P2012-04-15 - Гэр бүлийн эрхзүйн зарим харилцааг гэрээгээр зохицуулах нь

Ангилал: Хичээлүүд

Хүмүүс бидний эргэн тойронд оршиж буй бүхий л зүйлс бидний өв тэгш амьдралын нэгэн даваа бэрхшээл нь болж байдаг. Магадгүй та анзаардаггүй байх , та бидний ярих ярианы сэдвийн эхлэл нь үргэлж биш ч ихэвчлэн манай дүү, манай ах, манай ээж, гэхчлэн гэр бүлийнхнийхээ тухай яриагаар эхэлдэг гэдгийг та анзаардаг уу?

            Бидний амьдралын ихэнх цаг мөч, баяр жаргалтай өдрүүд хаана өнгөрдөг вэ? Гэж асууъя  тэгвэл би миний гэр бүлд гэж хариулах болно. Учир нь

Гэр бүл гэдэг бол намайг чанга дуугаар орилон би гэдэг хүн энэ дэлхий дээр ирсэн гэдгээ мэдэгдсэн тэр л үеэс халуун дотноор энхрийлэн авсан тэр нэгэн сэтгэл, ивий минь нялх амьтан минь гэж өхөөрдөх тэр нандин учиг юм.

Сэдвийг сонгосон үндэслэл: Дээрхид би яг юуг хэлэх гээд байна вэ гэвэл бидний амьдралын анхны гараа нь Гэр бүл байдаг гэсэн ойлголт юм. Яагаад гэвэл бид төрсөн тэр л цагаасаа эхлэн гэр бүлийн нэгэн гишүүн болж амьдралын хуудсаа эхлүүлдэг шүү дээ. Дээрхи ойлголтуудыг энгийн боловч оновчтой  ойлгуулахын тулд энэ сэдвийг дэлэгрэнгүйгээр авч үзлээ.

Гэр бүл эхнэр нөхөр, эцэг, эх, үр хүүхэд хүмүүсийн хоёр буюу хэд хэдэн үеэс бүрдсэн сэтгэл санаа, эд материал, ёс суртахууны харилцаагаар, юуны өмнө бие биедээ чин сэтгэлээсээ харамгүй туслах үйл ажиллагаагаар холбогдсон нийгмийн бүлэг юм. /Философийн энцеклопедичеекий словарь М.1989/


Гэр бүлийн эрхзүйн тухай ойлголт

Гэр бүл гэж юу вэ?
Аливаа хүн бүр нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн “гишүүн” байдаг.
Гэр бүл нь хүний хувийн, бичил орчин хэдий ч тэнд нийгмийн бүхий л нас, хүйс,
давхаргын гишүүд амьдарч, эдийн засаг, эрүүл мэнд, нөхөн үржихүй, хөдөлмөр,
боловсрол, соёл, түүх уламжлал гээд нийгмийн бүх талын харилцаа оршин байдаг.
Иймд нийгмийн харилцааг зохицуулагч эрх зүй нь хүн бүрийн эрх, эрх чөлөө,
ашиг сонирхлыг тэгшээр хангаж, хамгаалахын тулд нийгмийн анхдагч бүлэг болох
гэр бүлийн хүрээнд ч хүрэлцэн үйлчилдэг.

Гэр бүл гэдэг нь: гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амвдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.[1]
Гэр бүл гэдэг нь гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины
/бие биеэ хайрлах, хүндэтгэх гэх мэт/ болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон
хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.[2]
Гэрлэлтийн үр дүнд бий болсон тодорхой эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэнэ.
Гэр бүлийн гишүүн гэж хэн бэ?
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүнд гэрлэгчид буюу тэдэнтэй
хамт амьдарч байгаа хүүхэд, төрөл, садангийн хүмүүс хамаардаг.
Төрлийн хүн” гэдэгт - гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин,
зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдүүдийг багтаадаг бол “садангийн хүн” гэдэгт гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдүүд багтдаг байна
Гэр бүлийн гишүүд яагаад харилцан эрх, үүрэг хүлээдэг вэ?
Гэр бүлийн аз жаргалтай, бат бэх байх суурь нь гэр бүлийн гишүүд гэр бүлийн
амьдралд ямар үүрэг оролцоотой байна вэ? гэдгээс ихээхэн шалтгаалдаг.
Гэр бүлийн гишүүнд хэн, хэн орохыг нарийвчлан тодорхойлох нь чухал. Учир нь
тухайн гэр бүлийн гишүүнд хамаарах этгээд нь гэр бүлийн бусад гишүүдээрээ хайрлан хүндлүүлэх, тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, эд хөрөнгө хамтран өмчлөх гэх мэт тодорхой эрх эдлэхээс гадна бусдынхаа өмнө хууль ёсоор үүрэг хүлээж байдагтай холбоотой юм.

Гэр бүлийн эрхзүй гэдэг нь  Гэрлэх, гэрлэлт дуусгавар болох гэрлэлтийг хүяин төгөлдөр бус гэж  тооцох журам , нөхцөл болон үрчлэлт, хүүхдийг , гэр бүлдээ авч хүмүүжүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцааг зохицуулж байгаа эрхзүйн хэм хэмжээний системчлэгдсэн  нийлбэр цогц юм.[3]

 

1.2       Гэр бүлийн эрхзүйн харилцаа, ойлголт

 

Гэр бүлийн харилцаа: Гэр бүлийн хүрээнд үүссэн зан заншил , ёс суртахууны болон эрхзүйн хэм хэмжээгээр  зохицуулагдаж, зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байгаа нийгмйн харилцааг хэлнэ.[4]

 

Гэр бүлийн эрхзүйн харилцаа:

Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцаа  тодруулбал : Гэрлэлт , гэр бүлд хамаарал бүхий хууль зүйн фактаас үүдэлтэй гэр бүлийн эрх зүйн  хэм хэмжээгээр  зохицуулагдаж, гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцааг хэлнэ.[5] 

Гэр бүлийн харилцаа нь:

Нийгмийн харилцааны нэгэн төрөлд багтдаг. Гэхдээ гэр бүлийн харилцаанд гарч буй бүхий л асуудлыг эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулдаг гэж явцуу утгаар ойлгож болохгүй юм. Зөвхөн тодорхой нэг асуудал буюу заавалчгүй төрөөс зохицуулж өгөх шаардлагатай тийм л асуудлыг гэр бүлийн тухай хуулиараа гэр бүлийн эрхзүй нь зохицуулж өгсөн байдаг.

 

                                  2-р бүлэг Үндсэн хэсэг

 

2.1    Гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн харилцаа


Гэр бүлийн хөрөнгө гэж юу вэ? [6]
Гэр бүл нь гишүүдийнхээ хэвийн амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд өөрийн
гэсэн хөрөнгөтэй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгийг гэрлэгч 2 тал нь дундын өмч болгон авсан байхыг ойлгоно. Гэр бүл гэдэг бол нэгэн үгээр илэрхийлэхэд нэгэн цул биемахбодь буюу 1 хүн хэмээн ойлгож болох юм. Тухайн хүн нь өөртөө зориулж ямарваа нэгэн  эд бараа таваарыг авж байгаа нь тухайн гэр бүлийн эд хөрөнгө болох ба хэн нэгний хувийн өмчлөлд хамаарахгүй ойлголт юм.
Гэр бүлийн хөрөнгө нь

Гэрлэгчдийн буюу эхнэр, нөхрийн гэр бүлийн бусад
гишүүдийн буюу хүүхэд болон тэр гэр бүлд хамтдаа амьдарч байгаа төрөл, садангийн хүмүүсийн хөрөнгөөс бүрддэг.
Харин гэр бүлийн хөрөнгийг өмчлөх эрх хэнд байна вэ? гэдгээс хамааран
түүнийг:
1. гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө;
2. гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж 2 ангилдаг.
Гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө гэж юу вэ?
Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэдэг нь тухайн гэр бүлийн гишүүн
өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх бүхий гэрлэхийн өмнө
бий болсон буюу гэрлэлтийн явцад үүссэн эд хөрөнгө байдаг. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлийн гишүүдийн хувийн өмч гэсэн үг юм. 

 

 

            Гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнд дараахь зүйлс хамаардаг байна:[7]

*     
 Гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;

Энэ нь тухайн гэрлэгч тал нь уг гэр бүлийн харилцаа эхлэхээс өмнө өөрийн өмчлөлд авсан байсан зүйлийг ойлгоно.

*     
өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө,
эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд
хөрөнгө, мөнгө;

*      Тухайн гэр бүлийн гишүүнд  хувиараа өгсөн эд зүйл хамаарна.
амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө;

*       оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;

Тухайн хүний өөрөөсөө шалтгаалах хичээл зүтгэлээр олж авсан эд зүйл юм.
хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого

*      6. хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа
явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.
Дээрх хөрөнгийг өмчлөгч нь гэр бүлийн бусад гишүүдээсээ хамааралгүйгээр
өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байдаг.

