бүхий нэгдмэл тогтолцоо юм.

Эрх зүйн тогтолцоо нь хүмүүсийн амьдралын хэвшил, соёл, үзэл суртал, ноёрхогч харилцааны шууд нөлөөгөөр бүрэлдэн тогтож байгаа бодит үзэгдэл мөн бөгөөд эрх зүйн хэм хэмжээний хоорондын харилцан зевшилцөл, зохицол, чиг үүргийн хамаарал зэрэг уялдаа холбоо болон ялгаатай тал, дотоод бүтэц, зохион байгуулалт, үндсэн шинжийг нээн харуулна. Аливаа улсын үндэсний эрх зүйн тогтолцоо нь тухайн улсын эдийн засаг, улс төр, үндэстний, шашны, соёлын түүхэн хүчин зүйлүүдээр нөхцөлдсөн байх бөгөөд энэ нь эрх зүйн дотоод авцалдаа нийцэл, эрх зүйн хэм хэмжээний нэгдлийг илэрхийлж, тэдгээр нь тодорхой салбар институтэд хуваагддаг.

Эрх зүйн тогтолцооны шинж чанар, төрийн хэлбэрээс үл хамаарч, бүхий л улс оронд эрх зүйн нэг төрлийн, тухайлбал, Үндсэн хуулийн, иргэний, эрүүгийн, захиргааны гэх зэрэг салбарууд байдаг учраас эрх зүйн тогтолцооны бодит шинж нь тодорхойлогдоно.

Эрх зүйн тогтолцоо нь дараах онцлогтой. Үүнд:

·         эрх зүй нь нэгдмэл хүсэл зориг, ашиг сонирхлыг илэрхийлнэ. Эрх зүйн хэм хэмжээнүүд нь нийтлэг зарчмыг удирдлага болгож, нэг зорилгод чиглэсэн, харилцан зөвшилцөж, зохицсон, өөр хоорондоо зөрчилгүй, нягт уялдаа холбоотойгоор нийгмийн харилцааг зохицуулах зорилгыг агуулна.

·         эрх зүй нь нэгдмэл хүсэл зоригийг илэрхийлэхээс гадна хамгаалан бэхжүүлж, зохицуулж байгаа нийгмийн харилцааны шинж чанараас хамаарч түүний хэм хэмжээ нь өөр хоорондоо ялгаатай байна. Энэ чанар нь эрх зүйн тогтолцооны дотор харьцангуй биеэ даасан зохион байгуулалт, бүтцийг бий болгоно.

Эрх зүйн тогтолцоо нь дараах бүрдэл хэсэг буюу эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн институт, эрх зүйн дэд салбар, эрх зүйн салбар гэсэн элементүүдээс бүрдэнэ.

Эрх зүйн хэм хэмжээ нь эрх зүйн шинжийг агуулсан хамгийн жижиг хэсэг бөгеөд   дангаараа нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй. Иймд эрх зүйн хэм хэмжээнд эрх зүйн хамгийн чухал шинж нийгмийн харилцааг зохицуулах, хамгаалах чадвар дутна.

Нийгмийн тодорхой харилцааг зохицуулж буй нийтлэг шинжтэй хэм хэмжээнүүд нь өөр хоорондоо нэгдэж эрх зүйн тогтолцооны бие даасан хэсэг болох салбар, дэд салбар, институтийг бүрдүүлнэ.

Эрх зүйн институт нь үндсэн агуулгаар нэг төрлийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм. Эрх зүйн институт нь эрх зүйн тогтолцоонд бие даасан байр суурь эзэлдэггүй, зөвхөн эрх зүйн салбарын нэг хэсэг болдог. Эрх зүйн институт бол нийгмийн харилцааны нийлбэрийг төрлөөр бус харин тэдгээрийн тодорхой тал, онцлогийг зохицуулдаг. Энэ шинжээрээ эрх зүйн салбараас ялгагдана. Жишээ нь Захиргааны эрх зүй нь нийгмийн амьдралын бүх үндсэн салбарыг удирдан захирах ажиллагааг зохицуулдаг бол түүний нэг институт болох төрийн алба нь төрийн алба хаах болзол журам, төрийн албан хаагчдын эрх үүрэг, тэдэнд хэрэглэх урамшил, хүлээлгэх хариуцлагыг тогтоож зохицуулна.

Эрх зүйн салбар гэж зохицуулах зүйл, зохицуулалтын аргын онцлогоор эрх зүйн нэгдмэл системд харьцангуй бие даасан байр суурь эзэлдэг, нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм. Аливаа шинэ салбар эрх зүй бий болох нь дур зоргын үйл явц биш, нийгэм, эдийн засгийн хүрээний өөрчлөлтийн улмаас зайлшгүй шаардлагад үндэслэн нэг хэв  маягийн хэм хэмжээ тогтоосон материал аажмаар хуримтлагдаж энэ нь салбар эрх зүйг үүсгэнэ.

Монгол улсад Эрүүгийн, иргэний, захиргааны эрх зүй зэрэг уламжлалт эрх зүйн зэрэгцээгээр экологийн эрх зүй, татварын эрх зүй, гаалийн эрх зүй, банкны эрх зүй гэсэн шинэ шинэ салбарууд үүсч бий болох эхлэл тавигджээ.

Эрх зүйн салбарын бүрэлдэхүүнд эрх зүйн хэд хэдэн институтээс бүтсэн боловч эрх зүйн системд бие даан байр суурь эзэлдэггүй хэсэг бүлэг хэм хэмжээ байх тохиолдол бий. Үүнийг эрх зүйн дэд салбар гэж нэрлэнэ. Жишээ нь Иргэний эрх зүйд зохиогчийн эрх зүй, гэрээний эрх зүй, өмчийн эрх зүй гэх зэрэг, экологийн эрх зүйд ойн, усны, агаар мандлын гэх зэрэг дэд салбарууд багтана.

Эрх зүй нь нийгмийн харилцааны янз бүрийн хүрээг хамарсан олон тооны хэм хэмжээнээс бүрддэг хэдий ч нэгдмэл хүсэл зоригийг илэрхийлж, өөр хоорондоо зөвшилцөн зохицсон, уялдаа холбоо бүхий нэгдмэл тогтолцоо мөн. Гэсэн хэдий ч зохицуулж буй харилцааны шинж чанараас хамаарч өөр хоорондоо ялгагдах шинжүүдийг агуулна. Энэхүү ялгагдах шинжийг үндэслэн эрх зүйн тогтолцоог салбарт ангилан үздэг байна.

Эрх зүйн тогтолцоог салбар болгон ангилах доорх хандлагууд бий. Үүнд:

1. Эрх зүйд хандах генетикийн хандлага талаас нь үзвэл анхдагч жам ёсны шалгуур нь хүн, үүсмэл шалгуур нь юуны өмнө нийгэм төрийн байгууламж, түүний дотор төр ба нийгэм орно. Үүнээс үндэслэн эрх зүйг:

·           жам ёсны эрх зүй

·           позитив эрх зүй гэж ангилна.

Жам ёсны эрх зүй гэж хүний өөрийн мөн чанараас-урган гарсан эрх, үүргийн нийлбэр, өөрөөр хэлбэл нийгэм дэх хүний шударга ёсны илрэл болсон тэр эрх үүрэг юм. Позитив эрх зүй гэдэг нь төрөөс тогтоогдон, эрх зүйн актад илэрхийлэгдсэн заавал дагаж мөрдөгдөх шинжтэй хэм хэмжээнүүдийн нийлбэр юм.

2. Эрх зүйг Римийн эрх зүйг үндэслэн:

·           Нийтийн эрх зүй

·           Хувийн эрх зүй гэж ангилна.

Эртний Римийн хуульч Ульпианы тодорхойлсноор нийтийн эрх зүй нь "римийн төрийн журамд хамаарагдах" хэм хэмжээнүүд, хувийн эрх зүй нь "бие хүнд ашигт" хамаарах хэм хэмжээнээс бүрдэнэ гэжээ. Манай улсад эрх зүйг нийтлэг ба хувийн гэж ангилах уламжлал огт байсангүй. Энэ нь нэг талаас хувийн өмчийн институт хууль зүйн тогтолцоонд байгаагүй, нөгеө талаас манай улс эх газрын эрх зүйн тогтолцоог социалист ангич хэлбэрээр зөвлөлт оросоос шууд хуулбарлан авсантай холбоотой юм. Өнөөдөр хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа өнөө үед эрх зүйг нийтийн ба хувийн гэж ангилах нь зөвхөн онолын төдийгүй практик ач холбогдолтой. Монгол Улсын Үндсэн Хуульд "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж хуульчилсан нь нийтийн ба хувийн гэж ангилах агуулгыг илэрхийлж байна.

Эрх зүйг нийтийн ба хувийн гэж ангилах нь төр, түүний байгууллагуудаас хүний эрх, эрх чөлөөнд дур мэдэн халдах боломжийг хязгаарлаж, хүний идэвх санаачилга, хувийн өмчийн эрх чөлөөг дэмжих гол нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ. Нийтийн эрх зүйд Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, санхүүгийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй багтана. Хувийн эрх зүйд иргэний эрх зүй, гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, газрын эрх зүй, олон улсын хувийн эрх зүй
багтана.         

3. Эрх зүйн тогтолцоог салбар эрх зүйд ангилах хамгийн өргөн дэлгэрсэн шалгуур нь эрх зүйн зохицуулах зүйл, эрх зүйн зохицуулалтын арга юм.

Эрх зүйн зохицуулах зүйл нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж байгаа нийгмийн бодит харилцаа, еөрөөр хэлбэл эрх зүйн тухайн салбарын зохицуулж байгаа нийгмийн харилцааны тодорхой салбар хүрээ юм. Эрх зүйг энэ шалгуураар Үндсэн хуулийн эрх зүй, Иргэний эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Экологийн эрх зүй гэх зэргээр ангилна

Эрх зүйн зохицуулалтын арга нь эрх зүйн зохицуулалтад ашиглаж байгаа хууль зүйн арга хэрэгсэл юм. Эрх зүйн зохицуулалтын императив, диспозитив хоёр үндсэн арга байдаг.

Императив /захирамжлах/ арга нь хууль зүйн шаардлагыг үг дуугүй, хэлбэрэлтгүй сахин биелүүлэхийг үүрэг болгох замаар зохицуулна. Энэ арга нь ихэвчлэн засаглах шинж агуулдаг учраас үндсэн хуулийн, захиргааны, эрүүгийн эрх зүйн зохицуулалтад хэрэглэгдэнэ.

Диспозитив /эрх тэгш зохицуулалтын/ арга нь зохицуулагдаж буй харилцаанд оролцогчдын өөрсдийн зан үйлийг бүтээлчээр бие даан сонгох боломж олгохоос гадна эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангана. Энэ арга нь иргэний болон гэр бүлийн, худалдааны эрх зүйн зохицуулалтын гол арга болдог.

4. Эрх зүйн салбарыг гүйцэтгэх чиг үүргийн шинжээр нь

·         материаллаг буюу хэрэглээний эрх зүй

·         процессын буюу үйл ажиллагааны эрх зүй гэж ангилна.

Эрх зүйн хэмжээнүүдийн хэрэгжих хэлбэр, холбогдох этгээдүүдээс эдгээр хэм хэмжээг биелүүлэх, хэрэглэх ажиллагааг зохицуулдаг онцгой хэм хэмжээнүүдийн нийлбэр цогцыг процессын эрх зүй гэнэ. Материаллаг эрх зүй нь агуулга, процессийн эрх зүй нь хэлбэрийг илэрхийлнэ. Материаллаг эрх зүйн хэм хэмжээ объектив шинжтэй байдаг бол процессын хэм хэмжээ субъектив шинжтэй байдаг байна.

Эрх зүйн салбарууд.

Үндсэн хуулийн эрх зүй нь зөвхөн иргэдийн эрх, эрх чөлеө, нийгэм, эдийн засаг, улс төрийн байгууламж, төрийн байгууллагын үйл ажиллагааны агуулга, бүтэц, зохион байгуулалт, төрөөс нийгмийг удирдах журмыг бэхжүүлээд зогсохгүй, эрх зүйн тогтолцооны зарчим, чиг үүргийг тодорхойлдог. Үндсэн хуулийн эрх зүйд гол суурь эрх зүй болох иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүй тулгуурлана. Эрх зүйн салбаруудыг тухайн салбар эрх зүйн шинжлэх ухаанаар судална.

Захиргааны эрх зүй нь төрийн удирдлага, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд үүсч буй нийгмийн нэг төрлийн өвөрмөц харилцааг зохицуулж байгаа эрх зүйн бие даасан томоохон салбар мөн. Энэ салбар нь төрийн гүйцэтгэн захирамжлах байгууллагуудын үйл ажиллагаа, түүний дотор эдгээр байгууллагуудын болон иргэдтэй холбоотойгоор үүссэн нийгмийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний болон галын аюулаас хамгаалах, эрүүл ахуйн журмыг мөрдүүлэх гэх зэрэг харилцааг зохицуулна.

Иргэний эрх зүй нь эд хөрөнгийн ба эд хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцааг зохицуулна.

Эрүүгийн эрх зүй нь юуны өмнө нийгэмд аюултай хэргийг ямар нөхцөлд гэмт хэрэг гэж үзэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэмжээ хязгаарын хүрээнд ял эдлүүлэх талаар хууль тогтоох байгууллагаас харилцан уялдуулан хууль зүйн тодорхой зарчимд үндэслэн тогтоосон эрх зүйн голлох салбарын нэг мөн.

Санхүү, бизнесийн эрх зүй нь нийгмийн аж ахуйн болон төрийн санхүүгийн салбар хүрээнд үүссэн харилцааг зохицуулдаг хэм хэмжээний тогтолцоо юм.

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй нь эрүүгийн хэргийг илрүүлэх, бүртгэх, мөрдөн байцаах, уг ажиллагаанд прокуророос хяналт тавих, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх болон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх явцад үүсэн гарсан нийгмийн харилцааг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц.

Олон улсын эрх зүй гэж улс орнуудын харилцан зевшөөрөлцсөн хүсэл зоригийг илэрхийлж байгаа эрх зүйн хэм хэмжээний тогтолцоо юм.

Мөн хөдөлмөрийн, гэр бүлийн, экологийн, иргэний байцаан шийтгэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зэрэг эрх зүйн салбарууд байдаг. Эдгээр эрх зүйн салбарууд нь тухайн улс орны үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.

1.                  Олон улсын эрх зүй ба Үндэсний эрх зүй

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө дэвшин тавигдаж байгаа энх тайвныг бэхжүүлэх олон улсын хамтын ажиллагаа, хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон олон улсын аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, дэлхийн хүн ам зүйн асуудал, шинжлэх ухаан-техникийн дэвшил, түүний үр дүнг ашиглах тухай зэрэг дэлхий нийтийг хамарсан шинжтэй олон асуудлыг шийдвэрлэх нийтлэг зорилго нь улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа болон олон улсын эрх зүйн ба үндэсний эрх зүйн хамаарлыг улам бүр гүнзгийрүүлсээр байна.

Энэ байдал нь үндэсний эрх зүйн тогтолцоо болон олон улсын эрх зүйн тогтолцооны аль нэгийг үгүйсгэх, эсвэл нэг нь дангаар ноёрхох ёстой гэсэн монист үзэл санааг орхиж эдгээрийг харилцан нягт холбоотойгоор нь авч үзэх дуалист үзэл илт давамгайлах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Үндэсний эрх зүй ба олон улсын эрх зүй нь бие даасан эрх зүйн хувьд нийтлэг ба өөр өөрсдийн онцлог шинжийг агуулна. Үндэсний эрх зүй нь өөрийн улсын нутаг дэвсгэр дээрх харилцааг зохицуулж, төрийн албадлагаар хэрэгжилт нь хангагдаж байдаг бол олон улсын эрх зүй нь улсуудын хоорондын харилцан зөвшилцсөн хүсэл зоригийг илэрхийлж, өөрөө аяндаа биелэгдэх зарчмын хүрээнд үйлчилж байна. Тиймээс ч олон улсын эрх зүй нь илүү ардчилсан шинж чанартай байдаг.

Олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ нь олон улсын хоорондын улс төрийн харилцааг зохицуулдаг тул улс төрийн үр дүнд хүрэх арга хэрэгсэл болно. Иймд олон улсын эрх зүй нь аливаа улсын болон улсуудын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх зэвсэг мөн.

Олон улсын эрх зүй, үндэсний эрх зүй нь өөр хоорондоо дараах шинжээр ялгагдана. Үүнд:

·         Эрх зүйн субъектээр

·         Үйлчлэх цар хүрээгээр

·         Эрх зүйн хэм хэмжээ бүтээгдэх үйл явцаараа

·         Эх сурвалжаараа

·         Эрх зүйн зарчмаараа тус тус ялгаатай.

Үндэсний эрх зүйн субъект нь эрх зүйн харилцаанд оролцогч төр, байгууллага, бие хүн байдаг бол олон улсын эрх зүйн субъектэд тусгаар тогтносон улс, үндэстэн, ард түмэн, мөн улсын байгууламжууд /Ватикан/, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага, хувь хүн багтана.

Үндэсний эрх зүй нь аливаа улсын дотоод дахь нийгмийн олон талт харилцааг бүхэлд нь зохицуулдаг бол олон улсын эрх зүй нь зохицуулах зүйлийн хувьд олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүй гэж хоёр ангилагддаг. Олон улсын нийтийн эрх зүй нь аливаа улс гүрний оршин тогтнохын үндэс болсон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон олон талт харилцааг зохицуулдаг бол олон улсын хувийн эрх зүй нь гадаадын оролцоо бүхий эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцааг зохицуулна.

Үндэсний эрх зүй нь эрх бүхий этгээдээс тогтоогдох, зөвшөөрөгдөх замаар бүтээгддэг бол олон улсын эрх зүйг бүтээх гол арга нь улс орнуудын ашиг сонирхлын зөвшилцлийн арга, харилцан буултын арга байна.

Үндэсний эрх зүйн эх сурвалж нь эрх зүйн бүлийн онцлогтой уялдан зөвхөн эрх зүйн хэм хэмжээний акт байна. Харин олон улсын эрх зүйн эх сурвалжид НҮБ-ын Олон улсын шүүхийн дүрмийн 38 дугаар зүйлд зааснаар харилцагч улсууд хооронд үйлчлэх горим журмыг тогтоосон олон улсын нийтлэг ба тусгай шинж чанартай конвенцууд, хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хэв заншил, соёл иргэншилт улс үндэстнүүдийн хүлээн зөвшөөрсен хууль зүйн нийтлэг зарчмууд, хууль эрхийн хэм хэмжээг тогтоох туслах чанарын арга хэрэгсэл болгох олон улсын түгээмэл хууль зүйгээр нарийн мэргэшсэн янз бүрийн улс үндэстний мэргэжилтнүүдийн шүүхийн шийдвэр, номлолууд багтана.

Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", гэж олон улсын эрх зүйн үндсийг бэхжүүлсэн юм.

Улс орнуудын олон улсын хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрч байгаа өнөөгийн нөхцөлд дотоод эрх зүйн зарим салбаруудыг олон улсын эрх зүйтэй уядлуулах шаардлага үүсч байна. Ингэхдээ улс гүрнүүд нийцүүлэх, ижилтгэх /унификаци хийх/ эсхүл хувиргах аргыг ашигладаг байна.

Хувиргалтын хамгийн гол хэрэгсэл бол трансформаци буюу шилжүүлэх арга юм. Шилжүүлэлт нь шууд шилжүүлэх, хуулбарлан шилжүүлэх, мөн шилжүүлэх холимог хэлбэр байж болно. Шууд шилжүүлэх гэдэг нь нэгдэн орсон олон улсын гэрээ нь шууд хүчинтэй болж үйлчлэхийг хэпнэ. Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин тегөлдөр болмогц дотоодын хууль тоггоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж олон улсын хэм хэмжээ, зарчмыг шууд үйлчлэхээр тогтоожээ. Хуулбарлан шилжүүлэх гэдэг нь олон улсын гэрээ хэлэлцээрийн хэм хэмжээг дотоод эрх зүйн хэм хэмжээ болгон хуулбарлан буулгасан онцгой төрлийн хууль буюу эрх зүйн хэм хэмжээний бусад акт гаргахыг хэлнэ. Тухайлбал, Монгол улс 1991 онд Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид нэгдэж ороод түүнийг хэрэгжүүлэх хүрээнд 1995 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулийг батлан гаргажээ.

Хамгийн түгээмэл арга бол эрх зүйг шилжүүлэх холимог хэлбэр юм. Энэ нь шууд шилжүүлэх ба хуулбарлан шилжүүлэх аргыг хослон хэрэглэх явдлаар илэрнэ.

Олон улсын эдийн засгийн эрх зүй болон үндэсний эрх зүй
ОУ-н хувийн эрх зүй нь гадаадын элемент орсон иргэний эрх зүйн харилцааг зохицуулж буй хэм хэмжээний цогц юм. Олон улсын хувийн эрх зүйн /ОУХЭЗ/ хөгжилд орчин үеийн бодит байдалтай холбоотой дараахь хүчин зүйлүүд нөлөөр үзүүлж байна. Үүнд: аж ахуйн үйл ажиллагааны интернациональчлал, цагаачлалын өсөлт, шинжлэх ухаан техникийн дэвшил, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эдийн засгийн шилжилт багтана. Дараахь хоёр зүйлийг олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулна. Үүнд: өөр өөр улсын хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн аж ахуй, шинжлэх ухаан техник, соёлын салбар дахь харилцаа, гадаадын иргэн оролцсон, тэдгээрийн эд хөрөнгийн, хувийн болон порцессын эрхийг хамарсан, түүний дотор иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн харилцаа. ОУХЭЗ нь ОУЭЗЭЗ-тай салшгүй холбоотой. Энэхүү хоёр эрх зүйн системүүд нь ОУЭЗХ-г зохицуулдаг бөгөөд ОУЭЗ-н ерөнхий зарчимд үндэслэгддэг. Гэвч энэхүү хоёр системийн хоорондын ялгааг гаргаж ирэх нь чухал ач холбогдолтой юм. Тэдгээр нь дараахь байдлаар ялгагдана. Үүнд: зохицуулж байгаа харилцааныхаа агуулгаар /ОУЭЗ улс хоорондын, ОУХЭЗ улс хоорондын бус/, харилцааны субьектээр /ОУЭЗЭЗ төр, олон улсын байгууллага, ОУХЭЗ иргэн, хуулийн этгээд зарим тохиолдолд төр, олон улсын байгууллага/, эрх зүйн эх сурвалжаар /ОУЭЗЭЗ олон улсын гэрээ, заншил, ОУХЭЗ дотоодын хууль тогтоомж, шүүхийн болон арбитрын практик/. ОУХЭЗ-н системийн бүрдэл: улс бүрийн хэрэглэх зөрчилдөөний хэм хэмжээ, гадаадын элемент оролцсон эрх зүйн харилцааг зохицуулж байгаа материаллаг хэм хэмжээ, олон улсын гэрээ байгуулах замаар бий болсон үндэсний эрх зүйн материаллаг хэм хэмжээ. Хууль зүйн шинжлэх ухаанд ОУХЭЗ болон ОУЭЗЭЗ хоорондын харьцааг илэрхийлсэн хэд хэдэн үзэл номлол байдаг 1. ОУХЭЗ нь өргөн утгаараа ОУЭЗ-н бүтцэд орох бөгөөд ОУХЭЗ болон ОУЭЗ-н эх сурвалжууд нь олон улсын гэрээ гэсэн нэг эх сурвалжтай, энэ тохиолдолд ОУХЭЗ нь иргэний эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа ОУЭЗ болно, 2. ОУХЭЗ нь иргэний эрх зүйд хамаарах бөгөөд түүний зохицуулалтын зүйл нь иргэний эрх зүйн шинжтэй харилцаа байдаг. 3. ОУХЭЗ-н хэм хэмжээ нь үндэсний эрх зүйн болон ОУЭЗ-н аль алины шинжийг өөртөө агуулсан байдаг. Үр дүнд нь олон тогтолцооны иж бүрдэл бий болдог. ОУХЭЗ-н онцлог нь өөрийн гэсэн тогтолцоогүй хоёрдмол шинжтэй байна. Орчин үеийн ОУХЭЗ-н үзэл номлолын дагуу ОУХЭЗ нь эрх зүйн тусгай салбар бөгөөд үндэсний хууль тогтоомжид хамаарна. Хэрэв олон улсын гэрээгээр ОУХЭЗ-тэй холбоотой асуудлуудыг зохицуулсан журам тогтоосон хэм хэмжээ батлахыг тухайн улсад үүрэг болгосон бол тухайн улс үүнийг биелүүлэх л ёстой. Гэвч иргэн болон хуулийн этгээдийн хувьд эдгээр журам нь тухайн улсын эрх бүхий байгууллагаар батлагдсан тохиолдолд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Олон улсын гэрээгээр тогтоосон журмыг үндэсний хууль тогтоомжид оруулснаар энэ нь ОУХЭЗ-н хэм хэмжээ болж чадна. Үүнийг дотоодын хууль тогтоомж эсхүл нийтээр дагаж мөрдүүлэх акт гаргах замаар оруулна. Түүнчлэн ОУХЭЗ-н үндсэн эх сурвалж нь олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хууль тогтоомж бөгөөд зохицуулах үндсэн зүйл нь иргэний эрх зүйн харилцаа байна. ОУЭЗ-н шинжлэх ухаанд ОУЭЗ болон үндэсний эрх зүйн хоорондын харилцааны талаар дараахь хоёр үзэл баримтлал байдаг: 1. дуалист, ОУЭЗ ба үндэсний эрх зүй нь бие биеэсээ ялгагдах систем, 2. монист, ОУЭЗ ба үндэсний эрх зүй нь нэгдмэл системийн хэсгүүд, Сүүлийн үед дуалист үзэл баримтлалыг зөвшөөрөх хандлагатай байна. ОУЭЗ ба үндэсний эрх зүй нь дараахь байдлаар эрх зүйн бие даасан системүүд юм: хэм хэмжээ тогтоох аргаар /ОУЭЗ-төрийн хүсэл зоригийн зөвшилцөл, үндэсний эрх зүйг төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас тогтооно/, эрх зүйн зохицуулалтын аргаар /ОУЭЗ-зохицуулан чиглүүлсэн, үндэсний эрх зүй шат дараалсан захирах захирагдах/, эрх зүйн эх сурвалжаар /ОУЭЗ-олон улсын гэрээ, заншил, үндэсний эрх зүй-хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын акт/, зохицуулалтын зүйлээр /ОУЭЗ-улс хоорондын харилцаа, үндэсний эрх зүй-дотоодын харилцаа/, хэм хэмжээг хэрэглэх аргаар ОУЭЗЭЗ ба үндэсний эрх зүйн үйлчлэх хүрээг ялгах асуудал чухал байдаг. ОУЭЗЭЗ-н үйлчлэлийн хүрээ нь 3 түвшинтэй субьектын, газар нутаг-орон зай. Субьектын хүрээнд төр, олон улсын байгууллага хамрагдана. Обьектын хүрээ нь зохицуулагдаж байгаа асуудал буюу зохицуулах шаардлагатай харилцаа юм. ОУЭЗ-н үйлчлэлийн обьектын хүрээг дотоодын харилцаанд хэрэглэж болох эсэх нь маргаантай байдаг боловч олон улсын гэрээ нь ихэнхдээ дотоодын асуудлуудыг хөндсөн байдаг. Гэвч энэхүү нөхцөл байдал нь дотоодын хэрэг явдлыг ОУЭЗЭЗ-н хүрээ болгон хувиргахгүй бөгөөд учир нь олон улсын гэрээ нь дотоодын асуудлуудыг өөрийг нь биш харин эдгээр дотоодын асуудлуудыг хамарсан ОУЭЗЭЗ-н харилцааг зохицуулдаг юм. Иймд үндэстний нэн тааламжтай нөхцөл /ҮНТН/-ийн агуулгыг улс орон өөрөө тодорхойлдог ба харин ийм нөхцөл олгох дүрмийг ОУЭЗЭЗ-р тодорхойлдог ба ҮНТН-н агуулга нь ОУЭЗЭЗ-д нийцсэн байх ёстой байдаг. ОУЭЗЭЗ үндэсний эрх зүйг ашиглан өөрийн үйлчлэлийн хүрээг өргөтгөдөггүй. Зарим хязгаарлагдмал тохиолдолд ОУЭЗ үндэсний хууль тогтоомжийг улс орны нутаг дэвсгэрийн гадна хэрэглэхийг зөвшөөрдөг. НҮБ-н 1982 оны Далайн эрх зүйн конвенцийн дагуу далайн эрэг орчмын улс орнуудад өөрийн нутаг дэвсгэрийн ус орчмын улс орнуудад өөрийн нутаг дэвсгэрийн ус орчмын бүсэд өөрийн хууль тогтоомжийг хэрэглэх эрх олгосон байдаг. Улс орон түүний нутаг дэвсгэр дэх эрүүл ахуйн, цагаачлалын, санхүүгийн, татварын журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ бүсэд хяналт тавьж болно. Ийм байдлаар ОУЭЗ-н нийцүүлэн улс орон өөрийн эрх зүйн системийг чөлөөтэй сонгож болох хэдий ч өөрийн олон улсын үүргийг биелүүлэх ёстой бөгөөд тэдгээрийг үндэсний хууль тогтоомжийг гаргахдаа харгалзан үзсэн байх ёстой. ОУЭЗЭЗ-д агуулагдаж байгаа дүрэм журам үндэсний эрх зүйн үйлчлэлийн хүрээнд багтах асуудлыг тухайн улсын эрх зүйн системд зохих журмын дагуу оруулснаар л уг харилцааг зохицуулж болно. ОУЭЗЭЗ-н хэм хэмжээг үндэсний эрх зүйн хэм хэмжээ болгох процессыг трансформац /шилжүүлэх, тохируулах/ эсхүл имплементац гэж нэрлэдэг. Трансформац дараахь төрөлтэй байна: ерөнхий /бүх эсхүл зарим төрлийн олон улсын эрх зүйн хэм хэмжээ нь үндэсний эрх зүйн хэсэг болдог/, тусгайлан /олон улсын эрх зүйн хэм хэмжээ нь тохиолдол тус бүр дээр тусгайлсан акт болдог/, шууд /олон улсын эрх зүйн хэм хэмжээг үндэсний эрх зүнй болгодог буюу ИНКОРПАРАЦИ-н процесс/, дамжуулсан /олон улсын эрх зүйн хэм хэмжээний агуулга нь бүрэн болон хэсэгчилсэн байдлаар үндэсний эрх зүй болох/, үндэсний тусгайлансан хуульд тусгах замаар. Трансформацийн үндсэн хэлбэр бол ишлэл, үндэсний эрх зүйн актад тодорхой төрлийн олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхээр заах явдал юм. Жишээлбэл, Монгол Улсын ихэнх хуульд “Монгол Улсын олон улсын гэрээгээр энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг баримтална” гэж заасан байдаг. ОУЭЗ ба үндэсний эрх зүйн хоёр систем бие даасан байдгийн хувьд тэдгээр нь зарим утгаараа харилцан хамааралтай байдаг. ОУЭЗЭЗ-н харилцаа нь үндэсний эрх зүйгээр л зохицуулагдах улс төрийн байгууламж, улсын нийгэм эдийн засгийн үндэс, түүний төрийн байгууллагуудын бүтэц, эрх хэмжээ, харилцаа зэргээр хамаарсан байдаг. Мөн үндэсний эрх зүй улсны олон улсын эрх зүнй байр суурийг бүрдүүлэн ОУЭЗЭЗ-н хэм хэмжээг өөртөө оруулж ОУЭЗЭЗ-н хөгжилд ихээхэн хэмжээгээр нөлөөлдөг. Улс төр ба эрх зүй, эдийн засгийн гадаад бодлого ба ОУЭЗЭЗ харилцан хамаарлыг тусгайлан авч үзэх нь зүйтэй. Эдийн засийн гадаад бодлого нь төрийн хүсэл зоригийн илрэл болж байдаг. Мэдээж ОУЭЗЭЗ-н хэм хэмжээ тогтоох замаар төрийн хүсэл зоригийг зөвшилцөх үед улс орнууд эдгээр хэм хэмжээнд өөрийн бодлогын зарчмуудыг илүү бүрэн тусгахыг эрмэлзэж байдаг билээ. Эдийн засгийн гадаад бодлогын агуулга нь өргөн утгаараа улсын үндэсний ашиг сонирхлоор тодорхойлогддог ба өөртөө дараахь зүйлсийг агуулна: Улс орны дотоодын хөгжлийн ашиг сонирхол, ОУЭЗЭХ-ны субьект болох талаасаа төрийн ашиг сонирхол, Олон улсын нэгдлийн ашиг сонирхол, түүний төрийн дотоод болон гадаад бодлогод тусгагдсан байдал. Тухайн улсын ОУЭЗЭЗ-н хандах хандлага нь түүний ОУЭЗ-н байр суурийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийн гадаад бодлогын хэсэг болно. Зөвхөн эдий засгийн гадаад бодлого нь ОУЭЗЭЗ-д нөлөөлдөггүй ба ОУЭЗЭЗ нь улсын эрх, үүргийг тогтоох замаар түүний эдийн засгийн гадаад бодлогод мөн нөлөөлж байдаг. Олон улсын эрх зүйн үүргээ биелүүлэх хүрээнд ОУЭЗЭЗ нь гадаад эдийн засгийн бодлогын эрхийн “хязгаарлалт” болох буюу гадаад эдийн засгийн бодлогын тулгуур, үндэс нь болдог. Эдийн засгийн гадаад бодлого, нэгдмэл ашиг сонирхлоосоо хамааран дэлхийн улс орнууд ОУЭЗХ-д “Өрнө-Дорно”, “Өмнөд”-“Умард” гэсэн эсрэг тэсрэг ашиг сонирхол бүхий бүлэгт хуваагддаг бөгөөд эдийн засгийн гадаад бодлого болон олон улсын эрх зүйн байр суурийг тодорхойлохдоо улс орнууд дээр дурдсан 3 ашиг сонирхлын 2-ыг нь авч үздэг. ОУЭЗ-н хэм хэмжээ тогтоох үйл явцад хүсэл зоригийг зөвшилцөхдөөд “эдийн засгийн хүч” хэмээх хэрэгслийг өргөн хэрэглэдэг байна. Үүний дунд тодорхой эдийн засгийн эрх зүйн дэг журмын үндэс нь хүчнүүдийн тэнцлийн систем болдог. Өнөө үед улс орнуудын нийтлэг ашиг сонирхлыг илүү харгалздаг болоод байна. Үүний зэрэгцээ ОУЭЗЭХ-нд улс орнуудын дахин хуваагдалт явагдаж байна. Хүчнүүдийн тэнцлийн систем нь эрх зүйн журмын улс төрийн үндэс болохынхоо хувьд ашиг сонирхлын тэнцэл болон хувирч байна. Энэ нь олон улсын амьдралд “дайны эрх зүй” нь “найрамдлын эрх зүй”-ээр солигдож байгаа бөгөөд одоо “найрамдлын эрх зүй” нь “эдийн засгийн хамтын ажиллагааны эрх зүй” болон өөрчлөгдөж байна. Эдийн засгийн дотоод болон гадаад бодлого нь хоорондоо харилцан хамааралтай. Жишээ нь эдийн засгийн дотоод бодлого нь гадаад худалдаанд улсын дангаар ноёрхлыг тогтоож, бэхжүүлэхэд чиглэгддэг бол эдийн засгийн гадаад бодлого нь энэ хэлбэрийн эдийн засгийн гадаад харилцааны байгууллагыг ОУЭЗЭЗ-д бэхжүүлэхэд чиглэгддэг. Хэрэв эдийн засгийн дотоод бодлого нь гадаад худалдаанд хамгаалалт хийх зорилгод чиглэгддэг бол, эдийн засгийн гадаад бодлого нь импортын тарифын болон тарифын бус хязгаарлалтын хэрэгслийг хуульчилж, хэрэглэхэд чиглэгддэг. Мөн эдийн засгийн гадаад бодлого гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэгддэг бол эдийн засгийн дотоод бодлого нь улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгддэг, жишээ нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх гэх мэт. ОУЭЗЭЗ-д үндэсний хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн гадна хэрэглэх нь өнөөгийн чухал асуудал болоод байна. Зарчмын хувьд энэ үзэгдэл ОУХЭЗ-н хүрээнд нилээд элбэг тохиолддог. Нэг улсын хүрээнд байгуулагдсан хүүлийн этгээд, иргэний эрх, нөгөө улсын хувьд хүчинтэй үйлчилдэг байна. Энэ үзэгдэл шүүхийн практик, эрүү, иргэн, гэр бүлийн асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэхэд түгээмэл ажиглагддаг билээ. Гэвч зарим тохиолдолд өөрийн ямар нэгэн гадаад эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс бусад улсын ашиг сонирхлыг үл харгалзан өөрийн хууль тогтоомжид нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх шинжийг оруулахныг эрмэлздэг явдал байдаг байна. Үүний жишээ нь Куба улстай эдийн засгийн харилцаа тогтоосон гадаадын аж ахуйн нэгжүүдэд тодорхой шийтгэл оноохоор заасан Хэлмс Бэртоны хууль, Иран Ливи дэх нефтийн болон хийн түлшний орд газарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд шийтгэл оноохоор заасан Кеннедигийн 1996 оны хууль зэрэг болно. Магадгүй АНУ ийм прецедентээр ОУЭЗХ-д зохих журам тогтоохыг оролцож байж болох юм

 

Ном зүй

 

*        Ч.Нямсүрэн. "Эрх зүй. төрийн ерөнхий онол" УБ., 2004

*        Н.Гангулга. "Төр, эрх зүйн ерөнхий онол" УБ., 1998,

*        Д. Баярсайхан. "Эрх зүйн онол" УБ 1996

*        Н.Лүндэндорж. "Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага" УБ., 2005

*        В.С. Нерсесянц. "Эрх зүйн гүн ухаан" УБ 1999

*        Д.Лүндээжанцан, Н.Жалбажав, Д.Отгонтуяа "Эрх зүйн философи" УБ., 1998

*        С.С.Алексеев. "Төр ба эрх зүй" УБ., 2004,

*        С.Нарангэрэл. "Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо" УБ., 2001

*        В.В. Лазарев. "Теория права и государства" М 2001

*        "Теория государства и права" ответственный редактор В.Д. Перевалов, С.С. 2004 г.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2017-01-29 -

Бичсэн: Зочин
баярлалаа аминд орлоо шүүү ккккк
Бичлэг

P2014-09-27 -

Бичсэн: бурмаа (зочин)
маш сайхан бичсэн байна их юм ойлголооо баярлалаа
Бичлэг

P2014-04-01 -

Бичсэн: Shagrath
Сайн байна уу? таньтай холбоо барих гэсэн юм аа яаж холбоо барих бэ?
Бичлэг

P2012-01-17 -

Бичсэн: ganzo (зочин)
sain bolson bn bayrlalaaa
Бичлэг

P2012-01-14 -

Бичсэн: Зочин

миа
Бичлэг

P2011-09-18 - zvgeerde

Бичсэн: BaD_woman
tus bolson bol bayrtai bna ирмэх
Бичлэг

P2011-09-17 - Ном зүй

Бичсэн: А.Ичинхорлоо (зочин)
Олон улсын бизнессийн эрх зүйн хичээл дээр тавих илтгэлдээ оруулахаар бүгдийг нь татлаа. Баярлалаа
Бичлэг



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих