P2011-09-25 - Захиргааны журмын эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

Ангилал: Хичээлүүд

Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг гэдэг нь төрийн албан хаагч, олон нийтийн байцаагч, сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэний хууль ёсны ажиллагаа, баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах журам, архив, албан хэрэг хөтлөх журам, цэргийн алба хаах журам зөрчсөн албан журмын үүрэг, төрийн дайчилгааны үеийн дүрэм биелүүлэхээс зайлсхийсэн, гадаадын иргэн харъяалалгүй хүн оршин суух журам зөрчсөн, мөрийтэй тоглосон зэрэг ЭХ-д заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн цогц бүрдэл юм.

Захиргааны журмын эсрэг гэмт хэргийг тэдгээр гэмт шууд объектын шинж чанараас хамааруулан:

1.    Төрийн байгууллагын албан хаагч, олон нийтийн байцаагч, сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэний хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн гэмт хэргүүд

·         Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх /ЭХ-ийн 230-р зүйл /

·         Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох /ЭХ-ийн 231-р зүйл /

·         Олон нийтийн сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэнийг заналхийлэх буюу түүнд хүч хэрэглэх /ЭХ-ийн 232-р зүйл /

 

2.    Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг үйлдэх, ашиглах, хадгалах журмын эсрэг гэмт хэргүүд

·         Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /ЭХ-ийн 233-р зүйл /

·         Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух   /ЭХ-ийн 234-р зүйл /

·         Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих /ЭХ-ийн 235-р зүйл/

 

3.    Захиргааны журмын эсрэг бусад гэмт хэргүүд

·         Дураараа аашлах /ЭХ-ийн 236-р зүйл/

·         Цэрэг татлагаас зайлсхийх /ЭХ-ийн 237-р зүйл /

·         Төрийн дайчилгаанаас зайлсхийх /ЭХ-ийн 237-р зүйл /

·         Дайны буюу дайн бүхий байдал зарласан үед албан журмын үүргээ биелүүлэхээс зайлсхийх /ЭХ-ийн 238-р зүйл /

·         Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих журам зөрчих /ЭХ-ийн 237-р зүйл /

·         Улаан загалмайн тэмдэг, нэрийг хууль бусаар ашиглах /ЭХ-ийн 241-р зүйл/

·         Холбооны шугам хамгаалах журам зөрчих /ЭХ-ийн 242-р зүйл/

·         Мөрийтэй тоглох /ЭХ-ийн 241-р зүйл/

·         Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах /ЭХ-ийн 244-р зүйл/ гэж ангилна.

 

Нийтлэг бүрэлдэхүүн: 

Объект: Төрийн байгууллага, тэдгээрийн албан хаагчдын хуульд нийцсэн шударга ажиллагаа, нэр хүнд 

ЭХ-ийн 230, 231, 232 дугаар зүйлд заасан гэмт хэрэг дээр Төрийн албан хаагч, олон нийтийн байцаагч, сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэний амь бие, эрүүл мэнд нэмэгдэл объект болно

Халдлагын зүйл: ЭХ-ийн 233, 234, 235, 243 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн хувьд халдлагын зүйлүүдийг шууд заасан байна .

Объектив тал: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүд гол төлөв идэвхтэй үйлдлээр хэрэгждэг. /ЭХ-ийн 230, 232, 234, 236, 240, 243 дугаар зүйл/

ЭХ-ийн 234, 237, 238, 239 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүд эс үйлдэхүйгээр хэрэгжинэ.

ЭХ-ийн 230.3, 230.4, 232.1.2, 234.2.3, 236, 242.1, 244.1-д заасан гэмт хэргүүд материаллаг бүрэлдэхүүнтэй. ЭХ-ийн 230.1, 231, 233.1, 235, 237, 238, 240, 241, 243-д заасан гэмт хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. 

Субъектив тал: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүд зөвхөн гэм буруугийн санаатай /шууд ба шууд бус/ хэлбэрээр үйлдэгдэнэ.

Харин ЭХ-ийн 232.1, 233.1, 234.1, 234.2, 237-239-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгыг шууд заасан нь эдгээр гэмт хэргийн субъектив талын заавал байх шинж юм.

Субъект: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдийн субъект 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүмүүс юм

237-р зүйлд заасан гэмт хэргийн субъект 18 насанд хүрсэн этгээд байна.

 

2. Төрийн байгууллагын албан хаагч, олон нийтийн байцаагч, сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэний хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн гэмт хэргүүд

 ]

 

 

 

Төрийн албан хааагч, хэв журам хамагаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх /ЭХ-ийн 230-р зүйл/

 

Объект: Төрийн албан хаагч, олон нийтийн байцаагчийн хуульд нийцсэн зөв үйл ажиллагаа, тэдний амь бие, эрүүл мэнд .

Объектив тал: Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь буюу олон нийтийн байцаагчийг хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байхад нь эсэргүүцсэн үйлдэл, эс үйлдэхүй байна.

Төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ. /Төрийн мэдээлэл,2002 он,¹ 28/

Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ. /Төрийн мэдээлэл. 2002 он ¹ 28/.

Олон нийтийн байцаагч гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий төрийн бус байгууллага болон бүх шатны засаг даргын саналыг харгалзан тухайн нутаг дэвсгэртээ хэв журам сахиулахаар томилогдсон иргэнийг хэлнэ. /Төрийн мэдээлэл, 1998 он, ¹ 1/

Хуульд заасан хүмүүсийг эсэргүүцэх гэдэг нь тэднээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуульд нийцсэн зөв үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, түлхэх, харааж зүхэх, нулимах зэрэг үйлдлийг хэлнэ.

Субъектив тал: Шууд санаатай

Субъект:   16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 230.2/

Энэ хэргийг үйлдэхдээ:

·         Хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн,

·         Хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Төрийн албан хаагч, олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан

Хүч хэрэглэх гэдэгт төрийн албан хаагч, олон нийтийн байцаагчийг үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан цохих, зодох, түлхэх, хүлэх, боох, хувцасыг нь урах, мөрдөсийг нь хуулах зэрэг хүч хэрэглэсэнийг ойлгоно.

Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт зодно, цохино, гэмтээнэ, цаашилбал өөрийг нь болон ойр дотны хүмүүсийн амь биед халдана гэх зэргээр айлган сүрдүүлснийг хэлнэ

Хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан гэж хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх замаар хууль ёсны үйл ажиллагааг нь саатуулах, эсхүл албан үүрэгт нь илт харш хууль бус үйлдэл хийлгэхийг тулган шаардсан байхыг ойлгоно.

Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 230.3/

Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч, олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол ялыг онц хүндрүүлэх   нөхцөл байдал болно

Тайлбар: ЭХ-ийн 230, 231-р зүйлд заасан төрийн албан хаагч гэдэгт шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, хууль тогтоомжоор эрх олгосон улсын байцаагч нарыг хамааруулна.

 

Зүйлчлэлийн асуудал:

ЭХ-ийн 230-р зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тохиолдолд хүч хэрэглэх замаар тэдний бие махбодид ЭХ-ийн 96, 98, 99 дүгээр зүйлд заасан гэмтэл учруулсан, өөрөөр хэлбэл амь насанд аюултай шинж бүхий хүч хэрэглэсэн байна. Энэ тохиолдолд ЭХ-ийн холбогдох зүйлийг давхар зүйлчлэхгүй юм.

·         Хуульд заасан хүмүүсийг албан үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан болон урьд нь ийм үйл ажиллагаа явуулсанд нь өсөрхөж санаатай алсан, эд хөрөнгийг устгасан бол ЭХ-ийн 91.2.17, 153 дугаар зүйлүүдийн аль тохирох зүйл хэсэгт зааснаар зүйлчилнэ.

Хуульд заасан хүмүүсийг албаны болон олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан алахаар бодитой заналхийлсэн бол ЭХ-ийн 32-ыг журамлан ЭХ-ийн 91.2.17-оор зүйлчилнэ. Хэрэв хуульд заасан хүмүүсийг албаны үйл ажиллагаатай нь бус хувийн өш хонзонгийн сэдэлтээр тэдэнд гэмтэл учруулсан, алсан бол амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн холбогдох зүйлээр зүйлчилнэ.

·         Хуульд заасан хүмүүс албан үүргээ биелүүлэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулсан, эрх мэдлээ албаны ашиг сонирхолд хортойгоор ашигласан, хүний эрхийг хязгаарласантай холбогдуулан гэмтээсэн бол амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ.

·         Субъект албаны болон олон нийтийн журамт үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагч, олон нийтийн байцаагч гэдгийг мэдэх боломжгүй, мэдээгүй нөхцөлд эсэргүүцсэн, бие махбодид нь гэмтэл учруулсан, алсан бол амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болно.

·         Үйлдвэр, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хамгаалалтыг хариуцсан хүмүүсийг эсэргүүцсэн, гэмтээсэн, алсан бол амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ.

 

Олон нийтийн сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэнийг заналхийлэх буюу түүнд хүч хэрэглэх /ЭХ-ийн 232-р зүйл/

 

Объект: Иргэн олон нийтийн сонгуульт үүргээ биелүүлэх нөхцөл, түүний амь бие, эрүүл мэнд нэмэгдэл объект болно.

Объектив тал: Албаны болон олон нийтийн үйл ажиллагааг нь таслан зогсоох, түүний шинж чанарыг өөрчлөх зорилгоор

олон нийтийн сонгуультан, түүнчлэн гэмт хэрэг болон эрх зүйн бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсооход оролцож байгаа ирэнийг алах, бие махбодид нь гэмтэл учруулахаар заналхийлсэн, Тэдэнд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл байна.Үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Олон нийтийн сонгуульт үүрэг гэж иргэд, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус төрийн бус байгууллагаас сонгуулиар хүлээсэн үүрэг юм.

Гэмт хэрэг болон эрх зүйн бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход оролцож байгаа иргэн гэдэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар:

·         Нийтийн эргүүл хийж байгаа, 

·         Хэв журмын урамшилтай эргүүл, жижүүрээр томилогдон ажиллаж байгаа, в/нийгмийн хэв журам сахиулах олон нийтийн байцаагчийн үүрэг гүйцэтгэж байгаа,  

·         Өөрийн санаачилгаар гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хэв журмын зөрчлийг таслан зогсооход оролцож байгаа  иргэдийг   хамааруулан ойлгоно.

 

Субъектив тал: Санаатай хуульд заасан зорилготой байна.

Субъект: 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 232.2/

Энэ хэргийн улмаас олон нийтийн сонгуультан болон иргэний журамт үүргээ биелүүлж байгаа иргэний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

Хуульд заасан хүмүүсийг олон нийтийн сонгуульт үүрэг, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, иргэний үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хүнд гэмтээсэн, алсан бол ЭХ-ийн 91.2.17, 96 дугаар зүйлээр зүйлчилнэ.  

 

3. Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг үйлдэх, ашиглах, хадгалах журмын эсрэг гэмт хэргүүд

 

Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах /ЭХ-ийн 233-р зүйл/

 

Объект: Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг үйлдэх, ашиглах, хадгалах журам.

Халдлагын зүйл: Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичиг

Баримт бичиг гэж хууль зүйн факт болж өнгөрсөн, болох гэж байгааг гэрчлэх, үүргээс чөлөөлөх, эрх олгох агуулга бүхий албан газар, байгууллага, аж ахуйн нэгжээс шийтгэж олгодог албан бичиг, иргэний үнэмлэх, гадаад паспорт бусад хувийн бичиг баримт юм.

Төрийн тамга гэж Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай, цул мөнгөөр, гар аргаар ганц хувь хийгдсэн тамгыг хэлнэ.

/Төрийн мэдээлэл. 2000 он, ¹ 13/.

Тамга хэрэглэх төрийн байгууллага, албан тушаалтан:

·         Монгол улсын Ерөнхийлөгч;

·         Монгол Улсын Их хурал;

·         Монгол улсын Засгийн газар;

·         Ерөхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар; Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

·         Монгол улсын яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, түүнчлэн үйл ажиллагаа нь Монгол улсын хууль, Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн байгууллага;         

·         Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон баг, хорооны Иргэдийн нийтийн хурал,

·         Бүх шатны засаг дарга, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар;

·         Шүүх, прокурор, Цагдаагийн төв болон орон нутгийн байгууллага,

·         Монгол улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул;

·         Төрийн архив, нотариат, ШШБ-х болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгуулага байна. /Засгийн газрын 2001 оны 41-р тогтоолын хавсралт “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” зааврын 2 дахь хэсэг/

Дээр дурдсан байгууллагууд тамгын зэрэгцээ түүнтэй ижил хэмжээтэй тэмдэг хэрэглэнэ. Тамга, тэмдэг хэвлэмэл хуудсыг бусад байгууллага, хуулбарлан хэрэглэхийг хориглоно.

Тамга нь:

Төрийн тамга,Төрийн байгууллагын тамга гэсэн хоёр төрөлтэй байна.

 Төрийн байгууллагын тамга, тэмдэг, дөрвөлжин хэлбэртэй түүний дээрхи бичээс нь дармал монгол үсгээр бичигдсэн байна. Тамганд соёмбыг дүрслэхдээ Үндсэн хуульд хавсаргасан нэгж хэмжээсийг чанд баримтлана.

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тамга нь 5,5х5,5х2,0 см-ийн хэмжээтэй , төв хэсэгт нь соёмбо байрлуулан, түүний баруун талд нь“Монгол улсын” зүүн талд “Ерөнхийлөгч”, “Их хурал”, “Засгийн газар” гэсэн бичээс тус тус бичигдсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамга 5.5х5.2х1,0 см-ийн хэмжээтэй, төв хэсэгт соёмбо байрласан, тухайн байгууллагын нэр бичигдсэн байна.

Яам, түүнчлэн үйл ажиллагаа нь хуулиар буюу бусад Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогддог төрийн байгууллага, Монгол улсаас хилийн чанадад ажилладаг дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул, шүүх, прокурор, цагдаагийн төв байгууллагуудын тамга нь 5,0х5,0х1,0 см-ийн хэмжээтэй, соёмботой нэр нь бичигдсэн байна.

Бүх шатны хурлын тамга мөн дээрхийн адил хэмжээтэй байна.

Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагшүүх, прокурор, цагдаагийн орон нутгийн байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газрын тамга 4,5х4.5х1,0 см-ийн хэмжээтэй байна.

 Баг, хорооны засаг дарга, иргэдийн нийтийн хурал, нотариатач, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тамга 5,0х4,0х1,0 см байна.

Тэмдэг гэдэг нь тамга, тэмдэг хийлгэх, хэрэглэх талаар Засгийн газраас баталсан зааврын дагуу хийгдсэн тухайн байгууллагын харъяалал, нэр, аж ахуйн нэгжийн харъяалал, оноосон нэр, өмчийн хариуцлагын ялгаа, иргэн бол эцгийн болон өөрийн нэр, регистрийн дугаар байрласан албан бичгийг баталгаажуулах хэрэгсэл юм. Бүх тэмдэг баталгааны тэмдэгт Цагдаагийн байгууллагаас олгосон регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.

Тэмдэг хэрэглэх этгээд:

Төрийн дээр дурдсан байгууллагууд тамгын зэрэгцээ Төрийн бус бусад байгууллага,Хуулийн этгээд тэмдэг хэрэглэнэ.

Хэвлэмэл хуудас нь зориулалтын хувьд:

Албан бичгийн,Захирамжлалын гэсэн хоёр төрөлтэй байна.

Албан бичгийн хэвлэмэл хуудас нь

Байгууллага,Албан тушаалтны гэсэн төрөлтэй байна.

 Байгууллага, албан тушаалтны албан бичгийн хэвлэмэл хуудсанд байгууллага (зохион байгуулалтын нэгж) болон албан тушаалын нэр хаяг, байгууллагын регистрийн дугаар, шуудангийн индекс, харилцах утас (факс, электрон шуудан) огноо, дугаарыг бичсэн байна.

Монгол улсын их хурлын хэвлэмэл хуудас нь Төрийн сүлд, огноо, Төрийн ордон, Улаанбаатар хот гэсэн бүрдэлтэй байна.

Хэвлэмэл хуудсыг А4 (210x297мм), А5 (148x210мм) хэмжээтэй сайн чанарын цаасан (80гр) дээр стандартын дагуу хэвлэлийн аргаар бэлтгэнэ. Ажлын шаардлагын үүднээс А3 (297x420мм) хэмжээтэй цаасыг хэвлэмэл хуудсанд хэрэглэж болно. Хэвлэмэл хуудасны бүрдлүүд, түүнд дүрсэлсэн сүлд, соёмбыг хөх буюу хар өнгөөр стандартын дагуу гүйцэтгэнэ. 

Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуулийн 6-р зүйлийн 9-д заасан байгууллагуудын хэвлэмэл хуудас сүлдтэй, бусад тамга хэрэглэх эрх бүхий байгууллагын хэвлэмэл хуудас соёмботой байна.

Монгол улсын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын хэвлэмэл хуудсанд 30х35см-ийн хэмжээтэй төрийн сүлдийг голлуулан байрлуулна.

Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд бөх бат саванд хадгална. Тамга тэмдэг түших, хэвлэмэл хуудсыг хариуцах хүнийг байгууллагын удирдлага томилно.

Тамга, тэмдэг алдагдвал ЦБ-д нэн даруй мэдэгдэж харъяа болон харьцдаг байгууллагадаа уг тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хүчингүй болсныг зарлана. Алдагдсан тамга, тэмдэг олбол дахин хэрэглэхгүй.

Объектив тал: Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор

Хуурамчаар үйлдсэн, Ашигласан,Борлуулсан үйлдэл байна. Эдгээр үйлдлүүдийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөнө

Хуурамчаар үйлдэх гэдэг нь янз бүрийн аргаар хийгдэж болох бөгөөд тэдгээрийг шинээр дууриалган хийсэн, жинхэнэ тамга, тэмдэг, хэвлэмэл маягтад засвар, өөрчлөлт хийсэн байхыг хэлнэ.  

Ашигласан гэдэг нь аливаа хуурамч үйл явдал, үйл ажиллагаа болж өнгөрсөн гэдгийг батлахад ашиглаж гэмт санаа бодлоо гүйцэлдүүлэхэд түүнийг ашигласан байхыг ойлгоно.

Борлуулсан гэдэг нь хуурамчаар үйлдсэн дээрх зүйлсийг гэмт үйл ажиллагаагаа хууль ёсны мэт болгон харуулах зорилгоор хэрэглэсэн байхыг хэлнэ.

 

Субъектив тал: Санаатай, хуульд заасан зорилготой байна.

Субъект: Албан тушаалтан бус 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 233.2/

Хуурамч баримт бичиг ашигласан үйлдэл байна.Энэ үйлдлийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учирсан,Үйлдэл, хохирол хоёр   шалтгаант холбоотой байна.  

 

Зүйлчлэлийн асуудал:

 

 

Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух /ЭХ-ийн 234-р зүйл/

 

ЭХ-ийн 234-р зүйл 1 дэх дэх хэсэг:

Объект: Байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдээс тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг ашиглах, хэрэглэх, өмчлөх эрх, журам.

Халдлагын зүйл: Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх. 

Объектив тал: Өс хонзонгийн болон хувийн бусад сэдэлтээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад чухал баримт бичгийг

·         Хулгайлсан,

·         Устгасан,

·         Хуурамчаар үйлдсэн үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Субъектив тал: Санаатай, өс хонзонгийн болон хувийн бусад сэдэлттэй байна.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

ЭХ-ийн 234-р зүйл 2 дахь хэсэг:

Объект: Байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хэрэглэх, ашиглах эрх.

 Халдлагын зүйл: Байгууллагын мэдлийн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт байна.

Объектив тал: Шунахай болон хувийн сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг

·         Хулгайлсан,

·         Устгасан,

·         Гэмтээсэн,

·         Нуусан үйлдлүүдийн аль нэг нь хийгдсэнээр гэмт хэрэг төгсөнө.

Хулгайлсан гэж дурдсан зүйлийг нууцаар өөрийн эзэмшилд авахдаа ингэж байгааг өмчлөгч, эзэн бусад хүмүүс хараагүй, мэдээгүй гэж ойлгосон байхыг хэлнэ.

Устгасан гэж баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг бүрмөсөн алга болгосон, шатаасан байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд дахин ашиглах боломжгүй болсон байдаг.

Гэмтээсэн гэж баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтын зарим хэсгийг ашиглах боломжгүй болгосон байхыг ойлгоно. Засварласан тохиолдолд зориулалтаар ашиглах боломжтой байдаг. 

Нуусан гэж субъект уг зүйлүүдийг хууль ёсоор эзэмшдэг буюу тохиолдлоор олж авсан боловч зохих байгууллагад эргүүлж өгөхгүй, өөртөө байлгаж далдалсан байхыг хэлнэ. 

Субъектив тал: Санаатай, шунахай болон хувийн бусад сэдэлттэй байна.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 234.3/

Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг онц хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

 

 

 

Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих /ЭХ-ийн 235-р зүйл/

 

Объект:  Төрийн архивын сан хөмрөгт орсон архивын баримт бичгийн бүрэн бүтэн байдал, хадгалах, ашиглах журам

Халдлагын зүйл: Төрийн архивын сан хөмрөгт орсон архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан баримт бичиг юм. Архивын байнгын хадгалалтад байгаа бусад улс төр, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагтай бүх төрлийн баримтыг архивын баримт гэнэ. Архивын баримтыг хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилна.

Төрийн архивын сан хөмрөг нь:

Монгол улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагын архивын баримт.Үндсэн хуулийн цэц, Шүүх, Прокурорын байгууллагын архивын баримт,Төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагын архивын баримт,УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгийн архивын баримт, Төрийн архивт шилжүүлсэн нам, төрийн бус болон шашны байгууллагын архивын баримт,Төрийн архивт шилжүүлсэн хувийн гаралтай баримт,Төр өөрийн төсөв хөрөнгөөр бүтээн бий болгосон, худалдан авсан болон гадаад, дотоодын байгууллага, иргэдээс шилжүүлсэн, бэлэглэсэн, хадгалагдаж байгаа архивын баримт,Эх баримтад тооцогдох төрийн архивын баримтын хуулбар зэргээс бүрдэнэ.

Объектив тал: Төрийн архивын сан хөмрөгт орсон архивын баримт бичгийг

Хууль бусаар худалдсанШилжүүлсэн,Дамжуулсан үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

Худалдсан гэж архивын баримт бичгийг ашиглах, танилцах эрхгүй этгээд, гадаадын байгууллага, иргэнд эд мөнгөөр өгсөн, борлуулсныг хэлнэ. Шилжүүлсэн гэж хуульд зааасан архивын баримтыг хадгалах, хамгаалах үүрэгтэй этгээд бусад хүмүүст өгсөн байхыг.

Дамжуулсан гэж дээр дурдсан архивыын баримтыг бусдад өгсөн, шуудангаар явуулсан, гардуулсан байхыг тус тус ойлгоно.

Субъектив тал: Санаатай, шунахай болон бусад сэдэлттэй байна.

Субъект: Төрийн сангийн сан хөмрөгт орсон архивын бичиг баримтыг хадгалах, хамгаалах үүрэгтэй архивын ажилтан байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

4. Захиргааны журмын эсрэг бусад гэмт хэргүүд

 

Дураараа аашлах /ЭХ-ийн 236-р зүйл/

 

Объект:Байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс мөрдөж буй эрхээ хэрэгжүүлэх талаар хуулиар тогтоосон жрам, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг, сонирхол, өмчлөх эрх 

Объектив тал: 

Дураараа аашлах, өөрөөр хэлбэл өөртөө үнэхээр байгаа буюу байна гэж үзсэн, эсвэл бусадтай маргаж байхдаа хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дур мэдэн хэрэгжүүлсэн үйлдэл байна.Эрхээ дураараа хэрэгжүүлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд бага бус хэмжээний хохирол учирсан байна.Үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Субъектив тал: Шууд ба шууд бус санаатай

Субъект: 16 насанд хүрсэн, албан тушаалтан бус хүн байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Цэргийн татлагаас зайлсхийх ЭХ-ийн 237-р зүйл/

 

ЭХ-ийн 237-р зүйлийн 1 дэх хэсэг:

Объект: Батлан хамгаалах ашиг сонирхол, цэрэг татлага явуулах журам. “Үндсэн хуульд зааснаар эх орноо хамгаалах, цэргийн алба хаах нь иргэн хүний журамт үүрэг юм”

Объектив тал: 

бие эрхтэндээ гэмтэл учруулах,оргон зайлах,худал өвчлөх,хуурамч баримт бичиг үйлдэх,залилан мэхлэх арга хэрэглэж цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийсэн эс үйлдэхүй байна.

Субъектив тал: Шууд санаатай,   цэргийн албанаас зайлсхийх зорилготой байна.

Субъект: 18-25 насны цэргийн алба хаах үүрэг бүхий хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 ЭХ-ийн 237-р зүйлийн 2 дахь хэсэг:

Объектив тал: Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд дайчилгаагаар татагдахаас зайлсхийсэн эс үйлдэхүй байна.

Субъектив тал: Санаатай, дайчилгаанаас зайлсхийх зорилготой

Субъект: 25-45 насны цэргийн үүрэгтэн байна

ЭХ-ийн 237-р зүйлийн 3 дахь хэсэг:

Энэ хуулийн 237.1.2-т заасан хэргийг дайны буюу дайн бүхий байдал зарласан үед үйллдсэн бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Субъект: 25-45 насны цэргийн үүрэгтэн байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Дайны буюу дайн бүхий байдал зарласан үед албан журмын үүргээ биелүүлэхээс зайлсхийх /ЭХ-ийн 238-р зүйл/

 

Объект: Дайны болон дайн бүхий байдал зарласан үед иргэдээс үүргээ биелүүлэх журам, батлан хамгаалах ашиг сонирхол 

Объектив тал:  Дайны буюу дайн бүхий байдал зарласан үед хөдөлмөрийн дайчилгаа болон албан журмын бусад үүрэг биелүүлэхээс зайлсхийсэн эс үйлдэхүй байна.

Дайны байдал гэж Үндсэн хуулийн 25.3-д заасан нөхцөл бий болох үед төрийн эрх барих дээд байгууллагаас Монгол улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт тогтоох улс төр, эдийн засаг, нийгэм эрх зүйн цэргийн онцгой дэглэм юм. /Төрийн мэдээлэл, 1999 он ¹ 6/

Дайн бүхий байдал гэж Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж зэвсэглэн халдсан улс, түүний холбоотой дайн бүхий байдал зарласан мөчөөс түүнийг цуцлах хүртэл харилцах харилцааны онцгой хэлбэр юм

/Төрийн мэдээлэл. 1998 он, ¹ 2/

Дайчилгаа гэдэг нь улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх, зэвсэгт хүчний байлдааны цагийн орон тоогоор нөхөн хангахын тулд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах зорилгоор төр, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу авч хэрэгжүүлж байгаа цогцолбор арга хэмжээ юм. 

/Төрийн мэдээлэл, 1998 он, ¹ 6/

Субъектив тал: Шууд санаатай, дайчилгаанаас зайлсхийх гэсэн зорилготой

Субъект: 16 насанд хүрсэн, албан тушаалтан бус хүн байна

 

Зүйлчлэлийн асуудал5

Төрийн дайчилгаанаас зайлсхийх /ЭХ-ийн 239-р зүйл/

 

Объект: Төрийн дайчилгаа явуулах талаар хуулиар тогтоосон журам

Объектив тал: Байгалийн гэнэтийн аюул /үер, зуд, ган гэх мэт/, хүн малын гоц халдварт өвчин /холер, тарваган тахал гэх мэт/, гал түймрээс эсэргүүцэх, улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон дайчилгаанаас

санаатай зайлсхийсэн,саад учруулсан үйлдэл, эс үйлдэхүй хийснээр гэмт хэрэг төгсөнө.

Субъектив тал: Санаатай, төрийн дайчилгаанаас зайлсхийх, хар амиа хичээх сэдэлттэй байна.

Субъект: Төрийн дайчилгаанд хамрагдах 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих журам зөрчих /ЭХ-ийн 240-р зүйл/

 

Объект: Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих талаар хуулиар тогтоосон журам

Объектив тал:   Гадаадын иргэн, харъяалалгүй хүн

Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй бариммт бичгээр оршин суусан,бүртгүүлэх, хаягийн бүртгэл хийлгэх, шилжин суурьших, оршин суугаа газраа сонгох талаар тогтоосон журам зөрчсөн,оршин суух, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн аль нэгийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг .

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй, оршин суух, дамжин өнгөрөх, зорчих журмыг биелүүлэхээс зайлсхийх гэсэн зорилго, сэдэлттэй байна.

Субъект:  Гадаадын иргэн, харъяалалгүй хүн байна.

Гадаадын иргэн гэж гадаад улсын харъяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүнийг хэлнэ.

Харъяалалгүй хүн гэж аль ч улсын харъяат болохыг гэрчлэх хууль ёсны нотолгоогүй, аль ч улсын иргэн бус хүнийг хэлнэ.

 

Зүйлчлэлийн асуудал:

·         Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад зорчих гадаадын иргэн Монгол улсын виз авсан байна. Визийг хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно. Виз нь орох, орох-гарах, гарах, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай нэг, хоёр, олон удаагийн гэсэн ялгаатай байна. Визгүй бол зөвшөөрөлгүй оршин суусан, дамжин өнгөрсөн гэж үзнэ. Визийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгоно.

Гадаадын хүн хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох, хууль ёсны баримт бичигтэй бол Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, хуульд заасан үндэслэлийн дагуу зорчиж, оршин сууна. Монгол улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр оршин суугч гэнэ. 90-ээс дээш бол удаан хугацаагаар оршин суугч гэнэ. Гадаадын иргэнийг урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Цагдаагийн байгууллагад, албан ажлаар ирсэн гадаадын иргэн /элчин, консул, НҮБ-ын байгууллага, хэвлэл мэдээллийн чиглэлээр ирсэн / түүний гэр бүлийн гишүүнийг Гадаад харилцааны яаманд 7 хоногийн дотор, хөдөлмөр эрхлэх, суралцах, гадаадын иргэнийг 7 хоногийн дотор нийслэлийн албанд, аймагт цагдаад, удаан хугацаагаар оршин суугч, цагаач гадаадын иргэнийг 7 хоноггоос дээш хугацаагаар өөр газар зорчвол очсон газрын цагдаагийн байгууллагад тус тус бүртгүүлнэ.Дамжин өнгөрөх. Хүчин төгөлдөр гадаад паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй. Монгол улсын эрх бүхий багууллагаас олгосон зөвшөөрөлтэй гадаадын иргэн монгол улсын хилийн боомтоор нэвтэрнэ. Гадаадын иргэн олон улсын нислэгээр тус улсын нутгаар 24 цагийн дотор визгүйгээр дамжин өнгөрч болно.

 

Улаан загалмайн тэмдэг, нэрийг хууль бусаар ашиглах /ЭХ-ийн 241-р зүйл/

 

Объект: Монголын улаан загалмайн нийгэмлэгийн тэмдэг, нэрийг хэрэглэх талаар хуулиар тогтоосон журам.

Халдлагын зүйл: Улаан загалмайн нэр, бэлгэ тэмдэг

Объектив тал:

Улаан загалмайн тэмдэг, нэрийг хууль бусаар ашигласан үйлдэл байна.Энэ хууль бус ашигласан үйлдлийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд үлэмж хэмжээний хохирол учирсан байна.Үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Улаан загалмайн нэр, бэлгэ тэмдгийг ашиглахтай холбоотой асуудлыг 1949.8.12-ны өдрийн “Дайтаж байгаа армийн шархадсан ба өвчтэй цэргийг асран хамгаалах тухай”, “Тэнгисийн зэвсэгт хүчний шархдагсад, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэгсдийг асран хамгаалах тухай”, “Дайнд олзлогдогсодтой харьцах тухай”, “Дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай” Женевийн конвенцуудаар зохицуулдаг. 

Улаан загалмайн нэр, бэлгэ тэмдгийг хуульд зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хууль бусаар хэрэглэх, тэдгээрийг ямар нэг хэлбэрээр дуурайлган үйлдэж ашиглахыг хориглоно.

МУЗН нь дайн, олон улсын болон олон улсын бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөний үед шархдагсад сүйрэлд нэрвэгдэгсэд, олзлогдогсод, хэлмэгдэгсэд, энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор, мөн түүнчлэн байгалийн гамшиг, гэнэтийн осол сүйрэл тохиолдсон, гоц халдварт өвчин гарсан үед болон МУЗн-ийн үндсэн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахдаа хэрэглэнэ. МУЗН-ийн төв, орон нутгийн байгууллагууд өөрийн байрлаж байгаа, эсвэл хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа байшин, барилга, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжид Улаан загалмайн нэр, тэмдгийг хэрэглэнэ. Эдгээрээс бусад тохиолдолд хэрэглэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулбал энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.

Субъектив тал: Санаатай /шууд ба шууд бус/

Субъект:  16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Холбооны шугам хамгаалах журам зөрчих /ЭХ-ийн 242-р зүйл/

 

Объект: Холбооны шугам хамгаалах талаар хууль, дүрмээр тогтоосон журам, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг, сонирхол нэмэгдэл объект болно.

Халдлагын зүйл: Холбооны шугам

Объектив тал:

холбооны шугам хамгаалах журмыг санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.энэ үйлдэл, эс үйлдэхүйн үр дүнд харилцаа холбооны байгууллагын хэвийн ажиллагаа тасалдсан,үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг

Харилцаа холбоо гэж цахилгаан холбоо, радио, телевиз шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг ойлгоно.

Шугам /холбооны/ гэдэг нь мэдээлэл, нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, орон зай зэрэг/ тэдгээрийг хамгаалахад хэрэглэгддэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг, бусад зүйлсийн цогцолборыг ойлгоно.

Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ.

Зурвас газар нь:

·         агаарын баганат шугамаас тал бүртээ 10 м,

·         кабелийн шугамаас тал бүр тийш 5 м,

·         радио-релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуулын газрын нэвтрүүлэх станцын долгион цацалтын орон зай, тухайн станц тал бүр тийш 300 м-ийн голчтой,

·         радио, телевизийн нэвтрүүлэх станцын болон долгион үүсгэх тоног төхөөрөмжийн хүчин чадлаас хамааруулан тогтоосон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ зэрэг болно. Энэ зурваст зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийхийг хориглоно. Урьдчилан зөвшөөрөл авсан бол ажил гүйцэтгэж болно. 

Холбооны зурвас газар болохыг тодорхойлсон тэмдгийг шугамын чиглэлд тавина. Зурвас газарт:

барилга, гэр, хашаа барих,кабель гэмтээж болох зүйл хаях,химийн идэмхий бодис хаях,зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр ачаатай тээврийн хэрэгслээр агаарын баганат шугамыг хөндлөн гарахыг тус тус хориглоно.

 

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй

Субъект:  16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

Мөрийтэй тоглох /ЭХ-ийн 243-р зүйл/

 

Объект: Мөрийтэй тоглоомыг зохицуулсан захиргааны журам

Объектив тал: 

·         хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон,

·         тийм мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан үйлдэл байна. Үйлдэл хийгдсэнээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Субъектив тал: Санаатай, шунахай сэдэлттэй.

Субъект Нийтлэг субъект байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 243.2/

Энэ хэргийг давтан үйлдсэн бол ялыг хүндрүүлнэ.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах /ЭХ-ийн 244-р зүйл/

 

Объект: Захиргааны байгууллагаас эд хөрөнгө битүүмжлэх талаар тогтоосон журам.

Халдлагын зүйл: Битүүмжилсэн эд хөрөнгө

Объектив тал: Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас битүүмжилсэн эд хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан үйлдэл байна. Захиран зарцуулсан үеэс гэмт хэрэг төгсөнө.

Субъектив тал: Санаатай, шунахай сэдэлттэй байна

Субъект: Битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалж хамгаалахаар авсан этгээд байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсвэл хуулиар тэдний төлөө эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх ёстой. /ЭБШХ-ийн 134-р зүйл/

·         Битүүмжилж байгаа эд хөрөнгийг бүртгэж, данслах ажиллагааг хөндлөнгийн гэрч, бусад хүмүүсийг байлцуулан ЭБШХ-ийн 133, 137-р зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

·         Битүүмжилсэн эд хөрөнгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрсдийн тогтоолоор уг хөрөнгийг эзэмшигч, эсвэл гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болон бусад боломжтой этгээдэд хадгалуулахаар өгч, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах хариуцлагыг тайлбарлан өгч энэ тухай гарын үсэг авна. Ингэж хадгалах үүрэг хүлээсэн этгээд зөвшөөрөлгүй, дур мэдэн зарцуулсан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.

 

АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ,ТӨРӨЛ

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7-р хэсэг Эдийн засгийн гэмт хэрэг 20-р бүлэгт Аж ахуйн эсрэг гэмт хэргийн тухай 156-176-р зүйлээр зүйчлэн зааж өгсөн байдаг.

     Аж ахуйн эсрэг гэмт хэрэг гэдэг нь материаллаг үнэт зүйлийг үйлдвэрлэх,хуваарлих,хэрэглэх,үйлчилгээг эрхлэн явуулахахад чиглэгдсэн нийгмийн харилцаанд халдсан,эрүүгийн хуулиар хорглисон,нийгэмд аюултай үйлдэл,эс үйлдэхүй мөн.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн объект нь материалаг үнэт зүйлийг үйлдвэрлэх, хуваарилах, хэрэглэх, үйлчилгээг эрхлэн явуулахтай холбоотой эдийн засгийн хэвийн үйл ажиллагааны явцад бий болсон нийгмийн цогц харилцаа юм.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объект гэдэг нь Эрүүгийн хуулиар гэмт халдлагаас хамгаалагдсан нийгмийн эрх ашигхарилцаа юм

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн шууд объект нь эдийн засгийн үйл ажиллагааны явцад бий болсон нийгмийн тодорхой харилцаа байдгаас гадна зарим гэмт хэргийн бүрэлдхүүнд нэмэгдэл шууд объектыг зааж өгсөн байдаг.Ж.нь хэрэглэгчийг хуурч мэхлэх,төөрөгдүүлэх г.м

Гэмт хэргийн шууд объект гэдэг нь нэг буюу хэд хэдэн гэмт хэргийн шууд халдпагад өртсөн нийгмийн тодорхой эрх ашиг , сонирхолын нийлбэр цогц юм.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн хэд хэдэн гэмт хэргийн хувьд халдлагын зүйл заавал байх шинж болдог. Тухайлбал үнэт цаасЭХ-ийн 158-р зүйл,барааны тэмдэгЭХ-ийн 168-р зүйл,мөнгөн тэмдэгт,үнэт цаас,онцгой албан татварын тэмдэгийг хуурамчаар үйлдэх,ашиглах,борлуулах зэргийг дурьдаж болно.

Халдлагын зүйл гэж гэмт эдгээдийн үйл ажиллагаанд өртөгдөж буй материалаг эд зүйлийг хэлнэ.Эдгээр эд юмсыг хүртэж мэдрэх,хэмжих болон бэхжүүлэн авах боломжтой.Гэвч зарим хэргийн бүрэлдлэхүүний хувьд халдлагын зүйлийг заавал заах боломжгүй байдаг.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн объектив тал нь үйлдэл эс үйлдэхүйн алинаар ч илэрч болно.Зарим гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж нь гэмт хэрэг үйлдэх арга юм. Ж.нь татвар төлөхөөс зайлсхийх,ЭХ-ийн 166-р зүйл, эд зүйлийг хууль бусаар хил нэвэрүүлэхЭХ-ийн 175-р зүйл. Матеиллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай хор уршиг буюу хохирол учирсан байх шаардлагатай бөгөөд хохиролын хэмжээг тодорхойлохдоо ЭХ-ийн хуулийн 29-р зүйлийг баримтална.

 Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал гэдэг нь ЭХуулиар хамгаалагдсан объектод хор уршиг учруулж буй нийгэмд аюултай тодорхой зан үйлийн гадаад илэрлийг тодорхойлдог гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг бөгөөд ниийгэмд аюултай хор уршиг,үйлдэлэс үйлдэхүйболон хор уршгийн хоорондох шалтгаант холбоо,гэмт хэрэг үйлдсэн газар орон,цаг хугацаа,үйлдлийн арга,нөхцөл байдал зэрэг шинжүүдийг агуулсан байна.

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн субъект нь нийтлэг болон тусгай субъекттэй.Нийтлэг субъект нь 16 насанд хүрсэ,хэрэг хариуцах чадвартай,бие хүн Тусгай субъект нь албан тушаалтан ж.нь:ЭХ-ийн 156 дугаар зүйлийн 2 дахь заалт, 157 дугаар зүйл,170 дугаар зүйл

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект гэдэг бол Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл,эс үйлдэхүйг санаатай буюу болгоомжгүй үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай этгээд мөн

Аж ахуйн эсрэг гэмт хэргийн субъектив талын хувьд гэмт хэргүүд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Тухайлбал : Хууль тогтоомж зөрчих ,албан тушаалаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлэх гэх мэт

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал гэдэг нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдээс гэмт хэрэг , түүний үр дагаварт хандаж буй сэтгэхүйн дотоодхандлага мөн.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг үндсэн шинж гэм буруу , нэмэгдэл шинж гэмт сэдэлт , зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал гэж хоёр хэсэгт хуваана.

Гэм буруу , сэдэлт , зорилго зэрэг нь сэтгэхүйн бие даасан үзэгдэл болно. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг нь дээр дурдсанчлан санаатай хэлбэрээр үйлдэгддэг учир сэдэлт, зорилго зэргээ гэмт этгээд урьдчлан тодорхойлсон байдаг.

Гэм буруугийн хэлбэр гэдэг бол гэмт хэрэг үйлдсэн  этгээдийн ухамсар болон хүсэл зоригийн тодорхой нэгдэл юм

 Монгол Улсын эдийн засгийн харилцааг шинэчлэх,эдийн засгийн харилцааг зохицуулах  эрх зүйн орчинг шинээр бүрдүүлэхэд 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хууль чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Үндсэн хуульд Монгол Улсын эдийн засгийн харилцааны үндсийг тунхагласан зарчмын шинж чанартай хэм хэмжээ хуульчлагдсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага ,өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна … 2 дахь хэсэгт Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгч эрхийг хуулиар хамгаална … 4 дэх хэсэгт Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал,аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилглод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна… гэж тус тус заажээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 хэсэгт …Монгол Улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх эрхтэй бөгөөд төр нь энэ эрхээ баталгаатай эдлэх улс төр ,эдийн засаг,зохион байгуулалт ,эрх зүйн баталгаагаар хангах үүрэгтэй …гэж аж ахуйн үйл ажиллагаа явуулах иргэний эрхийг хуульчилсан байна.   

Ингэснээр эдийн засгийн үндэс болох өмчийн харилцаа шинэчлэгдэн дан ганц социалист өмч ноёрхсон аж ахуйн харилцаа үндэсээрээ өөрчлөгдөн олон өмчийн хэвшил бүхий эдийн засаг ботид байдал болж ,аж ахуйн харилцаанд цоо шинэ нөхцөл үүссэн байна.

Монгол Улсын эдийн засгийн харилцааг зохицуулах эрх зүйн тогтолцоонд Монгол Улсын эрүүгийн хууль чухал үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын эдийн засаг,нийтийн болон хувийн өмч аж ахуйн үйл ажиллагаа явуулахтай холбоотой журам,аж ахуй эрхлэх эрхийг гэмт халдлагаас хамгаалахад оршино.

Эрүүгийн хууль нь энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн тусгай ангид аж ахуйн эсрэг гэмт хэргүүдийг хуульчилж ,тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл,хэмжээг тодорхойлдог. 

Эрүүгийн хуулийн “Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” гэсэн 20 дугаар бүлэгт 156-176 дугаар зүйлд тухайн гэмт хэргийг төрөлжүүлэн заасан байна.   

Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл : Банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг

 

Энэхүү гэмт хэрэг нь банк,санхүү зээлийн үйл ажиллагааны хүрээнд үйлдэгддэг аж ахуйн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд уг зүйлд банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг хоёр өөр бүрэлдэхүүнтэйгээр тодохойлжээ.Эрүүгийн хуулийн 156.1 дэх хэсэгт “Банкны үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх “ 156.2 дахь хэсэгт “Банкны тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэргийг тус тус хуульчилсан байна.

Объект: Банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн шууд объект нь 156.1 дэх хэсэгт заасан бүрэлдэхүүний хувьд банкны тухай хууль тогтоомжоор тогтоосон банкны үйл ажиллагаа эрхлэх талаар тогтоосон журам ,156.2 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүний хувьд банкны байгууллагын хууль ёсны хэвийн үйл ажиллагаа байна. 

Банкны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн нэмэгдэл объект нь банкны байгууллагаар үйлчлүүлэгч төрийн ба төрийн бус байгууллага ,аж ахуйн нэгж иргэдийн хууль ёсны эрх ашиг ,сонирхол,өмчлөх эрх юм.

Объектив тал: Уг гэмт хэрэг нь объектив талын бүтцийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг юм.

156.1 хэсэгт заасан бүрэлдэхүүний хувьд объектив тал нь Нэгдүгээрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй банк нээсэн ,банкны үйл ажиллагаа явуулсан үйлдэл,Хоёрдугаарт уг үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан хор уршиг ,Гуравдугаарт тэдгээрийн хоорондох шалшгаант холбоо гэсэн заавал байх шинжээс бүрдэнэ.

Субъектив тал: Энэ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.ЭХ-ийн 156.1 дэх хэсэгт заасан хэрэг нь гэт буруугийн шууд ба шууд бус санаатай хэлбэрээр байдаг бол ,ЭХ-ийн 156.2 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй ,шунахай буюу хувийн ашиг сонирхолтой  / сэдэлтэй / байна.

Субъект : Гэмт хэргийн субъект нь энэ хоёр бүрэлдэхүүний хувьд өөр өөр байна.Т.бал: 156.1 дэхэд заасан  хэргийн субъект нь хууль бусаар банк нээсэн, банк бус санхүүгийн байгууллага ажиллуулласан ,банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан этгээд /хувь хүн/ байна. Харин ЭХ-ийн 156.2 дахь хэсэгт заасан хэрэг нь тусгай субъекттэй ,зөвхөн банкны байгууллын ажилтан байна.

Хүндрүүлэх нөхцөл байдал:ЭХ”-ийн 156.3 дахь хэсэгт заасан энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ. ЭХ-ийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэргийн ултаас онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэргийн онц их хэмжээний хохирол учирсан гэдэг нь ЭХ-ийн 29.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль түгтүүмжихд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учирсныг хэлнэ.

Эрүүгийн 157 дугаар зүйл : Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох гэмт хэрэг

 Объект :   Энэ гэмт хэргийн объект нь Банк, банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны хэвийн үйл ажиллагаа /баноны ашигт ажиллагаа , төлбөрийн чадвар /байна.

Объектив тал: Уг хэргийн объектив тал нь нэгдүгээрт Албан тушаалтан банкны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж орлцсон үйлдэл ,Хоёрдугаарт түүний улмаас банкны төлбөрийн чадвар ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан хор уршиг,Гуравдугаарт Дээрх үйлдэл түүний улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх гэсэн 3 шихжээс бүрдэх ба материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Субъектив тал:Судалж буй гэмт хэрэг нь гэт буруугийн шууд санаатай хэлбэртэй ,шунахай буюу хувийн ашиг сонирхолоор /сэдэлтэй үйлдэгдэнэ.

Субъект: Тусгай субъекттэй.Албан тушаалтан байна.Албан тушаалтан гэдэгт төрийн болон төрийн бус байгууллага ,аж ахуйн нэгжийн албан тушаалтан ,банкны ба банк бус байгууллагын албан тушаалтан аль нь ч байж болно.

Хүндэрүүлэх нөхцөл:ЭХ-ийн 157.2 дахь хэсэгт хууль тогтоогч энэ хэргийг  а/ давтан б/ уг хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хүндэрүүлж үзэхээр заажээ

 

:: Найздаа илгээх
Сэтгэгдэл бичих