 

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө[8]


126 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө
126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.
126.2.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:
126.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;
126.2.2.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;
126.2.3.ногдол хувь, үнэт цаас;
126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;
126.2.5.гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал.
126.3.Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.
126.4.Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.
127 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө
127.1.Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна:
127.1.1.гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;
127.1.2.өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө;
127.1.3.амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө;
127.1.4.оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;
127.1.5.хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
127.1.6.хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.
127.2.Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.
127.3.Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна.[9]

Хэмээн заасан байдаг.

 

2.2    Гэр бүлийн эрхзүйн эд хөрөнгийн харилцааг гэрээгээр зохицуулах


            Гэрлэгчид хоорондын эд хөрөнгийн асуудлыг гэрээгээр зохицуулж болно. [10]
Энэхүү гэрээг “Гэрлэлтийн гэрээ” хэмээн нэрлэдэг.

Манай улсын эдийн засгийн өөрчлөлт нь хувийн өмч гэсэн ойлголтыг эдийн засгийн, ахуйн болон эрх зүйн эргэлтэнд оруулсан билээ.Шинэ хууль тогтоомжуудаар иргэдэд бүхий л эд хөрөнгийг өмчлөгч байх эрх олгож, тэдгээрийн ашиг сонирхолыг хамгаалах болсон байна.Хувийн өмч буцаж сэргэж аж ахуйн үйл ажиллагаа хөгжиж, иргэний эргэлт гүйлгээний оролцогчдод эдийн засгийн эрх чөлөө олгосон зэрэг нь гэрлэгсдийн хоорондох эд хөрөнгийн харилцааны эрх зүйн уян хатан зохицуулалт, гэр бүлийн хууль тогтоомж дахь диспозитив үндэслэлийг шаардаж байна.

1995 оны 1 сарын 1-ний өдөр Оросын холбооны Иргэний шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж ирсэн цагаас эхлэн орос улсад гэрлэтийн гэрээ байгуулах боломж бий болсон юм.Үүний дараа 1996 оны 3 сарын 1-ний өлөх оросын холбооны гэр бүлийн хуулийн гэрлэгсдийн эд хөрөнгийн гэрээний журам гэсэн тусгай бүлэгт хөгжлөө олж урд өмнө ямар нэгэн нэргүй байсан энэхүү гэрээ нь анх гэрлэлтийн гэрээ гэж нэрлэгдэх болсон юм.

Гадаад улс орнуудад гэрлэлтийн гэрээ нь гэрлэгсдээс эд хөрөнгө, үр хүүхэд , тэтгэвэр тэтгэмжийн үүргийн талаар ялгаатай боловч тэдгээрийн үндсэн зорилго нь гэрлэгсдээс харилцан зөвшөөрөлцөх байдлаар гэр бүлийн эд хөрөнгийн талаар хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчих боломжийг олгож байна.Иймээс гэрлэлтийн гэрээ нь тухайн гэрээг хүчин төгөлдөр болсны дараа эд хөрөнгийн харилцааны салбар дахь гэрлэгсдийн зан үйл , хүсэл зоригийн загварчлал болж өгнө.Нөгөөтэйгүүр Гэр бүлийн гишүүдийн өмчөө хэрхэн өмчлөх асуудал нь эрх зүйн тодорхой үр дагавары бий болгож байдаг.Тодуулбал гэр бүлийн гишүүд өмчөө хэрхэн зөв өмчлөхөөс тэдний ёс суртахууны, эдийн засгийн байдалд нөлөөлөх төдийгүй үүнийг зөв зохицуулсанаар гэр бүлийн хүрээнд цаашид гарч болох гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдхөөс урьдчилан сэргийлдэг.Гэр бүлийн эд хөрөнгийг хуваах асуудал ихэвчлэн гэрлэлт цуцлуулах тохиолдолд үүсэн гарч байгаа бөгөөд гэрлэгчид энэ тохиолдолд уг нэхэмжлэлийн хамт хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваахтай холбоотой маргаанаа шийдвэрлүүлэх эрх зүйн хувьд бүрэн болож бүрдсэн гэхдээ зохигчид ноогдох хэсгийг авах эсэх, энэ талаар тусгасан байх шаардлагатай байгаа юм.Манай улсад иргэний болн гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн хамгаалалтыг боловсронгуй болгоход тулгардаг хамгийн ах хүндрэлтэй асуудал бол гэр бүлийн гишүүд эд хөрөнгмйн эрхээ гэрээний үндсэн дээр зохицуулж болох тухай заалт юм.Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн өнөө үед гэр бүлийн хүрээнд мөнгө хөрөнгө хуримтлагдах аж ахуйн нэгж байгуулах гэх мэт гэр бүлийн эд хөрөнгийн харилцаанд улам өргөжиж байгаатай уялдаж гэрлэлтийн гэрээг заавал байгуулах чиглэлрүү нь оруулах хандлага илэрч байна.Гэхдээ энэ гэрээ нь гэрлэгчидийн зөвхөн эд хөрөнгийн харилцааг зохицулж байх ёстой.

Гэрлэлтийн гэрээг гэрлэж буй хүмүүс өөрсдөө хийхээс гадна өмгөөлөгч нотариат ч хийж болох талаар Италийн хуульд заасан байдаг. Гэрлэлтийн гэрээ нь бүхий л амьдралын туршид үйлчилж гэр бүлийн гишүүдийн өв хөрөнгийн тодорхойлж байдаг.Гэрлэлтээ бүртгүүлж байгаа хосууд заавал гэрлэлтийн гэрээ байгуула гэсэн үүрэг хүлэгдэсгүй бөгөөд гэрлэгчид гэрээ байгуулах эсэхээ чөлөөтэй шийддэг ингэснээрээ энэ нь тэдний үүрэг бус эрх болдог.Гэрлэлтийн гэрээнд гэрлэх гэж байгаа хосуудын эрх чөлөөг илэрхийлж байх ёстой.Мөн гэрлэлтийн гэрээгээр гэрлэгчдийн өмчийн эрхийн дэглэмийг хувь хэмжээгээр нь нийтийн эсхүл тус тусынх нь гэж тогтоодог.Гэрлэлтийн гэрээний дэвшилттэй тал нь гэрлэгчид өөрсдийн эрх ашиг сонирхолын дагуу гэрээгээ байгуулах ингэснээр гэрэгээр хүлээсэнн эрхээ ямар нэгэн байдлаар эдийн болон эдийн бус баялагтай холбогдсон маргаан зөрчлөөс сэгийлэх хууль зүйн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд талуудын өөрсдийн хүсэл зоригйнн хувьд шийдэгдэж байгаа учраас зөв шийдвэр гаргахад нөлөөлө мөн шүүхийн ажиллагааг хөнгөвчлөх сайн талтай юм.

Гэрлэлтийн гэрээний эрх зүйн үндэс

Гэрлэлтийн гэрээг манай улсад Иргэний хуулийн болон гэр бүлийн тухай хуульд тусгасан. Иргэний хуулийн 122-р зүйлд “Гэрлэгчид тус бүрээс өрхийн төсөв зардлыг хариуцах журам, гэрлэлт цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг хэрхэн тодорхойлох, болон хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно” гэж заасан.Энэ нь уг гэрээг Иргэний эрх зүйн гэрээний нэг өвөрмөц төрөл болохыг тодорхойлж байгаа бөгөөд уг гэрээ нь гэрээнд тавигдах үндсэн шаардалагыг хангасан байх ёстой.[11]

Үүнд:

1. Агуулгын хувьд: Хуульд харшлаагүй байх. Энэ нь уг гэрээ нь иргэний хууль, гэр бүлийн тухйа хууль болон бусад холбогдох нөхцлийг зөрчөөгүй байх.

2. Хэлбэрийн хувьд: Энэ нь гэрлэлтийн гэрээг Үндсэн хуулийн 132-н 2т заасанчлан бичгээр хийж нотариатаар гэрчүлнэ.

3. Субьектын хувьд: Энэ нь иргэний гэр бүл болох насанд хүрсэн иргэний эдийн засгийн бүрэн чадамжтай сайн дурын үндсэн дээр гэрлэхийг хүсч байгаа эрэгтэй эмэгтэй гэрлэгчид байна.

4. Хүсэл зориг, хүсэл зоригийг илэрхийлэх түүний үр дагавар нийцтэй байх. Гэсэн дөрвөн шалгуурыг хангах ёстой.

Иргэний эрхзүйн гэрээний өвөрмөц төрөл болохынхоо хувьд өөртөө онцлог шинжийг агуулдаг.

1. Гэрээний агуулга: Гэрээний талууд гэрлэхийн өмнө, эсвэл гэрлэлтийн явцад хамтран амьдрах үед бий болсон эд хөрөнгөө төсөвлөн, захиран зарцуулах, гэрлэлт дуусгавар болох үед хөрөнгийг хэрхэн хувиарлах зэрэг гэр бүлийн хөрөнгийн эрхтэй холбогдсон асуулыг зохицуулахад гэрлэгч тус бүрийн эрх үүрэг ямар байхыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн гэрээ байгуулсан гэрлэгчид нь хуулиар тогтоосон хамтын өмчийн дэглэмээ өөрчлөх, дундын өмчийн хэлбэрээ тогтоох хувиарт эд хөрөнгөө тогтоох зэрэг эрх эдэлнэ. Мөн гэрлэгчид гэрлэлтийн гэрээндээ харилцан бие биенээ тэжээн тэтгэх, гэр бүлийн зардлыг хариуцах журам, гэрлэлтээ цуцалсан тохиолдолд гэрлэгчдэд ноогдох эд хөрөнгийг тодорхойлох журам зэргийг тусгадаг.

2. Гэрээнд оролцогч талуудын байдлаар: гэрээний талууд нь гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн хүмүүс, эсвэл гэрлэгчид байна.

Энэ гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө, дараа хэдийд ч байгуулж болдог. Гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө байгуулсан бол гэрлэгчид гэрлэлтээ төрийн эрх бүхйи байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно. Харин гэрлэлтээ бүртгүүлээгүй бол гэрээ цуцлагдана. Гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлсэний дараа эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг байгуулбал бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Иргэний хуулийн 132-р зүйлийн 5-д гэрлэлтийн гэрээн

1. Гэрлэгчид гэрээндээ эд хөрөнгийн бус харилцааг зохицуулахаар тусгахыг хориглоно. Харин ОХУ-н хуульд зарим эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах боломжийг тусгасан байдаг.

2. Гэрлэгчдийн хэн нэгний эрх хууль ёсны ашиг сонирхлын илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг нь хязгаарласан нөхцөл гэрээнд тусгахыг хориглоно.

3. Эцэг эх хүүхдийн хоорондын эрх үүргийг зохицуулах талаар тсгахыг хориглоно.

Гэрлэгчийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх үед гэрээний үүргээ гэрлэгчид биелүүлэхээс татгалзах эрхгүй. Гэхдээ гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй заавал биелэгдэх ёстой гэж үзэх нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 133-р зүйлд гэрлэгчдийн тохиролцсоноор эсвэл эхнэр, нөхрийн аль нэгний шаардсаны дагуу, шүүхийн шийдвэрээр гэрээг өөрчлөх, цуцлах зохицуулалт тусгагдсан. Гэрлэгчид нь гэрээний нөхцлийг өөрчлөх бол харилцан тохиролцсон байх ба гэрээний өөрчлөлтийг анхны гэрээтэй адил хэлбэрээр хийнэ гэж заасан.

Манай улсын хувьд гэрлэлтийн гэрээг гэрлэгсэд хэр байгуулж байгаа болон нийгмийн аль түвшинд ихэвчилэн багйуулж байгаа талаар тодорхой судалга хийгдээгүй байна. Харин ОХУ-ын хувьд уг гэрээг нийгмийн дээд шатны иргэд ихээхэн байгуулж байгаа бөгөөд нийт байгуулагдсан гэрлэлтийн гэрээний 86.04% нь гадаадын иргэнтэй гэр бүл бологсод хийсэн байна


Гэрлэлтийн гэрээг дээрхи бүхнээс авч үзэхэд ер нь гэрлэлт нь бүтэлгүй болсон тохиодолд гэр бүл бологсдоос өөрийгөө аюулгүй байдалд орхихгүй оруулахгүй байх эрмэлзлэлээр тайлбарлаж болохоор байна.

Нийгэм гэдэг бол хувь хүнээс бүрдэнэ. Уг хувь хүн гэр бүлийн ахуй байдал хийгээд нийгэмд төлөвшдөг. Гэр бүл гэдэг зүйл нь хайр сэтгэл болон матераллаг хангамж, хариуцлага дээр суурилдаг гэж болно. Сүүлийн үед тоон болоод материаллаг талаас аливаа зүйлийг хэмжих нь элбэг болжээ. Энэ үүднээс  гэрлэлтийг бат суурьтай хожим хойно нь хариуцлага тооцох үүднээс гэрлэлтийн гэрээ гэдэг зүйлийг хийх болсон байна. Гэхдээ гэрлэлтийн гэрээг бодит байдлаас ажиглавал салсан тохиолдолд эд хөрөнгийн асуудлыг яаж зохицуулах талаар л тусгасан байдаг. Юу хэлэх гээд байна вэ? гэхээр салахын тулд суугаад байгаа ч юм шиг. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн гэрээ нь салах сэдэл шалтгаан байж болох талтай гэх гэсэн юм.

Гэрлэлтийн гэрээ гэдэг нь гэр бүл бологсодын  эд хөрөнгийн харилцааг зохицуулах шинжтэй байдаг. Хөгжингүй орнуудад эд хөрөнгийн харилцааг гэрээгээр зохицуулдаг гэсэн статистик мэдээ байна.  Жишээ нь АНУ д нийт гэрлэгчидийн 86% Канадын 73% орчим  нь гэрээ хийсэн байдаг гэнэ.  Энэ ойлголт Монгол улсын хувьд иргэний хуулийн 132-р зүйлд гэрлэгчид эд хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах гэсэн байх бөгөөд 132.1-д “гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно” гэсэн байх бөгөөд гэрээг бичгээр хийж нотариатаар батлуулсан тохиолдолд  хүчинтэй гэж тооцно. Гэрээг гэрлэхийн өмнө болон хойно байгуулж болох бөгөөд өмнө байгуулвал гэрлэлт бүртгүүлснээр, хойно байгуулвал гэрээ нотатиатаар батлуулсаннаар хүчин төгөлдөр болно. 132.5-д “гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчидийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно” 125.2-д гэрлэгчидийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно. Гэсэн заалтуудаар гэрлэлтийн гэрээ зохицуулагддаг. Гадаад оронд ч гэсэн гэрлэлтийн гэрээ манайхтай ижил утгаар зохицуулдаг гэж ойлгож болно. Гэхдээ Америк, Орос зэрэг орнуудад шинээр үүсээд байгаа нэг өвөрмөц бөгөөд хүнлэг бус хэт хүйтэн сэтгэлийн үүднээс хандаж хийж байгаа зохицуулалт байна.  Уг зохицуулалтын загварыг нэг удаагын зарчим,  Лапатовын дүрэм, хорин нэг дүгээр зууны гэрээ гэх мэт олон янзаар нэрлэгддэг. Тухайн гэрээний агуулга нь араар тавих тухай зохицуулалт юм.  АК 47 буюу үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн алдартай орос тоглогч Андрей Кирлиненкогийн эхнэр Маша Лапатаво нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өөрийн нөхрөө жилд ганц удаа “араар нь тавихыг” зөвшөөрсөн заалт гэрлэлтийн гэрээндээ оруулсан тухайгаа дурсчээ. Америкийн алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы эхнэр Хуанита 1998 онд өмгөөлөгчөөрөө долоо хоногт 5 удаа араар нь тавихыг зөвшөөрсөн заалт бүхий гэрээ хийлгэж байжээ. М.Жордан гэрээгээ зөрчиж эхнэрийнхээ дансанд 200 сая доллар шилжүүлж байсан удаатай гэнэ. Алдарт жүжигчин Майкл Дуглас өөрөөсөө 25 насаар дүү эхнэртээ сард хоёроос илүүгүй хуурахыг зөвшөөрсөн байна. Жүжигчин Ж.Гарнерын эхнэр сард нэг л удаа хуурахыг зөвшөөрсөн байх юм. Хамгийн сонирхолтой нь уг гэрээний загварыг боловсруулах хууль зүйн товчоо  ОХУ-д ажилж байгаа бөгөөд тун ч завгүй ажилдаг гэнэ. Үүнээс хоёр янзын дүгнэлт хийж болохоор байгаа юм. Энэ мэт заалт нь хүний ёсонд байж болохгүй асуудал. Өөрөөр хэлбэл ийм заалт бүхий гэрээ газар авах юм бол аав /ээж/ өнөөдөр араар тавилтынх нь эрхийн өдөр учираас ирэхгүй биздээ гэсэн агуулга бүхий яриа хүүхдийн хооронд өрнөх цаг ирэхийг үгүйсгэхгүй


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих