P2011-04-30 - БҮСГҮЙ ТА ХЭН БЭ?

Ангилал: Миний ертөнц


Цэцэг дэлбээлдэг, цэн цэнгийн нулимс урсган дурлал ирдэг
Цээж огшдог, цэвэр ичимтгий зангаа гээж та хайранд сөгддөг
Цэвэрхэн, эмнэг хүслээ ухамсар юундаа нуухаа мартан
Цэлмэг бас догшин зүрх тань гал шиг шатаж та сүйт бүсгүй болдог оо

Бороо ордог, бодолдоон та эр хүнийг уяж сэтгэл хосолдог
Босго өндөр хувь заяаны элч болж та итгэл тээдэг
Нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн өнгийг таньж
Найраг мэт амьдралын аашинд дасаж та ухаан нэмдэг ээ

Навчис хөглөрч, намрын уй дунд та бодлогогүй зангаа гээдэг
Найдаж яваад алдсан амьдралын алдаанд эзэн суухаа больдог
Налгар эхийн сэтгэлээр хайраа дэлгэж, энэрлээ түгээдэг
Нарлаг Монголын удам залгаж, ургийн холбоог дархалдаг аа

Өвөл ирдэг, өндөр их тэнгэрт шүтэгдсэн хатан болдог оо та
Өрөвчхөн, энхрий, бас хатамжит монгол хүн мэт ихэмсэг оршдог
Өөрөө тэмүүлэн хүрч чадахгүй нэгэнд атаархахаан больдог
Өглөгөөр дүүрэн орчлонгийн эс бүхэн таны төлөө гэдгийг мэдэрдэг ээ


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих