P2011-09-25 - Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны аргын тухай ойлгот.docx

Ангилал: Хичээлүүд


Монгол төр үүссэн үеэс эхлэн нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил төрийн үйл ажиллагаа болж олон хэлбэрээр гүйцэтгэгдэж ирсэн боловч “ Цагдаа ” нэртэй нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан үүрэгтэй байгууллага 1865 онд үүссэн гэж үздэг. [1]  Цагдаа  хэмээх үг нь цагдах, манаж, сэргийлэх, чандлан цагдах, хориглож цагдах гэсэн олон утгыг илэрхийлдэг байна. Монгол улсын цагдаагийн байгууллагыг нутаг дэвсгэрийн, тээврийн гэсэн төрөлд хуваан үзэж болно. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг төв орон нутгийн цагдаагийн байгууллага гэж хуваах төв байгууллагад цагдаагийн ерөнхий газар, орон нутгийн байгууллагад аймаг нийслэлийн цагдаагийн газар хэлтэс түүнчлэн сум дүүргийн буюу дүүрэг сум дундын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсэг түүний харъяа албад хамаарагдана. Цагдаагийн байгууллагад гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлогтой нь уялдан гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түүнчлэн хэв журам хамгаалах, хүүхдийн зэрэг албад: мэдээлэл дүн шинжилгээ жижүүрийн зэрэг ерөнхий удирдлагын чиг үүргийн албад: хүн хүч, санхүү үйлчилгээ, аж ахуй зэрэг хангах албад ажиллана. Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа түүний мөн чанар, үндсэн шинжийн тухай судалгаа шинжилгээ хийхэд ийм болно. Монгол Улсын цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааг онол практикийн үүднээс  1970-аад оноос эхлэн судалж эхэлсэн байна. Түүний эхний тодорхойлолтын нэг нь “ Цагдан сэргийлэх байгууллагын захиргааны үйл ажиллагаа гэдэг бол төрийн дээд байгууллага, төрийн төв ба орон нутгийн байгууллагуудаас тогтоосон нийгмийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хэв журмыг сахиулах тухай эрхийн хэм хэмжээг тогтоох буюу захиргааны ухамсарлуулан итгүүлэх ба албадлагын арга хэмжээг хослуулах зэрэг үйл ажиллагааны нийлбэр цогцолбор мөн ” гэсэн тодорхойлолт бий.[2]   МУ-ын цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа нь нийгмийн хэв журам сахиулах, нийтийн аюулгүй байдал хангах, эрх зүйн зөрчилтэй тэмцэх салбарт захиргааны эрх зүйн хэлбэр, арга, арга хэрэглүүрийг ашиглан хууль тогтоомжийн хүрээнд цагдаагийн байгууллагын үүрэг зорилтыг бүтээлчээр хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хууль биелүүлэх урьдчилан сэргийлэх, олон талтай, нэгдмэл, зохион байгуулагч, бүтээлч, гүйцэтгэх үйл ажиллагаа мөн. Энэ нь захиргааны үйл ажиллагааны мөн чанар, агуулгыг илүү өргөн хүрээтэй тусгасан шинжлэх ухаанлаг тодорхойлолт болсон. Бие даалтын сэдвийнхээ хүрээнд  онцлон цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны аргын талаар авч үзэх болно.                        

Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаагаа

А. дотоод зохион байгуулалтын, өөрөөр хэлбэл, цагдаагийн алба, салбар, байгууллага дотоодын болон тэдгээрийн хоорондын үйл ажиллагаа

Б. Гадаад, тухайлбал, цагдаагийн байгууллагаас төр, захиргаа, олон нийтийн байгууллага, албан тушаалтан, иргэдтэй харилцах захиргааны гадаад  үйл ажиллагаа гэсэн хоёр хүрээнд зааглана. Олон талтай үйл ажиллагаа, дараах үндсэн шинжтэй байна.

Орон нутгийн шинжтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад харъяалагдан захирагдах хянан шалгагдах, хуулийг сахин биелүүлж, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай арга хэрэглүүртэй, хуульд захирагдмал, гүйцэтгэх шинжтэй, зохион байгуулагч, бүтээлч шинжтэй байдаг.[3]

Удирдлагын арга,  хэлбэр хоёр нь удирдуулах объектод нөлөөлөн зорилт, чиг үүргийн биелэлтийг хангахад  чиглэгддэгээрээ салшгүй холбоотой нэг зүйлийн хоёр тал юм. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд аргаа тодорхойлдог бол арга нь хэлбэрээ тодорхойлдог. Үүгээрээ тэдгээрийн нэгдэл холбоо илэрнэ. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн, түүний дотор цагдаагийн байгууллагын зорилт, чиг үүрэг нь тодорхой байгууллага, албан тушаалтны ямар нэг арга ашигласан эрх зүйн ба эрх зүйн бус хэлбэрийн явцад биелэлээ олно. Цагдаагийн байгууллага, алба, тэдгээрийн ажилтны албаны үйл ажиллагаа нь нийгмийн хэв журмын зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх явдал бөгөөд тэр нь нийгмийн хэв журам хамгаалах салбарыг удирдах удирдлагын объект болох талаар үүний урьд дурдсан билээ. Энэ нь юуны өмнө объектын мөн, чанар, одоогийн байдал, цаашдын төлөв, субъектээс нөлөөлөх арга замын талаар түүнийг хэрэгжүүлэгч цагдаагийн байгууллага, алба хаагч эхлээд зохих мэдлэгтэй болсон баймааж нь удирдах аргаа зөв сонгож чадна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны арга нь удирдлагын объектоо ойлгон нөлөөлөх арга зам, арга барил, арга хэрэгслийн нийлбэр гэж ойлгож болно. Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаанд илүү өргөн хэрэглэгддэг 2 арга нь итгүүлэх, албадах явдал юм.  

Итгүүлэлтийн арга:

Нийгмийн дэг журам зохион байгуулалтыг бэхжүүлэх, эрх зүйн мэдлэг, соёл ухамсрыг төлөвшүүлэх, тэгсэнээр хууль дээдлэн биелүүлэх үзэл бодол, итгэл, үнэмшил, хүмүүжилтэй болгох зорилгоор эрх зүйт төр, түүний дотор цагдаагийн байгууллагаас тайлбарлан таниулах, зохион байгуулах, урамшуулан дэмжих, хүмүүжүүлэх иж бүрэн арга хэмжээг хэрэглэж, хүмүүсийн ухамсар, зан үйлд нөлөөлөх арга юм. Үүгээр нь итгүүлэлтийг цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны үндсэн арга гэж үзнэ.

Цагдаагийн итгүүлэх аргын үндсэн хэлбэрт хүн амыг эрх зүйн мэдлэг, соёлтой болгох, эрх зүйн ухуулга, суртал нэвтрүүлэг явуулах, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан этгээдтэй нэг бүрчлэн ажиллах, тэдгээрийг шүүмжлэн хэлэлцэж, түүнтэй эвлэршгүй тэмцэх нөхцөл байдлыг аль болохоор орчин тойронд нь бий болгох, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлийн тухай төр, захиргааны болон бусад байгууллага, хүн амд мэдээлэх, эрх зүйн зөрчилтэй тэмцэх арга барилд олон нийтийг сургах, хэв журам сахиулах ажилд идэвхитэй оролцдог иргэн, цагдаагийн туслах ажилтныг урамшуулах, ажлын тэргүүний туршлага арга барилыг судалж нэгтгэх, дэлгэрүүлэх явдлыг тус тус оруулж болно.                            Захиргааны  албадлагыг итгүүлэн үнэмшүүлэх үндсэн дээр зайлшгүй шаардлагатай тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд дохио санамж өгөхүйц явцуу, хязгаарлагдмал хэмжээнд зөвхөн хууль тогтоомжийн заалтыг хатуу баримтлан хэрэглэнэ. Үүгээрээ албадлага нь цагдаагийн үйл ажиллагаанд туслах онцгой арга болдог.

Албадлагын арга:

Иргэн, байгууллага, аж ахуй нэгжийн хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийн тулд төрийн эрх бүхий байгууллага зарим тохиолдолд төрөөс эрх бүхий байгууллага -аас эрх зүйн зөрчлийг урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, захиргааны зөрчилтэй, хэргийн ажиллагааг хангах, түүнд хариуцлага хүлээлгэх зорилготой хууль, тэдгээрт нийцсэн актад урьдаас заасан арга хэмжээг албадан хэрэглэх явдал мөн. Захиргааны албадлага нь төрийн эрх бүхий янз бүрийн олон байгууллагаас эрх зүйн дэг журмыг хамгаалах, бэхжүүлэх зорилготой хэрэгжүүлж буй албадан нөлөөлөх захиргааны эрх зүйн арга хэрэгслийн нийлбэр, олонлогоос бүрдэх нарийн төвөгтэй, нэг төрлийн бус үйл ажиллагаа юм.

Шинжлэх ухааны үндэстэй захиргааны албадлагын ангилалт нь юуны өмнө

А. Захиргааны  албадлагын гол утга агуулгыг гүнзгийрүүлэн мэдэхэд тусалж түүнийг төрийн бусад албадлагаас зааглан ялгах ач холбогдолтой,

Б. Албадлагын арга хэмжээг бүх л тогтолцооны нь хувьд ижил төсөөтэй, ялгагдах шинж байдлыг харьцуулан дотоод бүтцийн төрөл хэсгүүдэд хувааж судлах боломж бүрдүүлнэ,

В. Захиргааны албадлагыг зөв хэрэглэх, хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар хөндөхгүй байхад тусална,

Г. Захиргааны шинжлэх ухааны онолын хөгжилд зохих тус нэмэр оруулах болно.

Захиргааны эрх зүйн албадлагын бүх арга хэмжээг:

1.    Захиргааны урьдчилан сэргийлэх,

2.    Захиргааны таслан зогсоох,

3.    Захиргааны процессын хангах арга хэмжээ

4.    Захиргааны шийтгэл гэсэн 4 төрөл хэсэгт ангилна.

Урьдчилан сэргийлэх албадлага нь гэмт хэрэг захиргааны зөрчлөөс сэргийлэх, хууль зөрчих нөхцөл байдал бүрдүүлэхгүй байх, олон хүнд учирч болох аюулыг зайлуулах, таслан зогсоох албадлаг нь эрх зүйн зөрчил гаргасантай холбоотойгоор түүнийг төгс үйлдэгдэхгүй. Үргэлжлэхгүй бологох, цаашлан гарч болзошгүй хор уршгийг нэмэгдүүлэхгүй байх, процессын арга хэмжээ нь захиргааны зөрчилтэй хэргийн ажиллагааг хангах, нотлох баримт олох, захиргааны шийтгэлийн гүйцэтгэлд туслах явдал гэж эдгээр албадлагын мөн чанар, харьцааг тоймлон тодорхойлж болно. Захиргааны шийтгэл ногдуулалт нь захиргааны зөрчлийг хянан шалгаж, түүний үндсэн шинж бүрэлдэхүүн, зөрчил гаргасан этгээдийн хувийн байдлыг тогтоосны үр дүнд буюу захиргааны процессын ажиллагаа явуулсны дараа тухайн зөрчилд тохирсон зэмлэл цээрлэл үзүүлэх сүүлчийн ажиллагаа юм.

Итгүүлэх албадах арга нь хүмүүсийн зан үйл ухамсарт нөлөөлдөг захиргааны төдийгүй, удирдлагын түгээмэл хоёр арга болохын хувьд түүнийг өөр хооронд нь, бас 1. Захиргааны, 2. Захиргаа-зохион байгуулалтын, 3. Эдийн засгийн, 4. Нийгэм сэтгэл зүйн арга, түүнчлэн удирдлагын бусад сахилга, хариуцлага, байгууллага, аж ахуй нэгжийн хөгжлийн төлөв, хөдөлмөрийн хоршилт өрсөлдөөн зэрэг хөшүүрэгтэй иж бүрэн хослуулж хэрэглэх нь чухал байдаг.  [4]

 

  Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны зарчим нь тодорхой зорилт, хамгаалагдах нийгмийн харилцааны шинж, эрх зүйн зохицуулалтын өвөрмөц онцлогоороо өөр хоорондоо ялгаатай, цагдаагийн салбар, алба, ажилтнуудын бие даасан нэг чиглэлийн бие даасан үйл ажиллагаагаар хэрэгжих цагдаагийн ажлын бүрэлдэхүүн хэсэг. Нийгмийн хэв журам сахиулах, зарим эд зүйл, үйл ажиллагаанд зөвшөөрөл олгож хяналт тавих, өмч хөрөнгө объектийн хамгаалалтыг зохион байгуулах, хамгаалалтыг зохион байгуулах зэрэг захиргааны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ

ь  Социал эрх зүйн зарчим

ь  Удирдлага зохион байгуулах зарчим

ь  Тактикийн зарчим зэргийг удирдлага болгодог.

Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны бүтээлч зохион байгуулах шинж нь хариуцсан нутаг дэвсгэртээ байнга буюу тодорхой хугацаагаар нийгмийн хэв журам сахиулах үр нөлөөтэй тэмцэх өөрийн ажилд төр олон нийтийн байгууллагын хүч туслалцааг сайтар ашиглах зэрэг үйл ажиллагаагаар шинэ тусгалаа олдог бөгөөд хуульд захирагдмал гйүцэтгэх шинж нь цагдаагийн алба хаагчийн хууль тогтоомжид заасан үүргийг шууд гүйцэтгэн биелүүлэх явдлаар илэрнэ. Мөн цагдаагийн эрх бүхий ажилтаны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсхүл байгууллага аж ахуй нэгж иргэн хууль ёсны үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан үндэслэл журмыг баримтлан тэдэнд заавал биелүүлэх заалт өгөх биелүүлэхгүй бол албадах эрх зүйн зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагад татах зэргээр цагдаагийн байгууллагын хууль тогтоомжийн заалтыг шууд гүйцэтгэнэ. Эцэст нь дүгнэхэд цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны арга нь цагдаагийн байгууллага, цагдаагийн алба хаагчийн өдөр тутмын үйл ажиллагааны гол түлхүүр болж өгдөг.

 

Ашигласан ном

1.    Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа., Д.Таванжин., Монгол Улсын цагдаагийн эрх зүйн лавлах толь.,УБ.2008 он.

2.    Цагдаагийн байгууллагын эрх зүйн үйл ажиллагааны холбогдох эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл., УБ.2008 он.

3.    Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа., Д.Таванжин., Монгол Улсын цагдаагийн эрх зүй., УБ. 2006 он.

4.    Монгол Улсын цагдаагийн эрх зүй., Ж.Долгорсүрэн., УБ.2004 он.

5.    Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа., Д.Таванжин., Монгол Улсын цагдаагийн эрх зүй., УБ. 2008 он.

6.     

 

Ашигласан интернэт вэб сайтууд

1.    www.olloo.mn

2.    www.news.mn

3.    www.shuud.mn

4.    www.legalinfo.mn

5.    www.police.gov.mn

6.    www.gpo.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа.,  Д.Таванжин., Цагдаагийн эрх зүй., УБ. 2006 он., 69 дахь тал. 

[2] Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа.,  Д.Таванжин., Цагдаагийн эрх зүйн лавлах толь., УБ. 2008 он., 198 дахь тал. 

[3] Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа.,  Д.Таванжин., Цагдаагийн эрх зүйн лавлах толь., УБ. 2008 он., 199 дахь тал. 

[4] Хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа.,  Д.Таванжин., Цагдаагийн эрх зүй., УБ. 2006 он., 183 дахь тал.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих