Өөр хүнтэй болсон юм бол уулзаад яахав гэсэн юм Өр нимгэн бүсгүй хүн над шиг л шанална шүү дээ Өрөөл бусдын амрагыг зовоогоод яахав л гэсэн юм Өнчирч үлдсэн өөр шиг минь л уйлна шүү дээ хайрт чинь Хайраа олсон юм бол уулзаад яахав гэсэн юм Ханилж суух тэр чинь гомдоно шүү дээ чамд минь Халуун итгэлийг нь хөргөөд хуураад яахав л гэсэн юм Харын сэтгэл тээгээд чамайг минь л зовооно шүү дээ Түүнийгээ олсон юм бол уулзаад яахав л гэсэн юм Тэнэгхэн чамд минь итгэхгүй гомдоно шүү дээ хайрт чинь Тэвчээр итгэл хоёр дээр чинь сүүдэр тусгахгүй л гэсэн юм Тэнгэрийн шувуу шиг тэр чинь хайрыг чинь голчихно шүү дээ
|