Хичнээн шаналахав дээ чиний зүрх Хэсэгтээ л гуниг тээж өвдөх биз Хэний төлөө гэж хайран нулмисаа Хэрэггүй унагаснаа сана бүсгүй минь Ахиж хэнийг ч хайрлахгүй гэж тангарагласан үг чинь Алдаа байсныг нэг л өдөр ойлгоно оо Асаж тэмүүлсэн сэтгэлийг чинь унтраасан Аавын хүүгий зүрх хэзээ ч чамайг хайрлахгүй ээ Хайрын үлдээсэн шархыг хайр л эдгээнэ Хагацлын дараа заавал нулмистай алхаад яахав Шаналж үлдсэн зүрхээрээ хөшөө босгосны хэрэггүй Шантарч няцсан тэр чинь ганц ч цэцэг тавихгүй ээ
|