P2011-04-26 - Шүүх ба хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны социологи
Шүүхийн социологи Эрхзүйн хэм хэмжээ нь хүний оролцоогүйгээр үйлчилж нийгэмийн харилцааг зохицуулж чадахгүй харин мэрэгжлийн хуульч эрхзүйн хэм хэмжээг тайлбарлан таниулж, тодорхой тохиолдолд түүнийг хэрэглэнэ. Хууль дээдлэх зарчим нь хамгийн бодитойгоор хэрэгждэг нийгмийн нэг бол АНУ буюу Америкийн нэгдсэн улс юм. АНУ нь иргэний нийгэм байгуулах 200 жилийн түүхнээ хүний эрх эрх чөлөөг тууштай хамгаалж чадахуйц хуулийн тогтолцоог төлөвшүүлж чадсан . Америкчууд тэдний нийгмийн амьдралын олон талыг зохицуулж чадсан хуулийн тогтолцоонд тулгуурласан түүхийн байгууллагуудаар өөрсдийн эрх ашиг сонирхолоохамгаалуулахыг хамгаас илүүтэйгээр үздэг байна. АНУ-ийн хүн ам одоогийн шүүн таслах үйл ажиллагаа нь нийгмийн ямар ч зөрөлдөөнийг шийдвэрлэж зохицуулдаг, хамгийн шудрагаар хамгийн хурдан шийдвэрлэх багаж зэвсэг гэж үнэлдэг юм байна. Энэ нь иргэний нийгэмд “ ЭЗ ба шударга ёс” гэсэн ойлголтуудын агуулга давхцаж байгаа байдлаар илэрнэ. Аль ч нийгэмд нийгмийн хэв журам, зөрчилтэй тэмцэх, хүний эрх эрх чөлөөг хамгаалах үйл хэрэгт шүүхийн тогтолцоо ихээхэн ач холбогдолтой. Иймээс Өрнөдийн орнуудын өнөөгийн ЭЗ социологийн бүтцэд “Шүүхийн социологи” чухал том байр суурь эзэлдэг байна. Шүүхийн социологи шүүн таслах үйл ажилгааны чухам юуг нь судалдаг вэ? Энэ асуултан эрдэмтэн судлаачидын үзэл бодол жигдрээгүй байдаг юм байна. Ж.Карбонье: Шүүхийн социологийн төвд шүүхийн шийдвэр түүнийг хэрэгжүүлэх үйл явц байна. Л. Мехью : Шүүхийн социологи шүүн таслах ажиллагааны явцад шүүгчид үзүүлж буй нийгмийн нөлөөлөл , дарамтыг илрүүлэх зорилготой гэжээ. Эдгээрээс үүдээд ‘шүүхийн социологийг таван чиглэлд хуваадаг. 1) Шүүн таслах ажиллагаанд “хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй" байх зарчмыг хэрхэн мөрдөж байгаа байдлын анализ · Энд шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнд тохирсон ялыг оногдуулж байна уу? Гэдгийг судална. · Үүнийг судлахдаа ял шийтгэл бүр бие даасан шинжтэй байх зарчим шүүн таслах ажиллагаанд хэрэгжиж чадаж байна уу? · Яагаад шүүх хэт хөнгөн хэт хүнд ял оноогоод байна вэ? · Энэ нь шүүгчийн мэдлэг боловсролтой холбоотой юу? · Эсвэл шүүн таслах үйл ажиллагаанд нийгмийн ямар нэг нөлөө дарамт шахалт байна уу? · Эсвэл өөр шалтгаан байна уу? гэдэгт шүүхийн социологи хариулах ёстой гэж үздэг. Харамсалтай нь хүнд суртал нийгэмийн хуучин сэтгэлзүйн өнөөгийн нийгэмийн шүүхийн тогтолцоонд амь бөхтэй зууралдсаар л байна. 2) Шүүхийн алдаанд хийх судалгаа Шүүхийн алдааны учир шалтгаан юунд байна вэ ? гэдгийг судлахад ЭЗ социологийн илчлэх чиг үүрэг нилээ ач холбогдолтой. Шүүн таслах ажиллагааны сэтгэлзүйн үйл ажиллагааны гэмт хэргийн сэдэлт зүйлчлэлийн ташаа ойлголттой байснаас энэ шүүхийн шийдвэр гаргах явдлыг шүүхийн алдаа гэнэ. Энэ нь шүүн таслах ажиллагааны шийдвэрт ямагт тодорхой хувь эзэлдэг. Өнөөгийн социологичид нь 5 тохиолдол бүрийн нэг нь шүүхийн алдаа байдгыг тогтоожээ. Шүүхийн алдааны эх үүсвэр юунд байна вэ? · Авторитари үеэс төлөвшсөн “ялах “ гэсэн шүүгчдийн сэтгэл зүйтэй холбоотой. · Шүүгч боловсон хүчний ажлын ачаалал их ажлын нөхцөл боломж муу, сайн боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаатай холбоотой · Шүүн таслах ажиллагаанд Гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгож чадаагүйтэй холбоотой. Гэж ЭЗ социологичид үздэг Шүүхийн алдаа бол хувь хүн нйигэмд асар их хохирол , эмгэнэл авчирдаггүй ОХУ шүүхийн алдаанаас харж болно. Академич В.Н. Кудрявцевийн тооцоогоор ОХУ-д сүүлийн 10 жилд хүн амины гэмт хэрэгт цаазаар авах ялын 30% нь шүүхийн алдаа бөгөөд , өөрөөр хэлбэл , цаазаар яллагдсан нийт хүмүүсийн 3 % нь ямарч буруугүй байна гэж үзсэн байна. Шүүхийн алдааны талаар Доктор Г.Сувд хэрэв шүүх гаргасан тохиолдолд цагаатгасан ч гэсэн уг алдааг засаж залруулах аргагүй байдагт цаазаар авах ялын аюул оршино гэжээ. 3) Хуулийн социологи тайлбар Энэ нь ЭЗ хэрэглэж буй албан тушаалтануудад ЭЗ агуулга, хэлбэрийн мөн чанарыг зөв ойлгуулах зорилгыг агуулдаг. Хуулийн социологийн тайлбарын үүднээс хууль бодит амьдралаас хоцорлоо ч гэсэн нийгмийн дэг журам , тогтвортой байдлыг хангах үүднээс хуулийг сахин биелүүлэх ёстой гэж үздэг. Энэ тухай Ж.Карбонье Хууль муу байна гэж үзэх үзэл нь түүнийг сахихгүй бай гэсэн үг биш харин өөрчлөх хэрэгтэй гэх санал юм гэж бичсэн. Хуулийн хэм хэмжээг бодит амьдралтай яв цав тааруулж хэрэглэхэд их төвөгтэй байдаг юм байна. 4) Эрүүгийн хэргийг судлах замаар нийгмийн харилцаанд анализ хийх Нийгмийн хөгжлийн тодорхой үе шатанд оршиж байгаа нийгмийн ухамсар,сэтгэлзүй ёс суртахууны төлөв байдалд анализ хийхэд эрүүгийн хэргийн материал ихээхэн бололцоо олгох орчин бүрдүүлдэг. Эрүүгийн хэргийн хоёр хандлагаар судлана.
Эхний хандлага: Шүүхийн практик юм. Энэ тохиолдолд гэмт хэргийг шийдвэрлэхэд тодорхой ЭЗХХ, хуулийн заалтыг яаж хэрэглэснийг судалж, эд мөрийн баримт, нотлох баримт , гэрч хохирогчын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хангалттай эсэхэд үндэслэж шүүхийн шийдвэр гарсныг тайлна. Мөн яллах дүгнэлтэнд бичигдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнд ялын хэр хэмжээ тохирч буй эсэхэд анализ хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэр үндэслэлтэй , нийгмийн шударга ёсны зарчим зөрчигдсөн эсэх, хэт хүнд эсвэл хөнгөн ял оноосон эсэхийг тогтооно. Хоёр дахь хандлага: уг хэргийн үндэс болох амьдралын үйл баримтад социологи анализ хийх явдал юм.
Карбонье: социологи анализ хийхдээ шүүхийн шийдвэр гаргахад хүргэсэн хүмүүс хоорондын хувийн шинжтэй нийгмийн үзэгдэл, амьдралын тохиргоог олж харахыг эрмэлздэг. Шүүхийн ямар ч шийдвэр зөрөлдөөний үр дүн байдаг . зөрөлдөөн нь нийгмийн хэрэгт сэтгэлзүйн үзэгдлийн хувьд шүүхийн хэрэгт анализ хийхэд ач холбогдолоо өгдөг гэж бичжээ. Бид шүүхийн хэргийг судалснаар , нийгмийн хөгжлийн тодорхой үе шатан дахь нийгтийн ухамсар , сэтгэлзүй ёс суртахуун зөрөлдөөний төлөв байдлыг мэдэх боломжийг олж авдаг.
5) Шүүгдэгчийн зан үйлд хийх анализ Шүүгчийн хэвшмэл болсон зан үйлд сэтгэл судлаачдын туслалцаагүйгээр анализ хийх боломжгүй байдаг.Ер нь бие хүн хүнийг нийгэмд гүйцэтгэж буй ажил үүргээс нь салангид таних араггүй . Бие хүний зан үйл, үйл ажиллагааг чиглүүлэх хүчин зүйлд бие хүний хувийн онцлог гол үүрэгтэй. Үүнээс үзвэл шүүгчийн зан үйлд хүний ажил мэрэгжил ихээхэн нөлөөлдөг. Шүүгч бол яллагч , өмгөөлөгч 2 –н мэтгэлцээны дундаж бөгөөд шүүгчээс хуулийг сахиж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага зайлшгүй хүлээлгэхийг нийгмийн зүгээс хүсэж хүлээж байдаг. Шүүгч хүн аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхдээ хүний талаас нь давхар харж нийгмийн цогц харилцааны хүрээнд авч үзэх ёстой. Хүмүүс шүүгчээс амьдрал эрж байдаг гэж бараг хэлж болно. Шүүгч нь хүмүүс хоорондын янз бүрийн эмзэг асуудлыг хөндөж үйл ажиллагаа явуулдаг учраас хууль амьдралын шүтэлцээг маш сайн анхаарах ёстой. Шүүгч хүн ажил амьдралын эрээнтэй бараантай янз янзын асуудалтай тулгарахдаа шударга, зарчимч ухаалаг хувийн сонирхолгүй , ямар нэг хүний нөлөөнд автдаггүй зан үйлээээ ялгарах ёстой. Шүүгчийн зан үйлд Девид Майерийн хийсэн анализаас үзвэл практикт дараах төлөв байдал ажиглагдаж байна. Ш Шүүгдэгчийн гадаад төрх шүүгчийн дотоод итгэл үнэмшилтэй холбоотой Ш Шүүгдэгчийн ажил мэрэгжил нь шүүгчийн гадаад итгэлд үнэмшил төрүүлдэг. Үүнээс үзвэл шүүгч гадаад төрхөөрөө хүний нүдэнд дулаахан царайлаг шүүгдэгчид нь ял өгөхдөө зөөлөн сэтгэл гаргадаг гэжээ. Ихэвчлэн царай зүс, бие бялдарын зөв хөгжилтэй хүмүүс хүнд муу юм хийдэггүй сайхан сэтгэлтэй хүн байна. Харин том нүдтэй богинхон эрүүтэй хүмүүс болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр гэж шүүгчид үзсэн байх жишээтэй. Ш Харин царай зүс муутай хүмүүс онц аюултай гэмт хэрэг тэн гэсэн сэтгэгдлийг шүүгчид төрүүлээд зогсохгүй тэд секс гаж донтон бол бүр ч хүнд төрлийн гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй гэж үздэгээ илэрхийлжээ. Ш Хэрэв шүүгдэгч нь шүүгчтэй адилхан байвал шүүгч нь энэ гэм буруугүй байх гэж боддог байна . өрнөдийн ЭЗ-н социологийн талаархи ном бүтээлүүдэд шүүгдэгчийн нийгмийн гарал ажил мэрэгжил зэрэг нь шүүгчийн дотоод итгэлд ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг болох тухай бичжээ. Ш http://www.luisaviaroma.com/index.aspx#getData.aspx|CallType=ListOfProd&des=&cat=3&season=actual&gender=women&group=clothing&style=&ListOfProdPage=1&ScrollTop=2032 |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |