P2011-04-25 - МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ

Ангилал: Хичээлүүд

Монгол улсын шүүхийн тогтолцооны ойлголт, зохион байгуулалт

Монгол улсын үндсэн хууль ,шүүхийн тухай болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагааг зохицуулдаг бусад хуулиудад тусгагдсан жинхэнэ ардчилсан зарчим дээр үндэслэгдсэн ,нэгдсэн зорилготой ,харилцан шүтэлцээ бүхий бүрэн эрхээ хэрэгжүүлдэг шүүхийн цогц бүрдлийг Монгол улсын шүүхийн тогтолцоо гэнэ.

Монгол Улсын шүүх нь Үндсэн хуулийн 48-р дугаар зүйлийн  хэсэгт нэг дэх хэсэг,шүүхийн тухай хуулийн 13-р зүйлд зааснаар МУДШ,аймаг,нийслэлийн шүүх ,сум буюу сум дундын ,дүүргийн шүүхээс бүрдэнэ.Эрүү,иргэн,захиргааны зэрэг шүүн таслах ажлын талаар дагнасан шүүх байгуулж болно.

МУ-ын шүүхийн тогтолцоо нь МУ-ын шүүхийг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон МУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч буюу шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга толгойлно. МУ-ын шүүх Монгол улсын Дээд шүүх ,улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ,захиргааний хэргийн танхим ,иргэний хэргийн танхим ,эрүүгийн хэргийн танхим ,сум болон сум дундын шүүхүүдийг харъялдаг аймгийн шүүх ,дүүргийн шүүхүүдийг харъяалдаг нийслэлийн шүүх гэсэн бүтэцтэй.

Шүүх байгуулах: МУ-ын дээд Шүүхийг үнлсэн хууль болон шүүхийн тухай хуульд заасан үндэслэл,журмын дагуу  байгуулж өөрчлөн байгуулдаг.

Аймаг нийслэлийн шүүх сум буюу сум дундын дүүргийн шүүхийг Аймаг нийслэлийн засаг даргатай, дагнасан шүүхийг УДШ-тэй тус тус зөвшилцөн гаргасан ШЭЗ-ийн саналын үндэслэж УИХ байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох

Шүүгчээр ажиллах иргэн МУ-ын үндсэн хуулийн  51-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохих шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хууль зүйн дээд боловсролтой ,мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан,монгол улсын   нас хүрсэн,ял шийтгүүлж байгаагүй иргэнийг улсын дээд шүүхийн шүүгчээр ,хууль зүйн дээд боловсролтой ,гураваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан монгол улсын    нас хүрсэн ял шийтгэлгүй иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилно.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын дээд шүүхийн шүүгчийг улсын их хуралд танилцуулсанаар бусад шүүхийн шүүгчийг шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосоноор тус тус ерөнхийлөгч хугацаагүй томилоно.Ерөнхий шүүгчийг улсын дээд шүүхийн саналаар гишүүдийн дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно. Шүүгч нь шүүх эрх мэдлийг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж буй төрийн тусгай албан хаагч мөн .Бүх шатны ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.УДШ , Нийслэлийн шүүхийн танхимын тэргүүнийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн санал болгосноор ерөнхийлөгч 3 жилийн хугацаагаар томилно

 

Шүүхийн шийдвэр:

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх,эсвэл цагаатгах тогтоол эрх зүйн маргааныг хянан шийдвэрлээд, шийдвэр баривчлах цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад шүүгч батламж,давж заалдах шатны шүүх магадлал ,хяналтын шатны шүүх тогтоол, эдгээрээс бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол шүүгч захирамж гаргана.

 

Сум буюу сум дундын , дүүргийн шүүхийн зохион байгуулалт бүрэлдэхүүн

Сум буюу сум дундын дүүргийн шүүх нь МУ-ын шүүхийн тогтолцоонд зонхилох байр суурь эзэлдэг бөгөөд энд дунджаар эрүү, иргэний хэргүүдийн 80 орчим хувийг хэлэлцдэгээрээ шүүх таслах ажиллагааны ачаалалын ихэнхийг үүрдэг чухал шат юм. Иргэд байгууллага хэн боловч эн түрүүнд анхан шатны шүүхэд ханддаг бөгөөд прокурор нь эрүүгийн хэргийг харьяалалын дагуу энэ шатны шүүхэд шилжүүлдэг бөгөөд энэ шатны шүүх нь сум дундын дүүрэг бүрт байгуулагдан ажилладаг бөгөөд хүн амд хамгийн ойр байдаг. Нэг сум дүүрэгт нэг ерөнхий шүүгч хоёроос найман шүүгч ажилладаг. Сум ,Сум дундын дүүргийн шүүх нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

1.      Хуулиар УДШ ,Аймаг нийслэлийн шүүх, дагнасан шүүхэд харьяаллуулсанаас бусад хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх

2.      Хуульд заасан бусад эрх

Сум ,сум дундын дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх:

Энэ шатны ерөнхий шүүгч :

1.      Шүүх хуралдааныг даргалах ,шүүх хуралдааныг даргалагч болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх дүрэлдэхүүнийг томилох.

2.      Шүүхийг тэргүүлж ,түүнийг чөлөөлөх ,шүүгч,шүүгчийн таслах,шүүгчийн нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохицулах.

3.      Шүүгчийг шийдвэрлэж буй хэрэг маргааныг шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих,

4.      Хууль тогтоогжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Аймаг,нийслэлийн шүүх

Аймгийн шүүх Ерөнхий шүүгч ,шүүгч шүүгчийн туслах ,шүүх хурлын нарийн бичгийн дарга,тамгын ажилтнуудаас  бүрдэнэ.Нийслэлийн шүүх нь Ерөнхий шүүгч,хоёр танхимын тэргүүн ,шүүгчид ,шүүгчийн туслах,шүүх хуралдааны нарийн бичиг,дүүргийн шүүх нь Ерөнхий шүүгч ,шүүгчид ,шүүгчийн туслах,нарийн бичгийн дарга,тамгын хэлтэс гэсэн бүтэцтэй.

 

Монгол дээд шүүхийн тогтолцоо  бүрэн эрх

 

МУ-ын ДШ-ийг Ерөнхий шүүгч тэргүүлэх бөгөөд УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан,захиргааний хэргийн танхим ,иргэний хэргийн танхим ,эрүүгийн хэргийн танхим гэсэн үндсэн бүтэцтэй.УДШ-ийн дэргэд шүүхийн ерөнхий зөвлөл ,шүүхийн сахилгын болон мэргэжлийн хороо ,тамгын газар,шүүх судлалын төв,Ерөнхий шүүгчийн ажлын алба үйл ажиллагаа явуулна.

УДШ нь монгол улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд Ерөнхий шүүгч ,10 шүүгчээс бүрдэнэ.УДШ нь шүүн таслах ажлын талаар хэрэг ,маргааыг хянан шийдвэрлэх ,шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий танхимтай.УДШ-ийн танхимыг УДШ-ийн шийдвэрээр байгуулж,бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгч батална.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт ,захиргааний үйл ажиллагаатай холбоотой асуудлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж асуудлыг боловсруулж хэрэгжүүлдэг шүүгчийн хараат бус ,шүүхийн  бие даасан байдлыг хангах үүрэг бүхий хамтын удирдлагын орон тооны  бус байгууллага юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь УИХ,Ерөнхийлөгчөөс томилсон тус бүр нэг, албан тушаалаараа олдог УДШ-ийн ерөнхий шүүгч ЗГ-ын гишүүн  УЕ прокурор ,шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон УДШ-ээс хоёр ,аймгийн шүүхээс хоёр,анхан шатны шүүхээс тус бүр хоёр,нийслэлийн шүүхэээс 1,нийт 12 гишүүнээс бүрдэнэ.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарилагаар томилогдсон    гишүүнтэй сахилгын хороо байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл    шүүгч      хуульч эрдэмтдээс бүрдсэн шүүхийн мэргэжлийн хороо ажиллана.

 

Ерөнхий зөвлөл:

·         Шүүх шүүгчийн шүүн таслах ажиллагаанд  оролцуулахгүйгээр  гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох,

·         Эрх ашгийг нь хамгаалах

·         Шүүхийн бае даан ажиллах нөхцлөөр хангах үүргийг хэрэгжүүлдэг.

Ерөнхий зөвлөл нь  бүрэн эрхээ хуралдааны хэлбэрээр хэрэгжүүлнэ.Хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос доошгүйг нь ирсэнээр хүчинтэйд тооцох буюу өөрийн бүрэн эрхэд хамаарах  асуудлыг хуралдаанд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

           

Шүүгчдийн зөвлөл,тэдгээрийн бүрэн эрх

Шүүгчдийн зөвлөл нь:

1.      Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах

2.      Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг сонгох

3.      Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд орох шүүүгчийг томилох

4.      Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчийг томилох

5.      Х”уралдааныхаа дэгийг тогтоох

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлнэ.

Шүүгчдийн зөвлөлгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж ,удирдан хуралдуулна.

Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх: Монгол улсын шүүгч ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно:

            Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг “Сахилгын хороо гэж” гэх нь улсын хэмжээнд нэг байна.

            Сахилгын хороо 15 гишүүнээс бүрдэнэ. Сахилгын хорооны гишүүнд Улсын ерөнхий прокурор, Монгол улсын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс тус бүр хоёр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэчдийн хурадаанас тав, Шүүгчдийн зөвлөл, бүх шатны шүүхээс тус бүр хоёр хүний нэрийг дэвшүүлнэ.

            Сахилгын хорооны дүрэм бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч батлана. Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байна. Сахилгын хорооны гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.сахилган хорооны даргыг хорооны гишүүдийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно.

Сахилгын хорооны гишүүн:

1.      Гомдол хүсэлтийн дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах

2.      Сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагаа явуулах_ ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах

3.      Сахилгын хорооны хуралдаанд таслах эрхтэй, оролцох эрхтэй.

 

Шүүхийн мэргэжлийн хороо

 

МУ-ын шүүхийн тухай хуульд зааснаар, шүүгчийн мэргэжлийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 3 жилийн хугацаагаар шүүхийн ерөнхий зөвлөл байгуулна. Мэргэшлийн хороо нь улсын дээд шүүх, Аймаг, Нийслэлийн шүүх, Сум буюу Сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүхийн шүүгчид нэр дэвшигч болон шүүгчийн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалган дүгнэлт гаргах, эрх, үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм. Шүүгчийн мэргэшлийн хороо нь хууль зүйн мэргэжилтэй хуулийн болон шүүн таслах ажлын дадлагатай шүүгч, түүнчлэн хуульч, эрдэмтэдээс бүрдэнэ. Хорооны гишүүдийн 6  нь шүүгч байна. Хорооны бүрэлдэхүүнд ШЕЗ-ийн болон сахилгын хорооны гишүүх орохгүй.

Мэргэжлийн хороо нь:

a)      Шүүгчид нэр дэвшигчээс эрх зүйн мэргэжлийн болон ажил хэргийн чадварын талаар шалгалт авч, дүгнэлт гаргах

b)      Шүүгчийг ажил хэргийн чадвар мэргэжлийн түвшингийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүйн үндэслэлээр албан тушаал бууруулах чөлөөлөх тохиолдолд дүгнэлт гаргах.

c)      Давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгчийн хүсэлт тухайн шүүхийн  шүүгчийн зөвлөлгөөний шийдвэрээр шүүгчийн ажил хэргийг чадвар, мэргэжлийн түвшингийн талаар нэг жилийн хугацаатай дүгнэлт гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

Шүүийн тамгын газар, хэлтэс: УДШ-д тамгын газар аймахг Нийслэлийн шүүх болон дагнасан шүүхэд тамгын хэлтэс, сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд тамгын алба, эсхүл тамгын хэлтсийн төлөөлөсч тус тус ажиллана. УДШ-ийн тамгын газар, нийслэлийн шүүхийн тамгын хэлтэс нь үйл ажиллагааныхаа чиглэлээр албатай байж болно. Шүүхийн тамгын газар, хэлтэс албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ашиллагааны журмыг шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно. УДШ-ийн тамгын газар нь Ерөнхий шүүгчийн алба, дотоод ажил зохион байгуулалтын алба, шүүхийн судалгааны төв гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх, албан тушаалаас чөлөөлөх

огцруулах үндэслэл

Шүүгч:

a)      Эрдэм шинжилгээний бүдээл туурвих, эрдмийн цол, зэрэг хамгаалах

b)      Удаан хугацааны сургалтанд хамрагдах

c)      Удаан хугацаагаар, өвчлөх гачигдал гаргах

d)      Цэргийн жинхэнэ албанд дайчлагдах

e)      Эрүүгийн хариуцлагад татагдах зэрэг шалтгаанаар шүүн таслах ажил эрхлэх боломжгүй болсон тохиолдолд Монгол улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийг нь түтгэлзүүлнэ.

Монгол улсын Ерөнхийлөгч шүүхнийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор:

a)      Өөрөө хүсэлт гаргасан

b)      Өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн өөр ажил албан тушаалд  сонгосон буюу томилсон

c)      Биеийн эрүү мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон

d)      Хуульд зааснаар тэтгэвэрт гарах насанд хүрсэн

e)      Мэргэжлийн түвшин ажил хэргийн чанарын хувьд шүүгчээр ажиллах боломжгүй тухай дүгнэлтийг мэргэжлийн хороо гаргасан зэрэг үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө.

Ерөнхийлөгч ерөнхий зөвлөлийн санал болгосноор дараах үндэслэлээр шүүгчийг огцруулна.

1.      Шүүгчийг огцруулах тухай сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон

2.      Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн

3.      Шүүгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон зэрэг болно.

Ерөнхий зөвлөл шүүгчийг огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд УДШ-ийн шүүгчийг огцруулах тухай саналаа улсын их хуралд урьдчилан танилцуулна.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих