P2012-04-15 - Гэр бүлийн эрхзүйн зарим харилцааг гэрээгээр зохицуулах нь
Хүмүүс бидний эргэн тойронд оршиж буй бүхий л зүйлс бидний өв тэгш амьдралын нэгэн даваа бэрхшээл нь болж байдаг. Магадгүй та анзаардаггүй байх , та бидний ярих ярианы сэдвийн эхлэл нь үргэлж биш ч ихэвчлэн манай дүү, манай ах, манай ээж, гэхчлэн гэр бүлийнхнийхээ тухай яриагаар эхэлдэг гэдгийг та анзаардаг уу? Бидний амьдралын ихэнх цаг мөч, баяр жаргалтай өдрүүд хаана өнгөрдөг вэ? Гэж асууъя тэгвэл би миний гэр бүлд гэж хариулах болно. Учир нь Гэр бүл гэдэг бол намайг чанга дуугаар орилон би гэдэг хүн энэ дэлхий дээр ирсэн гэдгээ мэдэгдсэн тэр л үеэс халуун дотноор энхрийлэн авсан тэр нэгэн сэтгэл, ивий минь нялх амьтан минь гэж өхөөрдөх тэр нандин учиг юм. Сэдвийг сонгосон үндэслэл: Дээрхид би яг юуг хэлэх гээд байна вэ гэвэл бидний амьдралын анхны гараа нь Гэр бүл байдаг гэсэн ойлголт юм. Яагаад гэвэл бид төрсөн тэр л цагаасаа эхлэн гэр бүлийн нэгэн гишүүн болж амьдралын хуудсаа эхлүүлдэг шүү дээ. Дээрхи ойлголтуудыг энгийн боловч оновчтой ойлгуулахын тулд энэ сэдвийг дэлэгрэнгүйгээр авч үзлээ. Гэр бүл эхнэр нөхөр, эцэг, эх, үр хүүхэд хүмүүсийн хоёр буюу хэд хэдэн үеэс бүрдсэн сэтгэл санаа, эд материал, ёс суртахууны харилцаагаар, юуны өмнө бие биедээ чин сэтгэлээсээ харамгүй туслах үйл ажиллагаагаар холбогдсон нийгмийн бүлэг юм. /Философийн энцеклопедичеекий словарь М.1989/ Гэр бүлийн эрхзүйн тухай ойлголт Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэдэг нь: гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амвдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.[1] Гэр бүлийн эрхзүй гэдэг нь Гэрлэх, гэрлэлт дуусгавар болох гэрлэлтийг хүяин төгөлдөр бус гэж тооцох журам , нөхцөл болон үрчлэлт, хүүхдийг , гэр бүлдээ авч хүмүүжүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцааг зохицуулж байгаа эрхзүйн хэм хэмжээний системчлэгдсэн нийлбэр цогц юм.[3]
1.2 Гэр бүлийн эрхзүйн харилцаа, ойлголт
Гэр бүлийн харилцаа: Гэр бүлийн хүрээнд үүссэн зан заншил , ёс суртахууны болон эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байгаа нийгмйн харилцааг хэлнэ.[4]
Гэр бүлийн эрхзүйн харилцаа: Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн харилцаа тодруулбал : Гэрлэлт , гэр бүлд хамаарал бүхий хууль зүйн фактаас үүдэлтэй гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн харилцааг хэлнэ.[5] Гэр бүлийн харилцаа нь: Нийгмийн харилцааны нэгэн төрөлд багтдаг. Гэхдээ гэр бүлийн харилцаанд гарч буй бүхий л асуудлыг эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулдаг гэж явцуу утгаар ойлгож болохгүй юм. Зөвхөн тодорхой нэг асуудал буюу заавалчгүй төрөөс зохицуулж өгөх шаардлагатай тийм л асуудлыг гэр бүлийн тухай хуулиараа гэр бүлийн эрхзүй нь зохицуулж өгсөн байдаг.
2-р бүлэг Үндсэн хэсэг
2.1 Гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн харилцаа
Гэрлэгчдийн буюу эхнэр, нөхрийн гэр бүлийн бусад
Гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнд дараахь зүйлс хамаардаг байна:[7] Энэ нь тухайн гэрлэгч тал нь уг гэр бүлийн харилцаа эхлэхээс өмнө өөрийн өмчлөлд авсан байсан зүйлийг ойлгоно. Тухайн гэр бүлийн гишүүнд хувиараа өгсөн эд зүйл хамаарна. оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал; Тухайн хүний өөрөөсөө шалтгаалах хичээл зүтгэлээр олж авсан эд зүйл юм. 6. хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө[8]
Хэмээн заасан байдаг.
2.2 Гэр бүлийн эрхзүйн эд хөрөнгийн харилцааг гэрээгээр зохицуулах
Манай улсын эдийн засгийн өөрчлөлт нь хувийн өмч гэсэн ойлголтыг эдийн засгийн, ахуйн болон эрх зүйн эргэлтэнд оруулсан билээ.Шинэ хууль тогтоомжуудаар иргэдэд бүхий л эд хөрөнгийг өмчлөгч байх эрх олгож, тэдгээрийн ашиг сонирхолыг хамгаалах болсон байна.Хувийн өмч буцаж сэргэж аж ахуйн үйл ажиллагаа хөгжиж, иргэний эргэлт гүйлгээний оролцогчдод эдийн засгийн эрх чөлөө олгосон зэрэг нь гэрлэгсдийн хоорондох эд хөрөнгийн харилцааны эрх зүйн уян хатан зохицуулалт, гэр бүлийн хууль тогтоомж дахь диспозитив үндэслэлийг шаардаж байна. 1995 оны 1 сарын 1-ний өдөр Оросын холбооны Иргэний шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж ирсэн цагаас эхлэн орос улсад гэрлэтийн гэрээ байгуулах боломж бий болсон юм.Үүний дараа 1996 оны 3 сарын 1-ний өлөх оросын холбооны гэр бүлийн хуулийн гэрлэгсдийн эд хөрөнгийн гэрээний журам гэсэн тусгай бүлэгт хөгжлөө олж урд өмнө ямар нэгэн нэргүй байсан энэхүү гэрээ нь анх гэрлэлтийн гэрээ гэж нэрлэгдэх болсон юм. Гадаад улс орнуудад гэрлэлтийн гэрээ нь гэрлэгсдээс эд хөрөнгө, үр хүүхэд , тэтгэвэр тэтгэмжийн үүргийн талаар ялгаатай боловч тэдгээрийн үндсэн зорилго нь гэрлэгсдээс харилцан зөвшөөрөлцөх байдлаар гэр бүлийн эд хөрөнгийн талаар хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчих боломжийг олгож байна.Иймээс гэрлэлтийн гэрээ нь тухайн гэрээг хүчин төгөлдөр болсны дараа эд хөрөнгийн харилцааны салбар дахь гэрлэгсдийн зан үйл , хүсэл зоригийн загварчлал болж өгнө.Нөгөөтэйгүүр Гэр бүлийн гишүүдийн өмчөө хэрхэн өмчлөх асуудал нь эрх зүйн тодорхой үр дагавары бий болгож байдаг.Тодуулбал гэр бүлийн гишүүд өмчөө хэрхэн зөв өмчлөхөөс тэдний ёс суртахууны, эдийн засгийн байдалд нөлөөлөх төдийгүй үүнийг зөв зохицуулсанаар гэр бүлийн хүрээнд цаашид гарч болох гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдхөөс урьдчилан сэргийлдэг.Гэр бүлийн эд хөрөнгийг хуваах асуудал ихэвчлэн гэрлэлт цуцлуулах тохиолдолд үүсэн гарч байгаа бөгөөд гэрлэгчид энэ тохиолдолд уг нэхэмжлэлийн хамт хамтран өмчлөх дундын хөрөнгөө хуваахтай холбоотой маргаанаа шийдвэрлүүлэх эрх зүйн хувьд бүрэн болож бүрдсэн гэхдээ зохигчид ноогдох хэсгийг авах эсэх, энэ талаар тусгасан байх шаардлагатай байгаа юм.Манай улсад иргэний болн гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн хамгаалалтыг боловсронгуй болгоход тулгардаг хамгийн ах хүндрэлтэй асуудал бол гэр бүлийн гишүүд эд хөрөнгмйн эрхээ гэрээний үндсэн дээр зохицуулж болох тухай заалт юм.Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн өнөө үед гэр бүлийн хүрээнд мөнгө хөрөнгө хуримтлагдах аж ахуйн нэгж байгуулах гэх мэт гэр бүлийн эд хөрөнгийн харилцаанд улам өргөжиж байгаатай уялдаж гэрлэлтийн гэрээг заавал байгуулах чиглэлрүү нь оруулах хандлага илэрч байна.Гэхдээ энэ гэрээ нь гэрлэгчидийн зөвхөн эд хөрөнгийн харилцааг зохицулж байх ёстой. Гэрлэлтийн гэрээг гэрлэж буй хүмүүс өөрсдөө хийхээс гадна өмгөөлөгч нотариат ч хийж болох талаар Италийн хуульд заасан байдаг. Гэрлэлтийн гэрээ нь бүхий л амьдралын туршид үйлчилж гэр бүлийн гишүүдийн өв хөрөнгийн тодорхойлж байдаг.Гэрлэлтээ бүртгүүлж байгаа хосууд заавал гэрлэлтийн гэрээ байгуула гэсэн үүрэг хүлэгдэсгүй бөгөөд гэрлэгчид гэрээ байгуулах эсэхээ чөлөөтэй шийддэг ингэснээрээ энэ нь тэдний үүрэг бус эрх болдог.Гэрлэлтийн гэрээнд гэрлэх гэж байгаа хосуудын эрх чөлөөг илэрхийлж байх ёстой.Мөн гэрлэлтийн гэрээгээр гэрлэгчдийн өмчийн эрхийн дэглэмийг хувь хэмжээгээр нь нийтийн эсхүл тус тусынх нь гэж тогтоодог.Гэрлэлтийн гэрээний дэвшилттэй тал нь гэрлэгчид өөрсдийн эрх ашиг сонирхолын дагуу гэрээгээ байгуулах ингэснээр гэрэгээр хүлээсэнн эрхээ ямар нэгэн байдлаар эдийн болон эдийн бус баялагтай холбогдсон маргаан зөрчлөөс сэгийлэх хууль зүйн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд талуудын өөрсдийн хүсэл зоригйнн хувьд шийдэгдэж байгаа учраас зөв шийдвэр гаргахад нөлөөлө мөн шүүхийн ажиллагааг хөнгөвчлөх сайн талтай юм. Гэрлэлтийн гэрээний эрх зүйн үндэс Гэрлэлтийн гэрээг манай улсад Иргэний хуулийн болон гэр бүлийн тухай хуульд тусгасан. Иргэний хуулийн 122-р зүйлд “Гэрлэгчид тус бүрээс өрхийн төсөв зардлыг хариуцах журам, гэрлэлт цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг хэрхэн тодорхойлох, болон хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно” гэж заасан.Энэ нь уг гэрээг Иргэний эрх зүйн гэрээний нэг өвөрмөц төрөл болохыг тодорхойлж байгаа бөгөөд уг гэрээ нь гэрээнд тавигдах үндсэн шаардалагыг хангасан байх ёстой.[11] Үүнд: 1. Агуулгын хувьд: Хуульд харшлаагүй байх. Энэ нь уг гэрээ нь иргэний хууль, гэр бүлийн тухйа хууль болон бусад холбогдох нөхцлийг зөрчөөгүй байх. 2. Хэлбэрийн хувьд: Энэ нь гэрлэлтийн гэрээг Үндсэн хуулийн 132-н 2т заасанчлан бичгээр хийж нотариатаар гэрчүлнэ. 3. Субьектын хувьд: Энэ нь иргэний гэр бүл болох насанд хүрсэн иргэний эдийн засгийн бүрэн чадамжтай сайн дурын үндсэн дээр гэрлэхийг хүсч байгаа эрэгтэй эмэгтэй гэрлэгчид байна. 4. Хүсэл зориг, хүсэл зоригийг илэрхийлэх түүний үр дагавар нийцтэй байх. Гэсэн дөрвөн шалгуурыг хангах ёстой. Иргэний эрхзүйн гэрээний өвөрмөц төрөл болохынхоо хувьд өөртөө онцлог шинжийг агуулдаг. 1. Гэрээний агуулга: Гэрээний талууд гэрлэхийн өмнө, эсвэл гэрлэлтийн явцад хамтран амьдрах үед бий болсон эд хөрөнгөө төсөвлөн, захиран зарцуулах, гэрлэлт дуусгавар болох үед хөрөнгийг хэрхэн хувиарлах зэрэг гэр бүлийн хөрөнгийн эрхтэй холбогдсон асуулыг зохицуулахад гэрлэгч тус бүрийн эрх үүрэг ямар байхыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн гэрээ байгуулсан гэрлэгчид нь хуулиар тогтоосон хамтын өмчийн дэглэмээ өөрчлөх, дундын өмчийн хэлбэрээ тогтоох хувиарт эд хөрөнгөө тогтоох зэрэг эрх эдэлнэ. Мөн гэрлэгчид гэрлэлтийн гэрээндээ харилцан бие биенээ тэжээн тэтгэх, гэр бүлийн зардлыг хариуцах журам, гэрлэлтээ цуцалсан тохиолдолд гэрлэгчдэд ноогдох эд хөрөнгийг тодорхойлох журам зэргийг тусгадаг. 2. Гэрээнд оролцогч талуудын байдлаар: гэрээний талууд нь гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн хүмүүс, эсвэл гэрлэгчид байна. Энэ гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө, дараа хэдийд ч байгуулж болдог. Гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө байгуулсан бол гэрлэгчид гэрлэлтээ төрийн эрх бүхйи байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно. Харин гэрлэлтээ бүртгүүлээгүй бол гэрээ цуцлагдана. Гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлсэний дараа эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг байгуулбал бичгээр үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 132-р зүйлийн 5-д гэрлэлтийн гэрээн 1. Гэрлэгчид гэрээндээ эд хөрөнгийн бус харилцааг зохицуулахаар тусгахыг хориглоно. Харин ОХУ-н хуульд зарим эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах боломжийг тусгасан байдаг. 2. Гэрлэгчдийн хэн нэгний эрх хууль ёсны ашиг сонирхлын илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг нь хязгаарласан нөхцөл гэрээнд тусгахыг хориглоно. 3. Эцэг эх хүүхдийн хоорондын эрх үүргийг зохицуулах талаар тсгахыг хориглоно. Гэрлэгчийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх үед гэрээний үүргээ гэрлэгчид биелүүлэхээс татгалзах эрхгүй. Гэхдээ гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй заавал биелэгдэх ёстой гэж үзэх нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 133-р зүйлд гэрлэгчдийн тохиролцсоноор эсвэл эхнэр, нөхрийн аль нэгний шаардсаны дагуу, шүүхийн шийдвэрээр гэрээг өөрчлөх, цуцлах зохицуулалт тусгагдсан. Гэрлэгчид нь гэрээний нөхцлийг өөрчлөх бол харилцан тохиролцсон байх ба гэрээний өөрчлөлтийг анхны гэрээтэй адил хэлбэрээр хийнэ гэж заасан. Манай улсын хувьд гэрлэлтийн гэрээг гэрлэгсэд хэр байгуулж байгаа болон нийгмийн аль түвшинд ихэвчилэн багйуулж байгаа талаар тодорхой судалга хийгдээгүй байна. Харин ОХУ-ын хувьд уг гэрээг нийгмийн дээд шатны иргэд ихээхэн байгуулж байгаа бөгөөд нийт байгуулагдсан гэрлэлтийн гэрээний 86.04% нь гадаадын иргэнтэй гэр бүл бологсод хийсэн байна Гэрлэлтийн гэрээг дээрхи бүхнээс авч үзэхэд ер нь гэрлэлт нь бүтэлгүй болсон тохиодолд гэр бүл бологсдоос өөрийгөө аюулгүй байдалд орхихгүй оруулахгүй байх эрмэлзлэлээр тайлбарлаж болохоор байна. Нийгэм гэдэг бол хувь хүнээс бүрдэнэ. Уг хувь хүн гэр бүлийн ахуй байдал хийгээд нийгэмд төлөвшдөг. Гэр бүл гэдэг зүйл нь хайр сэтгэл болон матераллаг хангамж, хариуцлага дээр суурилдаг гэж болно. Сүүлийн үед тоон болоод материаллаг талаас аливаа зүйлийг хэмжих нь элбэг болжээ. Энэ үүднээс гэрлэлтийг бат суурьтай хожим хойно нь хариуцлага тооцох үүднээс гэрлэлтийн гэрээ гэдэг зүйлийг хийх болсон байна. Гэхдээ гэрлэлтийн гэрээг бодит байдлаас ажиглавал салсан тохиолдолд эд хөрөнгийн асуудлыг яаж зохицуулах талаар л тусгасан байдаг. Юу хэлэх гээд байна вэ? гэхээр салахын тулд суугаад байгаа ч юм шиг. Өөрөөр хэлбэл гэрлэлтийн гэрээ нь салах сэдэл шалтгаан байж болох талтай гэх гэсэн юм. Гэрлэлтийн гэрээ гэдэг нь гэр бүл бологсодын эд хөрөнгийн харилцааг зохицуулах шинжтэй байдаг. Хөгжингүй орнуудад эд хөрөнгийн харилцааг гэрээгээр зохицуулдаг гэсэн статистик мэдээ байна. Жишээ нь АНУ д нийт гэрлэгчидийн 86% Канадын 73% орчим нь гэрээ хийсэн байдаг гэнэ. Энэ ойлголт Монгол улсын хувьд иргэний хуулийн 132-р зүйлд гэрлэгчид эд хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах гэсэн байх бөгөөд 132.1-д “гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно” гэсэн байх бөгөөд гэрээг бичгээр хийж нотариатаар батлуулсан тохиолдолд хүчинтэй гэж тооцно. Гэрээг гэрлэхийн өмнө болон хойно байгуулж болох бөгөөд өмнө байгуулвал гэрлэлт бүртгүүлснээр, хойно байгуулвал гэрээ нотатиатаар батлуулсаннаар хүчин төгөлдөр болно. 132.5-д “гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчидийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно” 125.2-д гэрлэгчидийн хөрөнгийн эрхийн зарим харилцааг гэрээгээр зохицуулж болно. Гэсэн заалтуудаар гэрлэлтийн гэрээ зохицуулагддаг. Гадаад оронд ч гэсэн гэрлэлтийн гэрээ манайхтай ижил утгаар зохицуулдаг гэж ойлгож болно. Гэхдээ Америк, Орос зэрэг орнуудад шинээр үүсээд байгаа нэг өвөрмөц бөгөөд хүнлэг бус хэт хүйтэн сэтгэлийн үүднээс хандаж хийж байгаа зохицуулалт байна. Уг зохицуулалтын загварыг нэг удаагын зарчим, Лапатовын дүрэм, хорин нэг дүгээр зууны гэрээ гэх мэт олон янзаар нэрлэгддэг. Тухайн гэрээний агуулга нь араар тавих тухай зохицуулалт юм. АК 47 буюу үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн алдартай орос тоглогч Андрей Кирлиненкогийн эхнэр Маша Лапатаво нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өөрийн нөхрөө жилд ганц удаа “араар нь тавихыг” зөвшөөрсөн заалт гэрлэлтийн гэрээндээ оруулсан тухайгаа дурсчээ. Америкийн алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы эхнэр Хуанита 1998 онд өмгөөлөгчөөрөө долоо хоногт 5 удаа араар нь тавихыг зөвшөөрсөн заалт бүхий гэрээ хийлгэж байжээ. М.Жордан гэрээгээ зөрчиж эхнэрийнхээ дансанд 200 сая доллар шилжүүлж байсан удаатай гэнэ. Алдарт жүжигчин Майкл Дуглас өөрөөсөө 25 насаар дүү эхнэртээ сард хоёроос илүүгүй хуурахыг зөвшөөрсөн байна. Жүжигчин Ж.Гарнерын эхнэр сард нэг л удаа хуурахыг зөвшөөрсөн байх юм. Хамгийн сонирхолтой нь уг гэрээний загварыг боловсруулах хууль зүйн товчоо ОХУ-д ажилж байгаа бөгөөд тун ч завгүй ажилдаг гэнэ. Үүнээс хоёр янзын дүгнэлт хийж болохоор байгаа юм. Энэ мэт заалт нь хүний ёсонд байж болохгүй асуудал. Өөрөөр хэлбэл ийм заалт бүхий гэрээ газар авах юм бол аав /ээж/ өнөөдөр араар тавилтынх нь эрхийн өдөр учираас ирэхгүй биздээ гэсэн агуулга бүхий яриа хүүхдийн хооронд өрнөх цаг ирэхийг үгүйсгэхгүй |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |