P2011-09-25 - соёлын ажил
Оршил Манай орон зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа энэ үед соёлын байгууллагаас зохиох үйл ажиллагааг нийгмийн өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан явуулах шаардлага гарч байна. Иймийн тулд би соёлын ажлын тухай өөрийн мэдлэгийн хүрээнд дэлэгрэнгүйгээр судлаж та бүхэнд хүргэхийг зорилоо.
Соёлын ажил судлал нь шинжлэх ухааны өвөрмөц бөгөөд залуу салбарын нэг ба хүний хөгжлийн тухайн шинжлэх ухаанд мөн[1]. Энэ шинжлэх ухаан нь хамгийн товчоор хэлбэл соёлын ажил хүний хөгжилд хэрхэн нөлөөлдгийг судлана. Соёлын ажил судлал нь энэ бүхнийг авч үзэхдээ соёлын ажлын үр нөлөөг дээшлүүлэх, яавал илүү үр дүнд хүрэхийг чухалчилдаг. Соёлын байгууллага нь бүхэлдээ чөлөөт цагийн байгууллага байдаг ба уг байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа нь нийгмийн оюуны амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өөрийн гэсэн онцлогтой. Энэ онцлог өвөрмөц чанар нь дараах байдлаар илэрдэг. Соёлын үйл ажиллагаа нь: v Хүмүүс хоорондын харилцааг үүсгэгч өвөрмөц хэлбэр болдог. v Ихэвчлэн хүмүүсийн амралт , чөлөөт цагт явагдана. v Шууд илэрэн гарах боломжгүй. v Үйлчлүүлэгчиддээ урам зориг , сэтгэлийн дэм өгдөг. v Хүнийг бүх талаар нь хөгжүүлэхэд чигдэгддэг v Энэ үйл ажиллагаанд хамрагддагчид нь нас хүйс болоод авьяас чадвар сонирхолоороо өөр хоорондоо ялгаатай өргөн олнийг хамардаг. v Энэ үйл ажиллагааны хэрэгцээнд хязгаар байдагггүй учраас үйлчлүүлэгчид нь байнга өсч шинийг хүсч ирэлхийлж байдаг Энэ бүхэнтэй уялдаж соёлын ажлын агуулга, арга хэлбэр хэрэгсэл, технологийн тухай ойлголт гарч ирдэг ба үүнийг соёлын ажил судлал судалдаг. Соёлын ажлын онол Энэ нь хүмүүсийн нийгэм соёлын бүтээлч үйл ажиллагаанд хариу өгдөг. Соёлын ажилд сургалтын болоод хүмүүжлийн элемент байдаг учир практикт чухал үүрэгтэй. Үүний зэрэгцээ сэтгэл судлал, социологийн шинжлэх ухаан соёлын ажлын нөлөөг танин мэдэхэд, мөн сургалт хүмүүжлийн явцад хүний сэтгэлзүйг хэрхэн эзэмдэх зэрэгт чухал ач холбогдолтой байдаг. Нийгмийн сэтгэлзү йнь хамт олны үүсэл хөгжил, түүний бүрэлдэн тогтох үйл явцын зүй тогтол, үзэл санааг хэрэгжүүлэхэд тусалдаг. Социологи нь олон нийтийн соёлын хэрэгцээ, сонирхолыг тодорхойлох , түүнийг хэрхэн хангах , үйлчлүүлэгчидтэй хэрхэн харьцах болон соёлын байгууллагын нийгмийн үүргийг тодорхойлоход чухал үүрэгтэй. Түүнчлэн гоо зүй,ёс зүй болон бусад шинжлэх ухааны төрлүүд ч соёлын үйл ажиллагаатай нягт холбогддог болно. Эдгээр шинжлэх ухааны туслалцаатайгаар соёлын ажил судлалын судлах зүйл , хөгжлийн цаашдын чиглэлийг тодорхойлох боломжийг олж авдаг. Ингэж соёлын ажил судлал нь өөрийн гэсэн арга зүйг бий болгон, хүнийг бүх талаар хөгжүүлэх, нийгмийн идэвхитэй болгох ажлыг өөрийн онцлогтоо зохицуулан хийдэг болно. Иймд соёлын ажил судлалын судлах зүйл нь соёлын үйл ажиллагаан дахь хүний хөгжлийн асуудал, түүний зүй тогтол мөн.
Шилжилтын үеийн соёлын ажлын өөрчлөлт шинчлэлт 1980-д оны дундуур дэлхий дахинд юуны өмнө ЗХУ болон социалист орнуудад гарсан нийгмийн өөрчлөлтийн нөлөө монгол оронд туссанаар манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, үндсээрээ өөрчлөгдөхөд хүрсэн билээ. Ялангуяа 1980-д оны сүүл үеэс ардчилалын үйл явц эрчимтэй өрнөж улмаар нийгмийн тогтолцоог тэр үеэс шинчилсэн юм. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацааг ерөнхийд нь шилжилтийн үе гэж нэрлэдэг. Энэ үед нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлт нь соёлын ажлыг өөрчлөн шинэчлэх үндсийг тавьсан ба түүнигй доорхи чиглэлээр авч үзэж болно. Үүнд:
1. Соёлын ажлын өөрчлөлтын улс төрийн үндэс 2. Соёлын ажлын өөрчлөлтын эдийн засгийн үндэс 3. Соёлын ажлын өөрчлөлтын нийгмийн үндэс 4. Соёлын ажлын өөрчлөлтын гадаад дотоод таатай орчин нөхцөл гэх мэтээр ангилж үзнэ. Соёлын ажлын өөрчлөлтын улс төрийн үндэс Энэ нь нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжсэнээр тодорхойлогдоно өмнөх тогтолцооны үед соёлын байгууллагыг: Үзэл сурталын байгууллага, Соёлын ажлыг үзэл сурталын ажил, соёлын ажилтаныг үзэл сурталын ажилтан гэж нэрлэдэг байв.иймээс ч шинээр кино концерт жүжиг уран сайхны зөвлөлөөр хэлэлцэж ном зохиол бичихэд урлаг утга зохиолыг хянах газраар хянадаг, зааж зөвлөдөг, засварладаг зарим тохиолдолд хаах хүртэл арга хэмжээ авч байв. Гэвч нэг намын тогтолцооны үед манай оронд соёлын байгууллагын бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтож материаллаг бааз нь бэхжиж мэрэгжлын боловсон хүчнээр хангагдан соёлын байгууллагууд өөрийн гэсэн дүр төрхөө олсон чухал үе байсан билээ. Тэгвэл олон намын тогтолцооны үед соёлын ажил аль нэг намын үзэл сурталыг дагана гэвэл утаггүй болох биз ээ. Иймд өнөөгийн соёлын ажил бие ээ даасан чөлөөт байдлаар явагдаж соёлын байгууллага нь чөлөөт цагийн төв байх үүргээ жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх өргөн боломж нээгджээ. Соёлын ажлын өөрчлөлтын эдийн засгийн үндэс Энэ нь ТТЭЗ-с зах зээлийн эзийн засагт шилжсэнээр тодорхойлогдоно. ТТЭЗ-н үед бүх соёлын байгууллагууд нь улсын төсвөөс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг байв. Тэдэнд төлөвлөгөө нормийг нь дээрээс нь тогтоон өгч ажилладаг байсан. Тэгвэл зах зээлийн үед музей номын сан зэргэ байгууллагууд үндсэндээ улсын төсвөөс бүрэн санхүүжиж театр чуулга соёлын төвүүд нь хагас санхүүжтлт авч киноны байгууллагууд парк зэрэг нь өөрөө өөриигөө санхүүжүүлэх чиглэлээр ажилладаг болов. Эдгээр баигууллага нь зээл,тусламж,тусгай сангийн хөрөнгө, байгууллага иргэдийн хандив,төсөл,хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэтээр санхүүжилтийн олон эх үүсвэрийг ашиглах болсны зэрэгцээ төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж өөрийн үйл ажиллагаагаараа орлого олох боломжтой болжээ.төлөвлөгөөгөө эдгээр байгууллагууд өөрсдөө зохиож хэрэгжүүлдэг болсон. Нийгмийн үндэс. Энэ нь социалист нийгмээс хүмүүнлиг, иргэний ардчилсан нийгэмд шилжсэнээр тодорхойлогдоно. Аливаа байгууллагын үйл ажиллагаа нь тухайн нийгмийнхээ зорилттой нягт уялдааттай байж сая хэрэгждэг. Социалист нийгэм байгуулж байх үед хөдөлмөрчдийг коммунист хүмүүжлээр хүмүүжүүлэх, тэдний дунд шашангүйн суртал нэвтрүүлэг зохиох ажил нь соёлын ажлын агууллын чухал бүрэлдэхүүн хэсэг байсан бол өнөө үед энэ нь соёлын ажлын агуулгаас шахагдахад хүрэв. Хүмүүнлиг иргэний ардчилсан нийгэм байгуулах болсноор соёлын ажилд олон шинэ өөрчлөлт гарлаа. Тухайлбал: Соёлын үйл ажиллагааны хууль эрх зүйн үндэс бүрдэж. Соёлын хууль, Төрөөс баримтлах соёлын бодлого, түүх соёлын дурсгалт зүйлсийг амгаалах хууль, ардын урлагыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэх зэрэг олон чухал бичиг баримт боловсруулан гаргаж, амьдралд хэрэгжүүлж байна. Соёлын байгууллагын бүтэц зохион байгуулалтанд ч өөрчлөлт оров. Нэгдлийн соёлын байгууллагууд улсын мэдэлд шилжив. Үйлдвэр аж ахуйн байгууллагын дэргэдэх МҮЭ-ийн харъяа соёлын төв, номын сан, кино цэгүүдийн зарим нь татан буугдаж зарим нь улсын харъяалалд шилжих зэрэг өөрчлөлтүүд гарчээ. Өөр нэг чухал зүйл бол хүмүүсийн сэтгэн бодох, бүтээн туурвих, соёлын үнэт зүйлтэй танилцах, хүртэх өргөн мэдрэмж нээгдсэн явдал юм. Төрийн байгууллагууд нутаг дэвсгэрийнхээ соёлын бодлогыг тодорхолж, түүнийгээ хэрэгжүүлдэг, соёлын үйл ажиллагаан дахь төрийн байгууллагын оролцоо эрс нэмэгдэв. Хувийн хэвшлийн байгууллагууд олноороо байгуулагдан соёлын үйл ажиллагаа эрхэлж, зах зээлийн нийгэм дахь өрсөлдөөнийг бий болгож баина. Үүний зэрэгцээ бусад байгууллага, хүмүүс ч эдийн засгийн ашиг сүнирхлийн үүднээс төрөл бүрийн соёлын үйл ажиллагааг эрхэлж явуулах нь элбэгшлээ. Соёлын ажлын агуулга нь шинэчлэгдсэнээр түүнийявуулах арга, хэлбэр ч нилээд чөлөөт хэлбэрт шилжлээ. Энэ бүхэн нь шинэ нийгмийн өмнө тавьсан зорилттой холбоотойгоор гарч ирсэн өөрчлөлтүүдийн нэг хэсэг нь юм.
Гадаад, дотоод таатай орчин нөхцөл Манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн дээрх өөрчлөлтүүд нь соёлын үйл ажиллагааны гадаад, дотоод таатай орчин нөхцлийг бүрдүүлж өгч байна. Энэ нь соёлын үйл ажиллагаанд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник хэрэгсэл , тоног төхөөрөмж нэвтрүүлэх, гадаад , дотоодын байгууллага хүмүүсийн хөрөнгө оруулалт хийх , хамтарсан аж ахуй нэгж байгуулах, гадаадад аялан жуулчлах, суралцах, гадаад орнуудын соёлын дэвшилтэд зүйлээс суралцах гээд олон талаар таатай орчинг бүрдүүлж өгсөнд түүний ач холбогдол нь оршино. Соёлын ажлын өөрчлөлт шинэчлэлт нь бүхэлдээ зах зээлийн үеийн өрсөлдөөн, шалгарлыг бий болгож , шинэ орчин нөхцөлд хэрхэн ажиллаж амьдрахыг шинэ зүйлээр баяжуулж байна. Шилжилтын үеийн соёлын ажлын агуулга Манай орны улс төр , эдийн засаг ,, нийгмийн бүх салбарт гарсан өөрчлөлт , шинэчлэлтүүд нь соёлын ажлын агуулга , арга хэлбэрийг шинэчлэхэд хүргэсэн билээ. Энэ үеийн соёлын ажлын агуулга нь манай улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх шинэ зорилттой уялдан гарч байна. Дээрхи зорилтыг хэрэгжүүлэхэд соёлын гүйцэтгэтгэх үүргигй эрхэмд үзэж, монголын соёл нь тус улсын тусгаар тогтнол , аюулгүй байдлын нэгэн баталгаа , монголчуудын үндэсний бахархал , эв нэгдлийн уг сурвалж , хөгжил дэвшлийн чухал хөшүүрэг болохыг онцлон анхаарч , хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг өргөтгөх, урлагийн бүх төрлийг хөгжүүлэх, үндэсний соёлоо үр удумдаа өвлүүлэх , соёлыг өргөн утгаар нь ойлгож , түүний нийгэм , эдийн засгийн бусад салбартай нягт холбох зорилгоор төрөөс тогтвортой баримтлах соёлын бодлогыг тодорхойлсон нь өнөөгийн соёлын ажлын агуулгын үндсийг тавьж өгч байна. Үүнээс үүдэн зах зээлийн үеийн соёлын ажлын агуулгыг дараах хэдэн чиглэлд авч үзэж болно.[2] 1) Хүмүүжил төлөвшүүлэх үйл ажиллагаа 2) Үйлчлүүлэгчдийг авъяас , чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа 3) Мэдээлэл түгээх үйл ажиллагаа 4) Чөлөөт цагийн үйл ажиллагаа
1) Хүмүүжил төлөвшүүлэх арга энэ нь дотороо Энэ асуудал нь соёлын ажлын агуулгын нэг хэсэг байсаар ирсэн бөгөөд тухайн үеийн нийгмийн зорилттой холбогдон агуулг ань өөр өөр тодорхойлогдож иржээ.[3] Хүмүүжил бол нийгмийн амьдралын чухал үзэгдэл , хүний нийгмийн хамгийн эртний үйл ажиллагааны нэг бөгөөд нийгмийн хамгийн тогтвортой категорын нэг билээ. Иймээс хүн бага наснаасаа эхлэн насан туршдаа хүмүүжиж , туршлагжиж бусдыг хүмүүжүүлдэг байна. Үүний нэгэн адил соёлын байгууллага ч гэсэн хүмүүжил төлөвшүүлэх үйл ажиллагаанд оролцдог ба өөрийн гэсэн онцлогтой. Энэ онцлог нь соёлын үнэт зүйл , түүний дотроос урлагийн бүтээл үзвэр үйлчилгээгээрээ дамжуулан бусдад аль ч талаараа үлгэр дууриал үзүүлэхүйц , амьдралын бодит жишээ баримт дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдагт оршино. Энэ ажилдаа сурган хүмүүжүүлэх ухааны хүмүүжлийн аргуудыг өргөнөөр ашигладаг. Хүмүүжил төлөвшүүлэх үйл ажиллагаа нь үүнийгээ дараах асуудлуудаар 1. Ёс суртахууны хүмүүжил 2. Хөдөлмөрмйн хүмүүжил 3. Эх оронч хүмүүжил 4. Гоо сайхны хүмүүжил 5. Бие бялдарын хүмүүжил 6. Оюуны хүмүүжил
2) Үйлчлүүлэгчдийг авъяас , чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа Соёлын ажлын агуулгын нэг бүрэлдэхүүн хэсэг , уламжлалт ажил нь үйлчлүүлгчдийн авъяас чадварыг нээж хөгжүүлэх ажил байдаг. Энэ нь монголчуудын хувьд эртний баялаг уламжлалтай бөгөөд өвөрмөц онцлогтой. Театр чуулга гэх мэт мэргэжлийн байгууллага, мэрэгжлийн уран бүтээлчид гэж байгаагүй тэр цагт манай өвөг дээдэс, ард түмэн , ардын авъяастанууд маань ардын урлагын их өв сан, үнэт зүйлийг бий болгож, үр хүүхэддээ зааж сургаж , өвлүүлэн хөгжүүлж, баяжуулсаар бидний үед хүргэж ирсэн билээ. [4] 3) Мэдээлэл түгээх үйл ажиллагаа Мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаа нь соёлын ажлын агуулгын бүрэлдэхүүнд өмнө ч байсан, одоо ч байгаа нэгэн чухал үйл ажиллагаа юм. Соёлын байгууллага нь мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаа дараах үндсэн чиглэлээр зохион байгуулна. Үүнд: 1. Төр засгийн бодлого шийдвэрийг түгээх 2. Шинжлэх ухааны мэдлэгийн бүх төрлөөр мэдээлэл түгээх 3. Соёлын үнэт зүйлс, урлагийг сурталчилан, дэлгэрүүлэх 4. Цаг үеийн ажлын мэдээлэл түгээх 5. Үйлчлүүлэгчдийн бүх сонирхосон чиглэлээр мэдээлэл түгээх 6. Бусад гэсэн чиглэлээр тус тус явагдана. Соёлын байгууллагын мэдээлэл сурталчилгааны ажлын үндсэн хэлбэр нь 1. Яриан 2. Үзүүлэлт 3. Мэдээллийн 4. Уран сайхны гэсэн хэлбэртэй байна. Яриан хэлбэрт: легц, ярилцлага, маргаан , мэтгэлцээн, сургалт, цуглаан, семинар,илтгэл гэх мэт Үзүүлэлт хэлбэр: төрөл бүрийн үзэсгэлэн, реклам, чимэглэл, гэх мэт биет байдлаар дэлгэн үзүүлэх хэлбэрүүд орно.
Мэдээллийн хэлбэрт: радио, телевиз, сонин сэтгүүл,интернет гэх мэт Уран сайхны хэлбэрт: театрчилсан тоглолт, урлаг ухуулгын бригад, сэдэвчилсэн үдэшлэг, тодорхой сэдвээр зохиогдсон уралдаан гэх мэт олон хэлбэр юм.
4) Чөлөөт цагийн үйл ажиллагаа Чөлөөт цагийн үйл ажиллагаа нь соёлын ажлын үндсэн агуулгын нэг бөгөөд орчин үеийн нийгмийн хөгжлийн өвөрмөц үзэгдэл мөн. Соёлын байгууллага нь угтаа нийгмийн чөлөөт цагийн төв мөн. Чөлөөт цаг гэдэг нь хөдөлмөрийн хуулиар зааж өгсөн цагаас үлдэж байгаа тэр цагийг хэлнэ. Хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэхэд дараах нөхцөлүүд нөлөөлдөг. Ш Хөдөлмөрийн нөхцөл Ш Ахуйн нөхцөл Ш Хувийн сонирхол хэрэгцээ Ш Соёлын байгууллагынх нь өөрийнх нь үйл ажиллагаа Соёлын ажлын зарчим Аливаа үлй ажиллагаа нь өөртөө тохирсон зарчмыг баримталдагийн нэг адил соёлын үйл ажиллагаа ч өөрийн гэсэн зарчимтай. Энэ зарчим нь уг ажлын хамрах хүрээ, зорилго, шинж чанар зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбогдон гарч ирдэг[5]. Зарчим гэдэг нь ямар нэгэн сургаал, шинжлэх ухаан, хууль дүрэм, хэв заншлын үндсэн ёсзүйг хэлнэ. Соёлын ажлын зарчмыг дараах байдлаар ангилан үзнэ. 1) Шинэ нийгмийн бүтээн байгуулалтай холбоотой байх 2) Шинжлэх ухааны үндэслэлтэй байх 3) Ялгавартай байх 4) Иж бүрэн байх 5) Хүнлэг энэрэнгүй байх 6) Системтэй байх зэрэг болно. 1) Шинэ нийгмийн бүтээн байгуулалтай холбоотой байх Хүн төрөлхтөн хөгжихдөө нэг нийгмийн байгуулалтаас нөгөөд шилжин өмнөө шинэ, шинэ зорилтуудыг гарган тавьдаг. Тэр зорилт нь нийгмийн бүх хүрээнд , түүний дотор соёлын үйл ажиллагааны хүрээтэй шууд холбоотой байдаг.
2) Шинжлэх ухааны үндэслэлтэй байх Соёлын ажил нь шинжлэх ухааны өвөрмөц нэгэн залуу салбар болохынхоо хувьд өөрийн онолын үндэслэл дээр тулгуурлаж соёлын үйл ажиллагааны зүй тогтол, мөн чанарыг танин мэдүүлж , судлан хөгжиж, улам боловсронгуй болж байдаг. Соёлын үйл ажиллагаа нь зөвхөн соёлын төдийгүй бусад шинжлэх ухааны ололтыг өргөнөөр ашигладаг. Нөгөө талаар практик үйл ажиллагаагаа шинжлэх ухааны үүднээс судлан үзэж соёлын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах , судалгаа шинжилгээ хийх зэргээр шинэ шинэ зүйлээр баяжуулна.
3) Ялгавартай байх Соёлын үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчдийн үндэстэн, ястан онцлог , нас хүйс, боловсрол, мэрэгжил, хэрэгцээ сонирхол, соёлын түвшин авъяас чадвар гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан тэр бүрд нь тохирсон байж сая үр лүнгээ өгнө.[6]
4) Иж бүрэн байх Энэ нь дараах чиглэлээр илрэн гардаг. Үүнд : v Хүмүүжлийн иж бүрэн шинж чанарын нэгдлийг хангах v Онол практикийн нэгдлийг хангах v Хүнийг бүх талаар хөгжүүлэх v Үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын сонирхолын нэгдлийг хангах v Соёлын үйл ажиллагааны агуулга, арга хэлбэр хэрэгслийн нэгдлийг хангах 5) Хүнлэг энэрэнгүй байх Соёлын ажил нь өөрөө хүнийг бүх талаар хөгжүүлэхэд чиглэгдэж ийм боломж олгож байдаг.мөн үйлчлүүлэгчдийн өөрийнх нь идэвх , санаачлага дээр тулгуурлан, харилцан итгэл хүлээлцэх үндсэн дээр тусалдаг. Соёлын үйл ажиллагаа бүхэлдээ хүний төлөө чиглэсэн байдагт оршино. Хүмүүс хоорондын харилцаа үүсэж, хамт олонч, эвсэг уур амьсгалыг бий болгодог.
6) Системтэй байх зарчим Соёлын үйл ажиллагаа нь тохиолдлын чанартай бус алсын зорилго чиглэлтэй дараалалтайгаар явагдана гэсэн үг.
Соёлын ажлын судалгааны үндсэн арга Ямар нэгэн судалгаа, шинжилгээний ажил нь дараах үндсэн шинжийг хадгалж байдаг. Үүнд: 1. Ямар нэгэн юмс үзэгдлийн зүй тогтлыг, зорилгыг тодорхойлно. 2. Уг ажил нь ямар нэгэн тодорхой хөтөлбөр , төлөвлөгөөний дагуу , үе шаттайгаар тодорхой зорилготойгоор явагдана. 3. Судалгааны тодорхой аргыг ашиглаж, судлагдаж буй зүйлээ таньж мэдэхийн тулд ерөнхий хандлага, чиглэлийг тогтооно. Үүнтэй адилхан соёлын ажил нь судлагааны дараах үндсэн аргуудыг ашигладаг. · Ажиглалтын арга Энэ нь тодорхой үйл явцыг бүхэлд эь юм уу эсвэл түүний тодорхой хэсгүүд дээр урьдчилан боловсруулагдсан төлөвлөгөөний дагуу янз бүрийн хугацаагаар явагдана. Уг төлөвлөгөөнд ажиглалтын зорилго, хугацаа, хаана ажиглалт явуулах, зэргээр зорилгоо хэрэгжүүлэхэд гарцаагүй шаардлагатай зүйлийг олж тогтооход хэрэгцээт зүйлийг багтаадаг. Үүний тулд янз бүрийн техник хэрэгслийг өргөнөөр ашиглана. Энэ аргын дутагдалтай тал нь ямар нэгэн үйл явцыг зөвхөн гаднаас нь ажигладаг тул дотоод нарийн зүйлийг мэдэх боломжгүй байдагт оршино.
· Туршилтын арга Энэ арга нь үйл явцыг дотор нь орж ажиглах боломж олгодог ба явцад нь засаж залруулах , шалгах, олон вариант гаргаж сонголт хийх боломж олгодог. Энэ арга нь лаборторт бус бодит үйл ажиллагаан дээр хийгдэнэ. · Ярилцлага хийх арга Энэ арга нь төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу ярилцагчиддаа асуулт тавьж хаиулт авах замаар зорилгодоо хүрэхэд тусалдаг. Гэхдээ өөрийн бодлыг тулган хүлээлгэхгүй бөгөөд ярилцагчийнхаа бодол санааг бүх талаас нь тодруулж гаргахад чиглэгддэг. · Анкетын арга Энэ аргаар нэгэн зэрэг олон хүний санал бодлыг судлаж болно. Үүний тулд тавих асуултаа урьдчилан сайн боловсруулж, шилж сонгоно. Тавих асуулт нь хариулагчид ойлгомжтой байх ёстой. · Баримт бичигт судалгаа хийх арга Соёлын ажлын хэлбэр Соёлын байгууллагаас зохиох соёлын үйл ажиллагааны аливаа хэлбэр нь хүмүүсийн хооронд харилцаа үүсгэж байдаг. Энэ харилцааны явцад хүмүүс хоорондоо танилцахаас эхлээд хамтран суралцах, амрах, хөгжин цэнгэх гэх мэт олон талын үйл явцад оролцож өөрийн хэрэгтэй зүйлээ олж авна. Иймээс соёлын ажлын хэлбэр олон янз өөр өөрийн онцлог шинжүүдтэй бөгөөд түүний нөлөө нь ч өөр өөр байна. Өнөөгийн байдлаар эрдэмтдийн тооцоолсноор соёлын ажилд 500-д хэлбэрийг ашиглаж байгаа бөгөөд тоо нь байнга өсөх хандлагатай байна. Гэхдээ соёлын ажлын хэлбэрийг ерөнхийд нь:
Нийтийн Хэсэгчилсэн Ганцаарчилсан гэсэн 3 том бүлэгт хуваагддаг. Нийтийн хэлбэр Энэ хэлбэрийн онцлог нь нэгэн зэрэг олон хүнийг хамран үйл ажиллагаа явуулах боломжтой ба ихэнх тохиолдолд үзэгчид нь холимог бүтэцтэй байдаг. Мөн өндөр хүчин чадлын төрөл бүрийн техник хэрэгсэл , томоохон танхим, талбай, тоног төхөөрөмж дээд зэргийн зохион байгуулалтын ажил, олон хүний хүч хөдөлмөрийг шаарддаг байна. Энэ чанараараа нөлөөлөл сайтай ч хүн болгоныг уг үйл ажиллагаанд оролцуулах боломжгүй байдаг. Хэсэгчилсэн хэлбэр Энэ нь тодорхой зорилгод чиглэсэн ижил хүсэл, сонирхолтой хүмүүсийг нэгтгэдэгээрээ онцлог. Энэ хэлбэрийн хамгийн гол онцлог нь нөхөрсөг, ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлдэг, хүн бүр ямар нэг байдлаар оролцох боломжтой, хүртээмжэй элдэв янзын нүсэр байр, техник хэрэгсэл , тоног төхөөрөмж шаардахгүй байдагт оршино. Ганцаарчилсан хэлбэр Энэ хэлбэрийн ажил нь дээрх хоёр хэлбэрээ бодвол харьцангуй бие биендээ итгэл найдвар, хүлээлгэх, дотоод сэтгэлээ нээн гаргах, харилцан ойлголцох байдалд явагдана. Энэ хэлбэрт шавь сургалтын төрлүүд , чин сэтгэлийн ярилцлага , зөвөлгөө өгөх гэх мэт хэлбэрүүд багтана Соёлын ажлын хэрэгсэл Соёлын үйд ажиллагааг амьдруулах , үзэгчдын сэтгэлзүйд нөлөөлөх орчин нөхцлийг бүрэн дүүрэн ашиглах үр дүнг дээшлүүлэх зорилгоор соёлын ажилд ашиглаж байгаа хэрэгслийг соёлын ажлын хэрэгсэл гэнэ. Хэвлэлийн хэрэгсэл:энэ хэрэгсэлд гол төлөв биет байдлаар ашиглагдах ном, сонин, сэтгүүл , зурагт хуудас гэх мэт бусад хэрэгсэлүүд хамаарах ба үүгээр дамжуулан тэдгээрийг ашиглах замаар үйл ажиллагаа явуулна. Мэдээллийн хэрэгсэл радио, телевизор, кабелийн телевиз сонин гэх мэт мэдээллийн хэрэгслийг соёлын ажилд олон янзаар ашиглана.
Техникийн хэрэгсэл үүний дотор нь дууны, дүрсний гэрлийн тайзны , холбооны , тоглоомын гэх мэтээр ангилан үзэх ба төрөл бүр нь өөр өөрийн онцлог үүрэгтэй бөгөөд эдгээрийг иж бүрэн байдлаар хэрэглэсэн тохиолдолд түүний үр дүн нөлөө их байдаг. Урлагийн бүтээл урлагын төрөл бүрийн бүтээл нь соёлын ажлын байнгын үндсэн хэрэгсэл мөн . урлагийн ямар нэгэн бүтээлийг ашиглалгүй явагддаг тийм соёлын ажлыг олоход бэрх. Энэ нь үзэгч олонд хүмүүст урам өгч байдаг. Уран сайхны хэрэгсэл үүнд зарлал , реклам,чимэглэл гэх мэт туслах чанарын хэрэгслүүд орох ба эдгээр нь соёлын үйл ажиллагааны анхны ойлголт, мэдээллийг өгдөгөөрөө онцлог юм. Материаллаг хэрэгсэл үүнд барилга , талбай , хөгжмийн зэмсэг , хувцас хэрэгсэл гэх мэт энэ үйл ажиллагааг явуулахад хэрэглэдэг хамгийн наад захын хэрэглэлүүд орно.
Миний авсан энэ сэдэв нь “Соёлын ажлын тухай” гэсэн сэдэв байсан бөгөөд энэ сэдвийхээ хүрээнд дээрхи бие даалтыг хийж гүйцэтгэсэн. Мэдээж соёл гэдэг бол хүмүүс бидний амьдралыг орчлонгын олон зүйлтэй таниулж, барагдашгүй их гайхамшигын ертөнцөөр аялуулж байдаг хүний гараар бүтээгддэг агуу нэгэн хөдөлмөр билээ. Тэгвэл энэ хөдөлмөрыг хийхэд ямар зүйл хэрэгтэй болдог соёлыг бүтээхийн тулд ямар шат дамжлага хэрэг болдогыг энэ бие даалтандаа дэлэгрэнгү й оруулж өгсөн байгаа. Номзүй Г. Баатар Соёлын ажлын үндэс 2001 он гарын авлага [1] Соёлын ажил судлал Г. Баатар 2001 он 3-р тал [2] Соёлын ажил судлал Г. Баатар 2001 он [3] Соёлын ажил судлал Г. Баатар 2001 он [4] Соёлын ажил судлал Г. Баатар 2001 он [5] [5] Соёлын ажил судлал Г. Баатар 2001 он [6] [6] Соёлын ажил судлал Г. Баатар 2001 он |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2017-04-06 -